[ { "page": 1, "content": "" }, { "page": 2, "content": "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ХҮНИЙ ЭРХ Онол, арга зүйн сэтгүүл “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт” (22 дахь жилдээ) 2023/02" }, { "page": 3, "content": "ХҮНИЙ ЭРХ сэтгүүл 2023/02(62) Улсын бүртгэлийн дугаар 244 22 дахь жилдээ Дугаарыг эрхлэн гаргасан: Б.Энхболд Ерөнхий редактор (Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор) Х.Цэцгээ Нарийн бичгийн дарга (Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга) © Сэтгүүлд нийтлэгдсэн бүтээл нь Хүний эрхийн Үндэсний Комиссын бодлогыг илэрхийлэхгүй, зөвхөн зохиогчийн үзэл бодол болно. ISSN:2617-927Х" }, { "page": 4, "content": "3 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 АГУУЛГА ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ Э.Цэрэнханд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Хүний эрхийн зүйл заалтуудад системийн инженерчлэлийн аргыг ашиглан тодорхойлолт боловсруулах арга зүй, ач холбогдол ........................................................................ 5 З.Өнөржаргал Нийтэд тустай ажил хийлгэх ял ба хүний эрхийн зарим асуудал ................. 28 Ч.Ариунаа, Л.Уранчимэг Ахмад настныг насаар нь ялгаварлан гадуурхах үзэл хандлагыг бууруулах нь ....................................................................................................................................... 41 Б.Мөнх-Эрдэнэ, Т.Нарантунгалаг Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх ажил .................. 54 Я.Хонгорзул “Австралийн Холбооны Улсын төрийн зарим үйлчилгээний нээлттэй, ил тод байдал, хүртээмж ......................................................................................................... 66 МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВХӨН МАНАЙ ХУУДАСНАА Фернанда Пирие Эрх зүйн антропологи. 4. Хуулийг оюуны тогтолцооны хүрээнд авч үзэх нь ..... 75 ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА Тапан Мишра Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана .........................................................................................105" }, { "page": 5, "content": "4 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 CONTENT ARTICLES Tserenkhand.E An analytical inquiry into the systematic development of definitions through systems engineering methodologies for the realization of human rights as enshrined in article 16 of the mongolian constitution ................................................ 5 Unurjargal.Z Some issues regarding community service sentences and human rights......... 28 Ariunaa.Ch, Uranchimeg.L Reducing age discrimination attitudes towards the elderly ................................... 41 Munkh-Erdene.B, Narantungalag.T Supporting labour of prisoners and preparing them for their re-entry into society ............................................................................................................................... 54 Khongorzul.Ya “Enhancing Openness, Transparency, and Access in Selected Government Ser- vices in Australia ............................................................................................................. 66 ONLY IN MONGOLIAN Fernanda Pirie law as an intellectual system, The Anthropology of Law, 2013 ............................ 75 GUEST INTERVIEW Tapan Mishra United Nations provides full support for Mongolia to establish Asia-Pacific regional human rights training and research center .............................................105" }, { "page": 6, "content": "5 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Э.ЦЭРЭНХАНД Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, хууль зүйн магистр /LL.M/, хошууч МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ХҮНИЙ ЭРХИЙН ЗҮЙЛ ЗААЛТУУДАД СИСТЕМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АРГЫГ АШИГЛАН ТОДОРХОЙЛОЛТ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ, АЧ ХОЛБОГДОЛ AN ANALYTICAL INQUIRY INTO THE SYSTEMATIC DEVELOPMENT OF DEFINI - TIONS THROUGH SYSTEMS ENGINEERING METHODOLOGIES FOR THE REAL - IZATION OF HUMAN RIGHTS AS ENSHRINED IN ARTICLE 16 OF THE MONGO - LIAN CONSTITUTION” Хураангуй: Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг нийгмийн гишүүн бүрт ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хуульчлан, тогтоосноор тухайн улс оронд хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүн бүр тэрхүү эрхээ эдлэх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх, бусдаас шаардах, хамгаалуулах боломжийг нэмэгдүүлдэг. Иргэдийн хувьд хүний эрхийн нэр томьёоны утга агуулга нь тэдний амьдарч буй улс дахь хууль эрх зүй, нийгмийн тогтолцоотой харилцах харилцааг шууд тодорхойлдог тул гүн гүнзгий ач холбогдолтой юм. Хүний эрхийн нэр томьёог ойлгох нь иргэдэд хувь хүн болон хамтын эрхээ баталгаажуулах, эрх зүйн тогтолцоог удирдах иргэний үйл явцад идэвхтэй оролцох боломжийг олгодог. Түүнчлэн, эдгээр нэр томьёог мэддэг байх нь нийгмийн хариуцлагатай, эрхээ дээдэлдэг иргэнийг төлөвшүүлэх, хувь хүн өөрийн болон бусдын эрхийг хамгаалах соёлыг бий болгоход тусалдаг. Нэг ёсондоо иргэдийн хувьд хүний эрхийн нэр томьёоны утга учрыг ойлгож танин мэдэх нь хувь хүний эрх чөлөөг баталгаажуулах, шударга бус явдлыг эсэргүүцэх, шударга, хүртээмжтэй нийгмийг дэмжих хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахад оршино." }, { "page": 7, "content": "6 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Abstract: By enacting legislation and institutionalizing the framework of human rights and freedoms in an intelligible and universally accessible manner, a nation enhances the potential for safeguarding these fundamental principles across its populace. This legislative foundation fosters an environment wherein every indi- vidual can not only comprehend their human rights but also actively exercise and safeguard them. The profound significance of the term “human rights” for citizens lies in its direct delineation of their relationship with the legal and social systems operative within the boundaries of their residing country. As a conceptual anchor, the term serves to define the parameters of citizens’ entitlements, shaping their interactions with the broader legal and societal milieu. Proficient comprehension of human rights terminology empowers citizens to actively engage in the civic pro- cess of asserting both their individual and collective rights and navigating the le- gal system. Furthermore, possessing knowledge of these terms contributes to the cultivation of socially responsible and rights-oriented citizens, fostering a cultural milieu where individuals are proactive in safeguarding both their own rights and the rights of others. In essence, for citizens, a nuanced understanding of the term “human rights” signifies a commitment to collective endeavors aimed at ensuring individual freedom, combating injustice, and advocating for a just and inclusive societal framework. Түлхүүр үгс: Хүний эрх, Эрх чөлөө, мөн чанар, нэр томьёо, тайлбар, тодорхойлолт, зарчим, хэм