"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг 2024.02.14-16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтад нийт 38 ажилтан, албан хаагч хамрагдаж сургагч багшийн гэрчилгээ авсан. ЗХЖШ-ын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 04 дүгээр 29-өөс 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд 47 алба хаагч хамрагдаж гэрчилгээ авлаа. Архангай аймаг дахь "Тэгш тусгал"ТББ-ын орон нутгийн гишүүдэд зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 05 дугаар сарын 28-аас 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж 34 хүн гэрчилгээ олгов. “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумын зөвлөмжийг холбогдох 13 байгууллагад хүргүүлсэн. Байгууллага тус бүрд хүргүүлсэн Комиссын Зөвлөмжийг видео шторк хийж Комиссын болон 21 аймгийн цахим хуудсаар сурталчлан түгээсэн. Тайлант хугацаанд Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн хичээлүүдийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд -“Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх”, - “Шударга шүүхээр шүүлгэх эрх” -“Нийтийн ашиг сонирхлыг шүүхээр хамгаалах нь” -“Хүний эрхийн олон улсын гэрээ” сэдвүүдээр сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулсан. "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийлээ. -Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал” бүлгийг 650 ширхэг хэвлүүлэн олон нийтэд түгээсэн. Мөн илтгэлийн 7 дугаар бүлэг болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл“ сэдвийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийг үнэлэх” судалгааны тайланг эмхэтгэн 700 хувь хэвлүүлэн олон нийтэд түгээж байна. - “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийг үнэлэх” судалгааны тайланг сурталчлах 7 постер хийж олон нийтэд танилцуулж сурталчилсан. - “Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох, сонгогдох эрх судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг 60 гаруй хүнийг оролцуулан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан. ХЭҮК-ын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох сонгогдох эрхийн хэрэгжилт” 150 ширхэг номын хамт КОЙКА ОУБ, НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн үнэлгээний багт хүлээлгэн өгсөн. ХЭБХ-ийн албан хаагчид Комиссын Тамгын газрын даргын баталсан тушаалын дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн 2 дугаар бүлэг "Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал, 4 дүгээр бүлэг "Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал сэдвийг боловсруулсан бөгөөд илтгэлийн техникийн багт ажиллаж унших, нэгтгэх, нэгдсэн форматад оруулах, УИХ-д өргөн барих 3 хувийг, УИХ-ын ХЗБХ, чуулганд зориулсан 100 хувийг өнгөтөөр хэвлэх ажлыг хийсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Илтгэлийг хэвлүүлэх ажлын хүрээнд эх бэлтгэн цахим хувийг засварлан nhrcm.gov.mn цахим хуудсанд байршуулсан. Хэвлүүлэх тендэр зарлаж байна. Илтгэлийг боловсруулсан бүлэг тус бүрийн ахлагч нараас сурталчилгааны постер бэлтгэх агуулга гаргуулан хүлээн авч, хянан нийт ... постер, ...шторк бэлтгэн Комиссын Фейсбүүк, цахим хуудсаар түгээн ажилласан. -Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн нөлөөлөл, сурталчилгааны ажлын хүрээнд сэтгүүлчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргүүлж ажилласан бөгөөд хэвлэл, мэдээллийн ....гаруй байгууллагад 400 гаруй мэдээ, мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, нийтлэл бэлдэж, олон нийтэд түгээсэн.