Хүний эрхийн асуудлаар нийт 539 иргэнд 12201 минутын зөвлөгөө өгсөн байна. Үүнээс ГХШХ-ийн ажилтнууд 121 иргэнд 1499 минутын /утсаар 76, биечлэн 45/, орон нутаг дахь ажилтнууд нийт 418 иргэнд 10702 минутын /утсаар 57, биечлэн 355, цахимаар 6/ зөвлөгөө өгсөн байна. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр ангилж үзвэл: 1. Хөдөлмөрлөх эрх – 151 2. Хууль зүйн туслалцаа авах эрх – 116 3. Хүүхдийн эрх – 38 4. Халдашгүй чөлөөтэй байх эрх – 36 5. Шударга шүүхээр шүүлгэх эрх – 33 6. Өмчлөх эрх – 32 7. Нийгмийн халамж хүртэх эрх – 31 8. Хүчирхийллээс ангид байх эрх – 30 9. Төрийн албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрх – 22 10. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх – 20 11. Хохирол нөхөн төлүүлэх эрх – 8 12. Сурч боловсрох эрх – 7 13. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх – 3 14. Амьд явах эрх – 2 15. Эд мөнгөний тусламж авах эрх – 2 16. Чөлөөтэй зорчих эрх – 2 17. Зорчих эрх – 1 18. Үзэл бодлоо илэрхийлэх эрх – 1 19. Жендэрийн эрх тэгш байдал – 1 20. Эрүү шүүлтээс ангид байх эрх – 1 21. Мэдээлэл хайх, хүлээн авах эрх – 1 22. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх – 1