хэмжээ, хууль, хүмүүс Keywords: Human Rights, Freedom, Nature, Terms, Definitions, Principles, Norms, Laws, People I. УДИРТГАЛ Хууль эрх зүйн акт, хууль тогтоомж нь тодорхой утгыг илэрхийлэхийн тулд нарийн, техникийн хэллэгийг ихэвчлэн ашигладаг. Түүнийг зөв тайлбарлах нь тодорхой байдлыг хангаж, хоёрдмол, утгагүй байдлаас зайлсхийж, буруу тайлбарлах, төөрөгдүүлэх магадлалыг бууруулдаг. Мөн хуулийг шударга, тэгш хэрэглэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хууль зүйн тогтолцоог зөв зохистой ажиллуулах, шударга, тууштай байдлыг хангах, хувь хүний эрх, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалахад хуулийн нэр томьёог зөв тайлбарлах нь амин чухал асуудал юм. Хуульчид үйлчлүүлэгчдийнхээ төлөө үр дүнтэй өмгөөлөл үзүүлэхийн тулд хуулийн нэр томьёог тайлбарлах чадвартай байх ёстой. Чадварлаг тайлбар нь хуульчийн үнэмшилтэй аргумент гаргах, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хуулийн нэр томьёо нь хувь хүний эрх, үүргийг тодорхойлж, хамгаалдаг. Хувь хүн өөрийн эрх зүйн байдлаа ойлгож, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эрх зүйн тодорхой байдал нь хууль дээдлэх" }, { "page": 8, "content": "7 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 үндсэн зарчмыг хангаж өгдөг. Нарийвчилсан тайлбар нь хууль эрх зүйн зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд оролцогч талууд өөрсдийн эрх, үүргийн талаар нэгдсэн ойлголттой болоход тусалдаг. Хуулийн нэр томьёог тайлбарлах нь хууль тогтоомж, дүрэм журмын цаана байгаа хууль тогтоох зорилгыг ялгах явдал юм. Энэ нь хууль зорилгодоо хүрч, хууль санаачлагчдын зорилттой нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахад тусалдаг. Тэгвэл хууль зүйн шинжлэх ухааны хамгийн өргөн хүрээний ойлголт болох хүний эрхийн ойлголт тэдгээрийн нэр томьёоны тайлбарын тухай авч үзье. Хүний эрхийн тухай асуудал нь хүн төрөлхтний болон нийгмийн шинжлэх ухааны үндсэн асуудал байсаар ирсэн. Гагцхүү эдгээр олон төрлийн үзэл санаа бүхий эх сурвалжууд нь хүний эрх хэмээх ойлголтыг бүрэн илэрхийлж, хамгаалж, төлөөлж чадахуйц агуулга, ач холбогдол, мөн чанарыг өөртөө багтаасан байх нь хамгийн чухал билээ. Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг тайлбарласан мянга мянган тайлбарууд байх бөгөөд олон нийтийн хувьд энэхүү ойлголтын мөн чанарыг танин мэдэхэд төвөгтэй байдлуудыг үүсгэсээр байна. Учир нь хүн бүхэн өөрийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн ялгаатай байдлаар тайлбарлаж хүний эрхийн ойлголтыг нэг мөр ойлгон, хэрэгжилт түүнээс үүдэх үр дагаврыг хэмжин авч үзэхэд хүндрэл бэрхшээлийг дагуулсаар байна. Орчин цагийн хүний эрх, эрх чөлөөг хамгийн анх зарлан тунхагласан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”1 (The Universal Declaration of Human Rights 2 ) хэмээх олон улсын баримт бичиг нь өнөөгийн хүний эрх, эрх чөлөөний ойлголтын мөн чанарыг илэрхийлэх суурь баримт бичиг юм. Тус тунхаглалын удиртгал хэсэгт “...энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг нийтээр нэг мөр ойлгох явдал нэн чухал ач холбогдолтойг харгалзан... эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна” гэсэн байдаг. 1 Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн 217 А (III) тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, баталснаар, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан билээ. Энэхүү тунхаглалыг Францын нийслэл Парис хотноо 48 улс дэмжсэн, 0 эсрэг болон 8 түдгэлзсэн саналтайгаар баталсан байна. Тус тунхаглал 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүн бүрийн эдлэх иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон талт эрхийг багтаасан. Улмаар тунхаглалын үзэл санаа дэлхийн улс орнуудын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын хурал цуглааны шийдвэрт тусгалаа олох байдлаар хүчтэй нөлөө үзүүлсээр иржээ. 2 https://www.un.org/en/about-us/universal-declaration-of-human-rights" }, { "page": 9, "content": "8 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Үүнээс үзэхэд хүний эрхийн ойлголт, хүний эрх чөлөөний асуудалд улс, гүрэн, үндэстэн, ястнаас үл шалтгаалан нэг мөр ойлгож, нэг арга замаар хэрэгжүүлэх, аливаа асуудалд баримтлах арга замыг нэгтгэн тодорхойлох хэрэгцээ шаардлага манай улсаар тогтохгүй дэлхийн бүх улсуудын өмнө зүй ёсоор тулгараад байна. Нөгөө талаас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын хэм хэмжээ болохын хувьд хүний эрхийн тухай ойлголтыг олон улсын эрх зүйн салбарт тулган хүлээлгэх, ойлгуулах бус санал болгох, зөвлөх шинжтэйгээр боловсруулагдсан хэм хэмжээ гэдгийг анхаарах шаардлагатай. Учир нь дэлхий нийтийн хүн ард нь өөр өөрийн соёл, уламжлал, төрийн байгуулалтын онцлогоос шалтгаалан тус ойлголтод хандах хандлага нь нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд зарим талаар бэрхшээл дагуулдаг. II. ҮНДСЭН ХЭСЭГ Хууль бол нийгмийн олон төрлийн харилцааг зохицуулж, бидний өдөр тутмын амьдралд шударга бөгөөд зүй ёс бүхий байдлыг тогтоон барихыг эрмэлздэг нийгмийн харилцааны чухал хэрэгсэл юм. Нөгөөтээгүүр хууль бол хүн бүрийн тодорхой түвшинд мэдэж, анзаарч байвал зохих мэдлэг байж болох юм. Хүний эрхийн нэр томьёотой холбоотой ойлголт нь эргээд хүний эрхийн хүрээнд өөрсдийн эрх, үүргээ ухамсарлаж, эрх зүй, нийгэм, улс төрийн хүрээнд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний эрх мэдлийг бий болгодог. Цаашилбал, эдгээр нэр томьёоны тайлбар нь хууль эрх зүйн тодорхой байдлыг хангах, буруу тайлбарлах боломжийг бууруулж, хүний эрхийн стандартыг үндэслэсэн зарчмуудыг нарийн, үнэн зөв ойлгоход хувь нэмэр оруулдаг. Хүний эрхийн нэр томьёоны тайлбарыг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэснээр олон нийтийн хүний эрхийн боловсрол нэмэгдэж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчлийг хүлээн зөвшөөрөх, шийдвэрлэх, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой. Хуулийг тайлбарладаг үндсэн 2 онол байдаг. • Субьектив онол-ын дагуу /Хүсэл зоригийн онол/ “Хууль тогтоогчийн түүхэн-хүсэл зориг”-ийг тодорхойлоход оршино. • Объектив онол /хуулийн утгын язгуурын онол/ нь хууль доторх өөрийнх нь утгыг илрүүлэхэд чиглэдэг. Субьектив онол нь хууль бол хүнээс хүнд зориулж хийгддэг. Хуулийн бүх л зүйл заалт хууль тогтоогчийн зохицуулалтын тодорхой хүсэл зоригийг илэрхийлнэ. Энэ субьектив онол нь хуулийн заалтыг тайлбарлах хүрээнд хууль тогтоогчийн хүсэл зоригийг илрүүлэх шаардлагатай гэж үздэг. Хууль тогтоогчоос хуулийн үгийг хэрхэн “ойлгох”-ыг олох, тухайлбал уг хэм хэмжээ" }, { "page": 10, "content": "9 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 ямар утга түүний “Хүсэл зориг”-ийн дагуу агуулж байгаа гэдгийг илрүүлэх нь хуулийн аль нэг ойлголтыг тайлбарлах үндэслэл болно. Обьектив онол нь хууль төрөл бүрийн хувиран өөрчлөгдөж буй амьдралын харилцааг зохицуулахаар хийгддэг, ирээдүйд хамаарах хуулийг бүтээдэг нь хууль тогтоогчоос тухайн хуулийг батлах үеийн цаг хугацаанд ирээдүйг мэдэх боломж байдаггүй. Гэтэл хууль нь зохицуулж буй харилцааны бүх асуултад хариулт өгөх ёстой болдог тул хуулийн заалтын тайлбарлах цаг хугацаа нь чухал, өнөөдөр түүнийг юу гэж ойлгож хэрэглэх вэ гэдэг нь чухал гэж үздэг. Дээрх 2 онол аль аль нь сул болон давуу талтай. Объектив онолыг хууль тайлбарлагчийн дур зоригийг бий болгох боломжтой гэж шүүмжилдэг. Субьектив онолыг хэм хэмжээний утгыг үндсэн зохиогч нь шийдвэрлэх боломжийг үгүйсгэдэг, бодит нөхцөл байдал өөрчлөгдвөл түүнийг харгалздаггүй гэж шүүмжилдэг. Субьектив онолыг дэмжих үндэслэл нь эрх зүйт баталгаат байдал болон төрийн эрх мэдлийн хуваарилалт болдог бол объектив онолыг дэмжих үндэслэл нь шударга ёсны тухай эргэцүүлэл байдаг байна. Эцэстээ энэ асуудал нь төрийн онолын судлагдахуун болдог бөгөөд 2 онолын гол төвд нь үндсэн хуулийн зангилаа асуудал оршдог3. Хууль, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах гэдэг нь хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэглээнд чухал ач холбогдолтой ойлголт юм. Хуульд, тэр дундаа үндсэн хуульд тайлбар хийх нь хуулийг зөв хэрэглэх, үндсэн хуульт ёс бэхжих чухал ач холбогдолтой 4 . Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн тодорхойлсноор “Хуулийн заалт, томьёоллын утга агуулгыг задлан шинжилж, хэрхэн ойлгож хэрэглэхийг нээн харуулахыг хууль тайлбарлах гэнэ 5 ” гэжээ. Доктор О.Мөнхсайхан “Үндсэн хууль ёс суртахууны тайлбар хийх нь” эрдэм шинжилгээний өгүүлэлдээ6 хууль тогтоогчийн үзэл санаа, агуулгыг тодорхой болгоход чиглэсэн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, эрх зүйн хэм хэмжээний утга, агуулга, хэллэг, нэр томьёо заалт, зарчмыг тодруулан тогтоох, түүнийг зөв хэрэглэхэд чиглэсэн үйл явц, хуулийн утга санаа, агуулгыг нээн илрүүлэх үйл ажиллагаа гэх зэргээр хууль тайлбарлах ойлголтыг тодорхойлжээ. Мөн тэрээр “хуулийг тайлбарлах нь хуулийн хүрээнд гарч байгаа шийдвэрийг зөвтгөх үндэслэл болсон байх ёстой 3 Д.Сүнжид. ХБНГУ-ын хуулийг тайлбарлах субъект, арга зүй. 2015 4 О.Мөнхсайхан. Үндсэн хууль ёс суртахууны тайлбар хийх нь. 2016 5 Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ., 2008. 45 дэх тал. 6 С.Нарангэрэл, Д.Баярсайхан, С.Жалан-Аажав, Ч.Нямсүрэн нар" }, { "page": 11, "content": "10 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 хэмээсэн” 7 ба энэ нь The Rule of Law 8 буюу хууль дээдлэх ёсыг баримтлан хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзсэн. Үүнээс үзвэл хууль тайлбарлах нь хуулийн хэрэглээг зөв болгоход ач холбогдолтой болох нь тодорхой байна. Гэхдээ энэ нь хэзээ хамгийн оновчтой байж болох вэ, хэрхэн тайлбарлах вэ, аливаа субьектив санаа, зорилгоос хэрхэн ангид байлгах вэ гэдэг нь хамгийн гол асуудал болж байна. Хэдийгээр хууль тайлбарлах ойлголтоор дээрх асуудлыг шийдвэрлэх боловч хууль тайлбарлах ойлголт нь мэргэжлийн буюу эрх зүй, хууль зүйн салбарын судлаач, мэргэжилтнүүдэд илүүтэй хүлээн авахад хялбар ойлголт юм. Хууль, эрх зүйн хэм хэмжээний тайлбар гэх ойлголтыг эрдэмтэд тодорхойлохдоо эрх зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгдсэн хууль тогтоогчийн хуульчилсан заавал биелэгдэх шинжтэй хүсэл зоригийн утга санаа, агуулгыг тодорхой болгоход чиглэгдсэн төрийн байгууллага, төрөл бүрийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа гэж үзэж байна. Эрх зүйг тайлбарлах гэдгийг эрх зүйн хэм хэмжээний утга агуулга, хэллэг, нэр томьёо, заалт, зарчмыг тодруулан тогтоох, ойлгомжтойгоор тодорхойлох, түүнийг зөв хэрэглэх явдлыг хангаж шийдвэрлэхэд чиглэсэн үйл явц юм. Энэ мэтчилэн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах ойлголт, ач холбогдлыг эрдэмтэд дурдсан бөгөөд үүнийг дан ганц хууль тогтоогчийн эрх хэмжээнд хамааруулан ойлгох нь өрөөсгөл юм. Тиймээс эрх зүйн хэм хэмжээг аль болох оновчтойгоор тодорхойлох, олон төрлийн арга зүйг ашиглаж, нэвтрүүлэх нь хүний эрхийг хангах, хамгаалах үйл хэрэгт нэн чухал бөгөөд эрхээ мэддэг иргэн эрхээ хангуулж чаддаг болно гэсэн үг. Дээрх эрдэмтдийн тодорхойлолт болон үзэл санааг дүгнэн үзвэл хууль хэрэглээ, түүнийг зөвтгөх үндэслэл бол хуулийн тайлбар зүй ёсоор орох нь дамжиггүй байна. Ингэснээр хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлнэ. Мөн хуулийг тайлбарлахдаа хэд хэдэн шаардлагуудыг хангасан байхыг шаарджээ9. Үүнд: 7 О.Мөнхсайхан. Үндсэн хуульд ёс суртахууны тайлбар хийх нь. 2016 8 Эрх зүйт төр гэдэг нь эрх зүй, улс төрийн философийн суурь ойлголт бөгөөд хүн бүр хуульд захирагдаж, хариуцлага хүлээх зарчмыг чухалчилдаг. Энэ нь хуулийн өмнө тэгш эрхтэй байх, шударга ёсыг хангах, ялгаварлан гадуурхахгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Олон нийтэд нийгмийн дүрмийг ойлгож, дагаж мөрдөх боломжийг олгодог. Мөн төрийн эрх мэдлийн хуваарилалт нь төрийн нэг салбар дахь эрх мэдлийг төвлөрүүлэхээс сэргийлж, хяналт, тэнцвэрийг бий болгодог. Хууль ёсыг дээдлэх нь хувь хүний эрхийг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах, шударга, тогтвортой нийгмийг төлөвшүүлэхэд нэн чухал юм. 9 Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол. УБ., 2010. 339 дэх тал." }, { "page": 12, "content": "11 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 • Эрх зүйн хэм хэмжээ нь ерөнхий, нийтлэг хийсвэр шинж чанарыг илэрхийлдэг боловч тодорхой харилцааг зохицуулахын тулд тодорхой нөхцөл байдалд хэрэгждэг. • Хууль цаазын янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд эрх зүйн хэм хэмжээний утга агуулгыг тодруулах шаардлага гардаг. • Эрх зүйн хэм хэмжээг нэг мөр ойлгох, эрх зүйн харилцааны субъектүүдээс эрх хэм хэмжээг зөв хэрэгжүүлэхэд эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах үндсэн зорилго оршдог. • Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах нь хууль зүйн, эрх зүйн нэгдлийг хангах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болдог зэргийг дурджээ. Аливаа шинжлэх ухаан өөрийн нэр томьёог тайлбарлах өөр өөрийн гэсэн арга аргачлалуудыг ашигладаг бөгөөд тэрхүү аргууд нь тухайн шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн хүмүүс хэрэглэх боломжтой байх нь элбэг. Эрх зүйн хэм хэмжээний тайлбарыг албан ёсны ба албан бус авч үздэг. Албан ёсны тайлбарыг төрийн эрх зүйн хэм хэмжээг албан ёсоор тайлбарлах эрх бүхий байгууллага өгөх ба уг тайлбар нь бүх субъектүүдэд хамааралтай, заавал мөрдөгдөх шинжийг агуулдаг. Албан ёсны тайлбар нь аутент буюу эх тайлбар хэмээн нэрлэгдэх бөгөөд зөвхөн хуульд заасан эрх хэмжээний дагуу өгөгдөнө. Албан ёсны тайлбар нь эрх хэм хэмжээний нэгэн адил мөрдөгдөг бөгөөд хууль хэрэглээний тодорхой шаардлагаар бий болдог. Энэ тайлбар нь асуудал шийдвэрлэсэн шинжтэй байх нь элбэг. Хуульд албан ёсны тайлбар хийх эрхийг үндсэн хуулиар тодорхойлох бөгөөд албан ёсны тайлбар нь заавал биелэгдэх шинжийг агуулах тул ихэнх улс орны практикт шийдвэрийн үндэслэлтэй байх шинжийг хангах хүрээнд шүүхээс тус тайлбарыг хийх эрхийг олгодог. Харин албан бус тайлбарыг онолын, ердийн гэж хуваан авч үзэж байна. Онолын тайлбар нь эрх зүйн онолын эрэл хайгуул, шинжилгээ судалгааны үр дүнд өгсөн эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилго зэргийг тодруулдаг шинжлэх ухааны тайлбар юм. Онолын буюу мэргэжлийн тайлбарыг үндсэндээ эрх зүйн салбарт ажил хийж буй эрх бүхий албан тушаалтан, хуульч мэргэжлийн албан тушаалтан хийдэг. Энэ тайлбар нь онолын эрэл, хайгуул, шинжлэх ухааны задлан