“OPENDATA.GOV.MN” - Монгол Улсын Засгийн газрын “Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал” сайт нь төрийн байгууллагын мэдээллийг түгээх, дахин ашиглах, үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтойгоор нийтэлж, төр өгөгдлийг эзэмшдэг биш иргэддээ ашиглуулдаг болгохыг зорьж байна.

Засгийн газрын мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх нь шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийг бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үндсэн нөхцөл болно.

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ ГЭЖ ЮУ ВЭ? - "Машинд уншигддаг, ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардагдахгүйгээр авч, чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог, нээлттэй лицензтэй цахим өгөгдөл"

ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? - Чөлөөтэй ашиглана. Үр ашиг олно. Дахин ашиглана, боловсруулна.