шинжилгээ, хийсний үр дүнд эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилго, ач холбогдолд шинжлэх ухааны тайлбар өгч буй оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Ингэснээр эрх зүйн хэм хэмжээний хөгжил, чиг хандлагыг тодорхойлох, сайжруулахад чиглэгддэг." }, { "page": 13, "content": "12 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Ердийн тайлбар нь хууль цаазын тодорхой мэдлэг эзэмшээгүй хүмүүсээс өгсөн тайлбар юм10. Албан бус тайлбар нь эрх зүйн хэм хэмжээний хөгжил, цаашдын чиг хандлагад чиглэсэн бөгөөд мэргэжлийн судлаач, эрдэмтдийн тайлбарыг түлхүү хэрэглэж байна. Харин жирийн иргэдэд чиглэсэн буюу тэдний хэрэглээний түвшинд хуулийг тайлбарлан ойлгуулах, хөрвүүлэх тайлбар нь ердийн тайлбар юм. Энэхүү тайлбар нь нийгмийн ихэнх гишүүдийн эрх зүйн боловсролыг дэмжихэд чухал нөлөөтэй байдаг боловч түүний цар хүрээ, ач холбогдлыг хууль зүйн салбарт онцгойлон авч үзэхгүй байна. Тэгвэл бүх нийтийг соён гэгээрүүлэх, иргэдийн эрх зүйн боловсрол, хандлагыг дээшлүүлэхэд чиглэдэг албан бус тайлбарыг ач холбогдлыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор бий болж байна. Тэр дундаа нийгмийн бүх гишүүдэд хүртээмжтэй ердийн тайлбарыг илүү үр дүнтэй, оновчтой аргаар тайлбарлах нь хүн бүр эрхээ мэдэх, хамгаалахад хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн нэр томьёотой холбоотой мэдээллийг түгээх нь төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан олон талт үйл явцыг илэрхийлдэг. Хүний эрхийн боловсролыг албан ёсны сургалтын хөтөлбөрт тусгах нь иргэдийн дунд суурь ойлголтыг төлөвшүүлэхэд чухал хэмээн үзэж энэ төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Хүний эрхийг сурталчлах ажлын салшгүй хэсэг болох олон нийтийн оролцоо нь иргэдтэй шууд харилцах харилцааг бий болгох үүднээс семинар, олон нийтийн форум зохион байгуулах явдал юм. Энэхүү стратеги нь хүний эрхийн нэр томьёог тодорхой болгоход тус дөхөм болж, тодорхой асуудлуудыг авч үзэж, Засгийн газар болон олон нийтийн харилцааны гүүрийг бий болгодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) хүний эрхийн нэр томьёоны тодорхойлолтыг боловсруулж, боловсронгуй болгохын тулд гишүүн орнууд болон дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг бий болгохын чухлыг хүлээн зөвшөөрч, цогц бодлогын тогтолцоог ашигладаг. Энэ тогтолцооны гол цөм нь хүний эрхийн олон улсын гэрээ, тунхаглалыг бий болгох явдал юм. 1948 онд батлагдсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь бүх нийтийн зарчмуудыг тодорхойлсон үндсэн баримт бичиг юм. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ICCPR), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ICESCR) зэрэг гэрээнүүд нь тодорхой эрхүүдийг илүү нарийвчлан тусгаж, нарийн бөгөөд иж бүрэн тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулдаг. Хүний эрхийн тодорхой асуудлууд, шинээр гарч ирж буй хүний эрхийн ойлголтын чиг хандлагыг нарийвчлан судлахдаа НҮБ-аас бие даасан шинжээчдийг томилон ажиллуулдаг. Эдгээр мэргэжилтнүүд хувьсан 10 Ч.Нямсүрэн Эрх зүйн ерөнхий онол. УБ., 2021. 324 дэх тал." }, { "page": 14, "content": "13 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 өөрчлөгдөж буй нийгэм, цаг үетэй холбогдуулан нэр томьёоны тайлбар, сайн туршлагын талаарх ойлголтыг тэдэнд санал болгосноор тодорхойлолтыг боловсруулах ажлыг гүйцэтгэдэг. Эдгээр харилцан уялдаатай механизмаар дамжуулан НҮБ нь хүний эрхийн зарчмуудыг хамгаалах, дэлхий даяар сурталчлах хамтын хүчин чармайлтыг дэмжин, нийтлэг ойлголтын загварыг бий болгохыг эрмэлздэг11. Англи-Саксоны эрх зүйн тогтолцоот орнуудын хувьд буюу тухайлбал АНУ- ын хувьд хандлага илүү чухал гэж үзэж байна. Шүүхийн практик нь ёс зүйд суурилсан байх ба тэрхүү ёс зүй нь хуулийн оновчтой тайлбараар баталгаажин хэрэглэгддэг байна. Шүүгч, хуульчид зэрэг хуулийн мэргэжилтнүүд хүний эрхийн зарчмуудыг шүүхийн бодит хэрэг, маргаан дээр тайлбарлан хэрэглэх замаар олон нийтийн ойлголтод хувь нэмрээ оруулдаг. Хууль эрх зүйн чухал шийдвэрүүд нь хүний эрхийн нэр томьёоны тайлбарыг агуулдаг бөгөөд энэ нь олон нийтийн ойлголтод нөлөөлдөг жишгийг тогтоодог. Хүний эрхийн үндсэн зарчмуудыг түгээн дэлгэрүүлэхийн тулд улс орнууд янз бүрийн стратеги ашигладаг. Дэлхийн улс орнууд хүний эрхийн нэр томьёог олон нийтэд хүргэх зорилгоор дараах нийтлэг хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: Олон улсын эрх зүйн баримт бичигт хүний эрхийн тодорхой заалтуудыг тусгасан байдаг тул түүнийгээ өөрийн орны үндсэн хуульд тусгах нь улс гүрнүүдийн нийтлэг практик юм. Үндсэн хуульд хүний үндсэн эрх, эрх чөлөө тэдгээрийн хууль ёсны хамгаалалтыг тогтоосон байдаг. Үүний зэрэгцээ хууль эрх зүйн орчин нь эдгээр үндсэн хуулийн зарчмуудыг хэрэгжүүлж, үндэсний эрх мэдлийн хүрээнд хүний эрхийн хамрах хүрээ, хэрэглээг улам тодорхой болгож өгдөг. Хууль тогтоох үйл ажиллагаа нь иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гэх мэт өргөн хүрээ бүхий олон тооны эрхийг хамарч, хувь хүний эрх чөлөөг хамгаалах цогц эрх зүйн үндсийг бүрдүүлдэг байна. Улс үндэстнүүд олон нийтэд хүний эрхийн боловсролыг түгээх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн ойлголт, мэдрэмж, хандлагыг бий болгох хичээлүүдийг тусгаж өгдөг. Боловсролын байгууллагууд хүний эрхийн талаарх хичээл, сургалтын материалыг нэгдсэн бодлогоор олон нийтэд хүргэх замаар нийгмийн ойлголтыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. Эдгээр санаачилгууд нь эрх, үүргийн талаарх нарийн ойлголтыг бий болгож, эрхээ ухамсарласан иргэнийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Мөн ихэнх орны Засгийн газрын гаргасан хэвлэл, мэдээлэл, тайлангууд нь хүний эрхийн үзэл баримтлалын нарийн зохицуулалтыг тодруулах гол 11 https://www.un.org/en/" }, { "page": 15, "content": "14 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 мэдээллийн суваг болдог байна. Засгийн газрын албан ёсны суваг, төрийн цахим хуудас, нийтийн номын сангуудаар дамжуулан түгээсэн эдгээр мэдээлэл нь хууль эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг тайлбарлан иргэд, оролцогч талуудад иж бүрэн гарын авлага болж өгдөг гэдгээрээ онцлогтой. Засгийн газрын вэб сайтууд, төрийн бус байгууллагууд, боловсролын байгууллагууд хүний эрхийн нэр томьёог тайлбарласан онлайн эх сурвалжаар олон нийтийг хангадаг. Эдгээр нөөцөд олон нийтийн ойлголтыг сайжруулах мэдээллийн хуудас, гарын авлага, интерактив хэрэгслүүд багтаж болно. Дээрхээс гадна олон нийтэд сурталчлах компанит ажил нь хүний эрхийн тодорхойлолтыг нийт хүн амд хүргэхэд туслах стратеги юм. Телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн хэвлэл мэдээллийн платформуудыг ашиглан Засгийн газрууд хүний эрхийн асуудлаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан яриа өрнүүлэх, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт компанит ажил зохион байгуулдаг. Түүнчлэн, улс орнууд олон улсын амлалт, гэрээг хүний эрхийг хамгаалахын төлөө зүтгэлээ илэрхийлэх платформ болгон ашигладаг. Олон улсын хүний эрхийн конвенц, гэрээ хэлэлцээрт оролцсоноор улс орнууд дэлхийн стандартыг дагаж мөрдөж байгаагаа илэрхийлж, олон улсын өргөн хүрээнд хүний эрхийн харилцан уялдаа холбоог бэхжүүлдэг байна. Хүний эрхийн нэр томьёог тайлбарлах нь хүний эрхийн зарчмуудыг ойлгож, үнэлдэг, мэдээлэл сайтай, оролцоотой иргэдийг төлөвшүүлэх зорилготойгоор төрийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хуулийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамарсан хамтын хүчин чармайлт бүхий өргөн хүрээнд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Иймд хууль, тэр дундаа үндсэн хуулийн заалтуудад нийгмийн бүх гишүүдэд зориулагдсан тайлбар, хэрэглэх боломжтой хууль, эрх зүйн хэм хэмжээг тайлбарласан аргачлал шаардлагатай байгаа нь харагдаж байна. Учир нь хууль бол бүх нийтийн хэрэгсэл учир бүх нийтээрээ танин мэдэх, хэрэглэх боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хууль, эрх зүйн хэм хэмжээний тайлбар шаардлагатай тохиолдол бүрд мэргэжлийн байгууллага, судлаач, эрдэмтдийн оролцоо, хууль зүйн шинжлэх ухааны арга зүйд үндэслэн хийгдэж байгаа хэдий ч нийгэмд төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй байгаа юм. Хуулийн тайлбар нь тодорхой зорилгоор хууль зүйн фактад хэрэглэгдэх, хуульч, эрх зүйч буюу хууль хэрэглээний мэдлэг бүхий хүмүүсээс хэрэглэхийг шаардсан агуулгаар тодорхойлогдсон байна. Өөрөөр хэлбэл хууль тайлбарлах нь хуульчдад, эрх зүйчдэд зориулагдсан мэргэжлийн мэдлэг шаардсан, тэрхүү мэдлэгт суурилагдсан байх нь олонтоо байна." }, { "page": 16, "content": "15 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Гэтэл хууль зөвхөн мэргэжлийн хүмүүст буюу хуульч, эрх зүйчдийнх бус бүх нийтэд зориулагдсан баримт бичиг байх ёстой. Хууль олон нийтэд зориулагдсан тэр тусмаа энгийн иргэдэд тэдний эрх ашгийг хангахад чиглэгдсэн, ойлгомжтой энгийн байх нь зүйд нийцнэ. Олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрхийг хангахад хууль тогтоомжид заагдсан эрх, үүрэг, хүний эрх, эрх чөлөөний нэр томьёог таниулах нь эрх зүйн хөгжилд зайлшгүй шаардлагатай шат дамжлага болно. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрхийн нэр томьёоны агуулга, түүний ач холбогдол, зорилго, хоорондын нийцэл, харилцан хамаарлыг олон нийтэд таниулах нь хууль зүйн салбарын судлаачдын нийгмийн хариуцлагын асуудал мөн. Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлагад Монгол Улсын Үндсэн хууль12, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх, нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой ойлгоход хялбараар бичих, хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх, жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх зэрэг асуудлыг хуульчилсан байдаг. Энэ нь хуулийг батлан гаргахдаа хуулийн нэр томьёог жигдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, төслийг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёог зөв ойлгох нь чухал гэдгийг харуулж буйн илрэл юм13. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар Монгол Улсын хөгжил, нийгмийн гол үнэт зүйл нь хүний эрх бөгөөд түүнийг хангаж, хамгаалах бүх талын тогтолцоог бүрдүүлэх, төр гагцхүү тэрхүү эрхийг чөлөөтэй эдлэх боломжийг бүрдүүлэх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байна. Иймд тэрхүү үнэт зүйлсийг нийгмийн гишүүн бүр ойлгож, мэдэрч, хэрэглэх боломжийг төр бүрдүүлэх ёстой. Гэхдээ гишүүн бүр ойлгож, хэрэглэхэд хүндрэлтэй асуудал тулгарах бөгөөд энэ нь хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, ойлголтыг нэгтгэх хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлнэ. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх 12 Монгол Улсын Үндсэн хуульд нийтдээ 7559 тэмдэглэгээнээс бүрдсэн байдаг бөгөөд үүнээс үг 5977, тоо 323, цэг 471, таслал 625, тэмдэгт 163 байдаг талаар мөн манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуул тогтоомж дахь түгээмэл хэрэглэж буй нэр томьёог судлан үзэхэд “этгээд бүхий, бус” гэх нэр томьёо хамгийн их хэрэглэгдсэн байна гэсэн судалгааны дүн гарсан байна. 13 ХЗҮХ.Монгол Улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн институтийн зарим нэр томьёо. УБ., 2019. 3 дахь тал." }, { "page": 17, "content": "16 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 үүргийг иргэнийхээ өмнө хариуцна14.” гэж заасан нь төр хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх ойлголтыг тодорхойлж өгсөн зохицуулалт юм. Гэвч энэхүү ойлголтыг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, хэрэглэх явдал бий болж, хэрхэн ойлгож, хүлээн авч, хэрэгжилтийг хангуулах талаар нэгдсэн ойлголт бий болоогүй байна. Энэ агуулгаар авч үзвэл Үндсэн хуулиар тодорхойлсон хүний эрхийн агуулга, ойлголт ач, холбогдолд дүн шинжилгээ хийж, ойлголтыг нэг мөр болгож тэдгээрийн хэрэгжилтийг хэмжих зайлшгүй шаардлагатай юм. Хүний эрх, эрх чөлөө болон иргэний эрх зүйн байдлыг тогтооход хүнээс салгаж үл болох эрхүүдийг өргөн утгаар нь үндсэн эрх гэж тодорхойлж байна. Энэхүү үндсэн эрхийг бүрдүүлэгч томоохон нэг суурь бол хүний эрхэмсэг оршихуй байдаг. Ардчилсан төрүүдийн үндсэн хуулийн онолоор “хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх” асуудлыг нийгмийн гишүүдийн үүрэг болгон тусгасан хүний эрхэмсэг оршихуйг хамгаалан, хангаж буй нэг хэлбэр юм.15 Иймд Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг ангилах, хэрэгцээ шаардлага үүсэж байна. Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал нь дан ганц дотоодын хэрэгцээ шаардлага, үзэл баримтлалаар бус дэлхий нийтийн чиг хандлагыг агуулсан гэж үзэх бөгөөд НҮБ-аас баталсан олон улсын хэм хэмжээнүүд болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт16, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт17 зэрэг хүний эрхийн голлох баримт бичгүүдийн үзэл баримтлалыг шингээсэн юм. Тухайлбал Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.” гэж заасан эрхийг хүний жам ёсны эрх хэмээн үзсэн учраас огтхон ч хязгаарлаж үл болох эрх болгон тунхагласан. 14 Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл. УБ., 1992. No01 15 Ц.Сарантуяа. Үндсэн эрх ба хүний эрх. Өгүүлэл. УБ., 2017. 16 Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн 2200 А (XXI) тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. 17 Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн 2200 А (XXI) тогтоолоор баталж, 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон" }, { "page": 18, "content": "17 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулиар хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг үндсэн хуулийн үзэл баримтлалын хэмжээнд авч үзсэн байгаа хүний эрхийн асуудал нь манай улсын хувьд үндсэн хуулийн амин сүнс болохыг харуулж байна. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 16 дугаар зүйлд 18 эрхийг зааж түүнийг хангах, хамгаалах асуудлыг үндсэн хуулийн үзэл баримтлал болгоод зогсохгүй төрийн үндсэн үүрэг байхаар зохицуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт нь тэгш бус, тогтворгүй байгаа нь хуульд заасан хүний эрх, түүнийг хэрхэн ойлгох нэгдсэн ойлголтод хүрээгүй, аливаа этгээдээс өөрийн ашиг сонирхлын үүднээс тайлбарлах боломж бий болгож байгаатай холбон үзэх боломжтой байна. Хууль зүйн хувьд хууль зүйн ойлголт, нэр томьёог тайлбарлах аргаар нь үгчлэн тайлбарлах буюу үг зүйн хувьд тайлбарлах, нэр томьёоны үүднээс тайлбарлах, зорилгын үүднээс тайлбарлах, системчилж тайлбарлах, түүхчлэн тайлбарлах, хууль зүйн эх сурвалжаар тайлбарлах, хэрэгжилтийн онцлогоор тайлбарлах зэрэг аргуудыг хэрэглэдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлэгт заасан хүний эрх, эрх чөлөөний заалтуудад тодорхойлолт боловсруулах судалгааны ажлыг хүний эрх, эрх чөлөөний нэр томьёог нэгдмэл утгаар ойлгож хэрэглэхэд шаардлагатай нэгж эрхүүдийг системчилсэн танин мэдэхүйн аргуудыг ашиглан боловсруулах зорилгоор 2023 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа нь цагаа олсон ажил болж байна. Энэхүү судалгааны аргачлалыг онцолсны шалтгаан нь хүний эрх, эрх чөлөөний нэр томьёонд тайлбар боловсруулахад “Системийн инженерчлэлийн арга”- ыг ашиглаж байгаа нь ихээхэн онцлогтой юм. Манай улсын тухайд үндсэн хууль болон бусад хуулийг тайлбарлахдаа /албан бус/ мэргэжлийн судлаач эрдэмтэд, хуульчид хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн онол талаас тайлбарлаж, энэхүү тайлбарыг олон нийт мэргэжлийн хуульч, эрх зүйч нараар дамжуулан танин мэдэх явдал хэвшил болсон байна. Харин энэхүү судалгааны ажлын онцлог нь хуульч, эрх зүйч нараас гадна, сэтгэл судлал, хэл шинжлэл, гамшиг судлал, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар мөн өсвөр насны хүүхдүүдийн төлөөллийг оролцуулан гүйцэтгэж байгаа гэдгээрээ өргөн хүрээнд хийгдэж буй судалгааны ажил болж байна. Мөн хууль зүйн нэр, томьёог тэр дундаа үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг инженерчлэлийн арга зүйг ашиглан тайлбар, тодорхойлолт боловсруулж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Системийн инженерчлэл нь системийн сэтгэлгээний суурь зарчмууд дээр суурилж бий болсон бөгөөд инженерчлэлийн үйл ажиллагааны үр дүнд" }, { "page": 19, "content": "18 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 тодорхой зорилго, зорилтыг хэрэгжүүлэх чадвартай синергистик хэв шинжүүдийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгодог. Системийн инженерчлэлийн процесс нь тэр чигтээ танин мэдэх процесс гэдгээрээ үйлдвэрлэлийн процесс зэргээс ялгаатай юм. Үйлдвэрлэлийн процесс нь давтамжтай үүргүүдийг үр ашигтай гүйцэтгэх замаар үр дүнг гаргахад төвлөрдөг бол системийн инженерчлэлийн процесс нь шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлохоос авхуулаад тэдгээр асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдлийг боловсруулахад төвлөрдөг. 1990 онд Системийн инженерчлэлийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн дуу хоолойг нэгтгэх, цаашлаад уг арга, аргачлалын хэрэглээ, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-д Үндэсний Системийн Инженерчлэлийн зөвлөл /National Council on System Engineer- ing - NCOSE/ үүсгэн байгуулагдсан ба уг байгууллагын үйл ажиллагаа болон Системийн инженерчлэлийн аргачлалын цар хүрээ өргөжин тэлж 1995 онд Олон Улсын Системийн Инженерчлэлийн зөвлөл /International Council on System Engineering-INCOSE18/ үүсгэн байгуулагдсан. Нийгмийн системийн инженерчлэлийн хөгжлийн энэхүү цэг дээр Монгол Улсын ТУС Солюшн ХХК19 Нийгмийн системийн инженерчлэлийн 200 гаруй багц шийдлүүдийг болон тэдгээрийн уялдуулсан системийн загварыг боловсруулж үр дүнтэйгээр нэвтрүүлсэн туршлагатай байгууллага байна. Нийгмийн системийн инженерчлэлийн аргачлалын дагуу суурь ойлголтыг тодорхойлно гэдэг нь тухайн ойлголтыг бусад ойлголтоос ялгахад зайлшгүй шаардлагатай чухал болон нийтлэг хэв шинжүүдийг тодорхойлж, хооронд нь уялдуулан логик эрэмбэд оруулж томьёолох үйл явц юм. “Суурь ойлголт тодорхойлох алгоритм” нь нийт 10 үе шаттай бөгөөд суурь ойлголтыг тодорхойлох арга зүйн тухайд: 1) Тухайн ойлголтын тодорхойлолтыг Монгол болон гадаад эх сурвалжуудаас цуглуулж, ижил төстэй болон ялгаатай хэв шинжүүдээр нь ангилсны дараа тэдгээрээс зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хэв шинжүүдийг сонгодог. 2) Сонгосон хэв шинжүүдийн дэс дараалал, уялдааг нь тогтоосны үндсэн дээр ерөнхий ойлголтыг тодорхойлон нэг өгүүлбэрээр томьёолдог. 18 https://www.incose.org/ 19 https://www.tuss.io/about “ТУС Солюшн” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 2020 онд “ТУС Интернэйшнл” хуулийн этгээдийг Сингапур улсад байгуулан үйл ажиллагаа өргөжүүлсэн байна. Системийн инженерчлэлийн аргачлалд суурилан байгууллагын тогтолцоог системчлэн дижиталжуулах үйлчилгээ үзүүлдэг Монголын цор ганц байгууллага юм. Компанийн үйл ажиллагаа, шийдлүүдийг гаднын мэргэжилтнүүдэд таниулах, туршлага солилцох үүднээс 2019 онд Монгол улсаас анх удаа INCOSE / Системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл/-ийн гишүүн байгууллагаар элссэн." }, { "page": 20, "content": "19 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 3) Боловсруулсан суурь ойлголтын тодорхойлолтуудаа логикт хэрэглэдэг ойлголтын тодорхойлолтод тавигдах тодорхой шалгуурын дагуу шалгаж, баталгаажуулдаг. Үндсэн хууль дахь хүний эрх, эрч чөлөөний ойлголтыг тодорхойлохдоо нийгмийн системийн инженерчлэлийн аргаас гадна суурь ойлголтыг Макс Неефийн “Хүний үндсэн хэрэгцээний таксаноми (Gasper, 2022)”-той харьцуулан шинжилж оюун дүгнэлтийг боловсруулж ажиллаж байна. Чили Улсын эдийн засагч Макс Нееф20-ийн боловсруулсан “Хүний үндсэн хэрэгцээний таксаноми” нь хүний амьдралын хэрэгцээг материаллаг 7, оюун санааны 2, нийт 9 хэрэгцээнд хуваан авч үздэг бөгөөд хууль, эрх зүйн хэм хэмжээ нь хүний хэрэгцээг хангах нийтлэг зорилготой гэж үзсэн. Хүний үндсэн хэрэгцээг дараах 9 бүлэгт тодорхойлсон байдаг. Үүнд: • Амьжиргаа • Аюулгүй байдал • Ойр дотно байх • Ойлгох, танин мэдэх • Оролцох • Амрах, зугаацах, тоглох • Бүтээх • Өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрөгдөх • Эрх чөлөөтэй байх зэрэг болно. Эдгээр хэрэгцээнүүд нь хүний амьдралын бүхий л цаг хугацаанд шаардагдаж байдаг бөгөөд уг хэрэгцээнүүдийг хангах нь хүний үйл ажиллагааны гол чиглэл болдог гэж үздэг. Судалгаанд хүний хэрэгцээ хүний эрх, эрх 20 https://rightlivelihood.org/the-change-makers/find-a-laureate/manfred-max-neef/ M anfred Max-Neef (1932-2019) was a Chilean economist, professor, and environmentalist. He was known for his work in development economics, particularly in the area of human needs and well-being. Max-Neef developed the concept of “human scale development,” which emphasizes the importance of meeting basic human needs within the ecological and cultural context of a community. H is approach challenged traditional economic models by prioritizing human needs over economic growth as the primary goal of development. Max-Neef identified fundamental human needs such as subsistence, protection, affection, understanding, participation, leisure, creation, identity, and freedom. He argued that development should focus on satisfying these needs in a way that respects environmental limits and local cultural values. Max-Neef’s work contributed to the broader discourse on sustainable development and alternative economic paradigms. His ideas have influenced discussions on social and ecological sustainability, emphasizing the importance of a holistic and human-centered approach to development." }, { "page": 21, "content": "20 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 чөлөө хэмээх ойлголтуудыг хоорондоо шууд хамааралтай гэж үзэн хүний хэрэгцээний таксаномийг онолын хувьд үзэл баримтлал болгож байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд иргэд, олон нийтэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөний ойлголтын мөн чанарыг таниулах боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хийж гүйцэтгэж байна. Ийнхүү хүний эрхийн нэр томьёог нийтэд нээлттэй, нийгмийн гишүүдийн оролцох боломжийг хангах замаар инженерчлэлийн арга, аргачлалаар боловсруулснаар хүн бүрд энэхүү хүний эрхийн нэр томьёоны тайлбар, тодорхойлолтыг нээлттэй, ашиглах боломжтой тайлбар, тодорхойлолт бий болж, олон нийтийн хүний эрхийн ойлголт цэгцтэй болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт21 заагдсан хүний эрх, эрх чөлөөний заалтуудаас тодорхой эрхийг сонгон авч тус аргачлалаар хэрхэн тайлбар, тодорхойлолт боловсруулсан аргачлалыг задлан авч үзье. Аргачлалын хүрээнд нэн тэргүүнд Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхийн заалтуудыг нэгж ойлголтод хуваах шаардлага үүснэ. Тухайлбал Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно 22 хэмээн заасан байна. Харин “Нийгмийн системийн инженерчлэлийн арга”-ын хүрээнд тус эрх нь дараах нэгж ойлголтод хуваагдаж болно. Үүнд: 1. Монгол Улсын иргэн Монгол Улсын хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй 21 Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлэг, Хүний эрх, эрх чөлөөний ойлголт нь нийт 1059 үгнээс бүрдсэн бөгөөд үгийн давхардлыг эс тооцвол 406 үг байна. Үүнээс 150 нэр үг, 129 үйл үг, 44 тэмдэг нэр болон 83 нь бусад аймгийн үгс багтжээ. Харин ҮХ-ийн 16 дугаар зүйлд заасан 18 эрх нь угтаа 97 нэгж эрхийг агуулж, тухайн эрхийг эдлүүлэхтэй холбоотой нөхцлийг тайлбарласан 91 өгүүлбэрээс бүрдсэн байна. 22 Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл. No1., 1992" }, { "page": 22, "content": "21 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 2. Монгол Улсын иргэн олон улсын гэрээнд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй 3. Монгол Улсын иргэн Монгол Улсын хуульд заасан эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй 4. Монгол Улсын иргэн олон улсын гэрээнд заасан эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй 5. Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. 6. Монгол Улсын иргэн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй 7. Монгол Улсын иргэн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй 8. Монгол Улсын иргэн эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй 9. Монгол Улсын иргэн үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй 10. Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй 11. Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй 12. Монгол Улсын иргэн нотлох баримтыг шалгуулах эрхтэй 13. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй 14. Монгол Улсын иргэн хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй 15. Монгол Улсын иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй 16. Монгол Улсын иргэн уучлал хүсэх эрхтэй эрхтэй 17. Монгол Улсын иргэн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно. 18. Монгол Улсын иргэн мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно 19. Монгол Улсын иргэн мэдүүлэг гаргуулахаар хүч хэрэглэхийг хориглоно 20. Монгол Улсын иргэн гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно 21. Монгол Улсын иргэний гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүдэд нь халдаан хэрэглэхийг хориглоно 22. Монгол Улсын иргэний гэм буруутны ял зэмлэлийг түүний төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" }, { "page": 23, "content": "22 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан зохицуулалт нь агуулгаараа дээрх 22 эрхийг өөртөө мөн багтааж байгааг харж болно. Дээрх нэгж эрхүүдийг агуулгын хувьд нэгж үг бүрийн ойлголт, илэрхийлэх утгын хувьд мөн авч үзэх шаардлагатай. Гэхдээ нэг үг буюу ойлголт нь дангаараа илэрхийлдэг утга, зарим үгтэй хамтран илэрхийлдэг утгыг анхааран авч үзэх ёстой байдаг. Жишээлбэл: “Гэр” гэдэг үг нь англиар home23, хятадаар 家 - 家庭 - 房子 24 гэж бичигддэг. Харин бүл 25 гэх үг нь гэр гэдэг үгээс өөр утга илэрхийлж байгаа хэдий ч “гэр бүл” гэдэг холбоо үгийн хувьд илэрхийлэх утга нь өөрчлөгдөж байна. Англиар family26 гэх үг нь өөрийн гэсэн утгыг илэрхийлж байна. “Гэр” гэсэн үгийг тайлбарласан эх сурвалжуудаас хамгийн олон давтагдсан хэв шинжүүдийг нь харилцан уялдуулах замаар “хүн байнга оршин суудаг, хүний анхдагч хэрэгцээг хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлсэн орон зай” хэмээн тодорхойлсон бол “бүл” гэдэг үгийг “бие биеийнхээ дутууг харилцан нөхөх замаар тодорхой хугацаанд тогтвортой хамтран оршдог амьтдын нэгдэл” гэж тодорхойлсон. “Гэр бүл” гэсэн ойлголтыг “Суурь хэрэгцээгээ хангах зорилгоор гишүүд өөр өөрсдийн эрх, үүргийг хүлээдэг, хамтын амьдралтай нийгмийн нэгж” хэмээн тус тус тодорхойлсон байна. Нэгж эрхийг бүрдүүлж буй үг бүрийг тодорхойлох бөгөөд тодорхойлсон ойлголтуудыг уялдуулан угсрах замаар дэвшүүлж буй тодорхойлолтыг бүтээдэг. Жишээ нь “Иргэн” гэдэг үгийг тодорхойлохдоо нийт 22 эх сурвалжийг ашигласан. Эх сурвалжуудад улс, харьяат, эрх, үүрэг, этгээд, хууль, байнга, харилцаа гэсэн хэв шинжүүд хамгийн их давхардсан бөгөөд тухайн хэв шинжүүдийг уялдуулан угсрах замаар “Тухайн улсын хуулийн дагуу харьяалалд нь багтаж эрх эдэлж, үүрэг хүлээдэг хүн” гэсэн тодорхойлолтыг бүтээсэн 27 . Хүснэгт нэгт тусгасан 7 үгс тус бүрийг эх сурвалжуудад үндэслэн 23 the house or flat that you live in, especially with your family 24 гэр - гэр бүл - байшин 25 Цусан төрлийн болон хууль ёсны холбоо бүхий хамтын амьдралын хэв маягтай нийгмийн нэгж 26 the basic unit in society traditionally consisting of two parents rearing their children 27 1.Монгол хэлний их тайлбар толь https://mongoltoli.mn/; 2. Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь https://tsevel.toli.query.mn/; 3. “Монсудар. Монгол хэлний тайлбар толь. УБ., 2018; 4.Merriam Webster https://www.merriam-webster.com/;5.Cambridge enlish dictionary https://dictionary.cambridge.org/; 6.Collins dictionary https://www.collinsdictionary.com/; 7.https://www.dictionary.com/; 8.https://www.britannica.com/; 9.https://www.vocabulary.com; 10.Н.Лүндэндорж. МУ-ын үндсэн хууль, шинжлэх ухааны тайлбар. УБ., 2023. 11.https:// www.etymonline.com/;12.https://www.wordsense.eu/;13.https://www.macmillandictionary. com/;14.https://www.ldoceonline.com/; 15.https://www.yourdictionary.com; 16. ТУС Солюшн ХХК; 17. Иргэний хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. УБ., 2002. No07; 18. Х.Сэлэнгэ. Ромын" }, { "page": 24, "content": "23 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 дэвшүүлж буй тодорхойлолтыг боловсруулсан. Ингэснээр иргэн гэх үгийг тодорхойлоход бий болсон загварыг ашиглан үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дахь иргэн гэсэн үгс орсон зохицуулалтад дээрх загвараа ашиглан орлуулан хэрэглэх боломжийг бүрдүүлэх юм. Дээрх аргачлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөний заалтуудыг тодорхойлох боломжтой. Жишээ болгон Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 28 -т заасан Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхийг тодорхойлъё. Нэгж ойлголтуудын тайлбар Хүснэгт 1. No Нэгж ойлголт Тодорхойлолт 1 Монгол Төв Азийн бүс нутагт орших, 1,564,116 km2 талбай нутаг дэвсгэртэй, БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг улс 2 Улс Тодорхой нутаг дэвсгэрийг эзэмшдэг, нийтлэг хэл, түүх соёлоор холбогдсон хүн амтай, хууль тогтоомжоор үйл ажиллагаагаа зохицуулдаг, олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн статустай нийгмийн тогтолцоо 3 Иргэн Тухайн улсын хуулийн дагуу харьяалалд нь багтаж эрх эдэлж, үүрэг хүлээдэг хүн. 4 Хууль зүй Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний нийцэл, шалтгаант хамаарлын зүй тогтол 5 Туслалцаа Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг оролцогч тал нь нөгөө оролцогч талд үзүүлж буй дэмжлэг 6 Авах Өөрт шаардлагатай эд зүйл, мэдээлэл, үйлчилгээг өөрийн болгох үйлдэл 7 Эрхтэй Бусдын эрхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй арга хэрэгслээр өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой эрх зүй. УБ., 2002; 19. С.Нарангэрэл. Эрх зүйн эх толь бичиг. УБ., 2011; 20. Д.Баярсайхан. Эрх зүйн онол. УБ., 2010; 21. Б.Батбаяр нар. Эрх зүйн үндэс. УБ., 2015; 22. Ж.Амарсанаа. Хүний эрх олон улсын нэр томъёоны гарын авлага. УБ., 2002 28 “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”" }, { "page": 25, "content": "24 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 “Монгол Улсын иргэн өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, зүй тогтлын хүрээнд эрх бүхий этгээдээс дэмжлэг авах эрхтэй29. Дээрх байдлаар тухайн нэгж эрхэд хамаарах бүх ойлголтуудыг тодорхойлсноор тухайн тодорхойлолт нь үг бүрийн агуулга утгыг илэрхийлсэн тодорхойлолтуудыг гарган авч, тэрхүү тодорхойлолтуудыг хоорондын уялдаа, харилцан хамаарлыг олох замаар холбон нэгтгэж тухайн нэгж эрхийн тодорхойлолтыг дэвшүүлдэг. Ийм байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан 18 төрлийн эрхэд хамаарах 97 нэгж эрхүүдийг тус бүрд нь тодорхойлох боломжийг бүрдүүлнэ. Ийнхүү тодорхойлсон нэгж ойлголт, нэгж эрхийн ойлголтыг урьдчилсан хэлэлцүүлгээр бэлэн болгосны дараа олон нийтийн нээлттэй саналыг авч30 тодорхойлолтыг сайжруулах ажлыг дахин гүйцэтгэх замаар уг судалгааны ажлыг гүйцэтгэдэг. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлгийг 3 удаа зохион байгуулж, “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал” санал солилцох дурсамж уулзалтад судалгааны багийн судлаачид ардын хурлын депутатуудтай уулзаж, судалгааны ажлын явцыг танилцуулж, санал, шүүмжийг авч ажилласан юм. Дээрх арга аргачлал нь хууль зүйн салбарт урьд өмнө нь ашиглагдаж байгаагүй инженерийн арга аргачлал бөгөөд нийгмийн хүрээний өргөн сонголт бүхий ойлголтыг эмх цэгцэд оруулж, тодорхой зохион байгуулалтад оруулснаар хоёрдмол санаа, хэмжиж болохгүй хийсвэр нэршил, агуулгаас татгалзсан бодитой тодорхойлолт боловсруулах арга зүй болж байгааг уг судалгааны ажилд гар бие оролцсон судлаачийн хувьд онцолмоор байна. Иймд цаашид хүний эрхийн тухай ойлголт, олон нийтэд чиглэсэн нэр томьёоны тайлбар тодорхойлолтыг боловсруулахдаа судалгааны олон арга аргачлалыг сонгон хэрэглэж, үр нөлөө ихтэй сонголтыг хийх замаар бүтээх нь зүйтэй юм. Манай улсын тухайд олон нийтийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн хамт иргэдэд зориулсан ойлгомжтой, цэгцтэй ойлголтыг бий болгох тайлбар тодорхойлолтыг боловсруулж түүнийг түгээн дэлгэрүүлэх нь хамгийн үр дүнтэй арга байж болох юм. III. ДҮГНЭЛТ 29 “Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны багийн 68 дахь хэлэлцүүлгээр ойлголт нэгдсэн.2023.11.30. 30 Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажлын боловсруулсан тодорхойлолтод дараах холбоосоор нэвтэрч санал өгөх боломжтой. https://mongolforum.mn/forum/public?c=5" }, { "page": 26, "content": "25 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг өнөө цагт хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, хүлээж авсан хэвээр байна. Учир нь хүн бүхэн өөрийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн ялгаатай байдлаар тайлбарлаж хүний эрхийн ойлголтыг нэг мөр ойлгож түүний хэрэгжилтийг хэмжин авч үзэхэд хүндрэл бэрхшээлийг дагуулсаар байна. Эрх зүйн тодорхой байдал нь хууль дээдлэх үндсэн зарчмыг хангаж, хууль эрх зүйн зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд оролцогч талууд өөрсдийн эрх, үүргийн талаар нэгдсэн ойлголттой болох ач холбогдолтой. Өмнө дурдсан эрдэмтдийн тодорхойлолт болон үзэл санааг дүгнэн үзвэл хууль хэрэглээ, түүнийг зөвтгөх үндэслэл бол хуулийн тайлбар зүй ёсоор орох нь дамжиггүй байна. Хүний эрхийн ойлголт, хүний эрх чөлөөний асуудалд улс, гүрэн, үндэстэн, ястнаас үл шалтгаалан нэг мөр ойлгож, нэг арга замаар хэрэгжүүлэх, аливаа асуудалд баримтлах арга замыг нэгтгэн тодорхойлох хэрэгцээ шаардлага дэлхийн бүх улсуудын өмнө зүй ёсоор тулгараад байна. Тиймээс эрх зүйн хэм хэмжээг аль болох оновчтойгоор тодорхойлох, олон төрлийн арга зүйг ашиглаж, нэвтрүүлэх нь хүний эрхийг хангах, хамгаалах үйл хэрэгт нэн чухал бөгөөд эрхээ мэддэг иргэн эрхээ хангуулж чаддаг болно гэсэн үг. Харин жирийн иргэдэд чиглэсэн буюу тэдний хэрэглээний түвшинд хуулийг тайлбарлан ойлгуулах, хөрвүүлэх тайлбар нь нийгмийн ихэнх гишүүдийн эрх зүйн боловсролыг дэмжихэд чухал нөлөөтэй байдаг боловч түүний цар хүрээ, ач холбогдлыг хууль зүйн салбарт онцгойлон авч үзэхгүй байна. Хүний эрхийн нэр томьёог тайлбарлах нь хүний эрхийн зарчмуудыг ойлгож, үнэлдэг, мэдээлэл сайтай, оролцоотой иргэдийг төлөвшүүлэх зорилготойгоор төрийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хуулийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамарсан хамтын хүчин чармайлт бүхий өргөн хүрээнд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Иймд хууль, тэр дундаа үндсэн хуулийн заалтуудад нийгмийн бүх гишүүдэд зориулагдсан тайлбар, хэрэглэх боломжтой хууль, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах аргачлал шаардлагатай байгаа нь харагдаж байна. Учир нь хууль бол бүх нийтийн хэрэгсэл учир бүх нийтээрээ танин мэдэх, хэрэглэх боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай юм." }, { "page": 27, "content": "26 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 IV. НОМ ЗҮЙ Эрх зүйн эх сурвалж: 1. Монгол Улсын Үндсэн хууль.1992 2. Иргэний хууль. 2002 Монгол эх сурвалж: 1. Төрийн мэдээлэл эмхэтгэл. УБ., 1992. No01 2. Төрийн мэдээлэл эмхэтгэл. УБ., 2002. No07 3. Ж.Амарсанаа. Хүний эрх олон улсын нэр томьёоны гарын авлага. УБ., 2002 4. Д.Баярсайхан. Эрх зүйн онол. УБ., 2010 5. Б.Батбаяр нар. Эрх зүйн үндэс. УБ., 2015 6. Х.Сэлэнгэ. Ромын эрх зүй. УБ., 2002 7. Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл. УБ., 2004 8. Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ., 2008. 9. С.Нарангэрэл. Эрх зүйн эх толь бичиг. УБ., 2008 10. Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол. УБ., 2010 11. Монсудар. Монгол хэлний тайлбар толь. УБ., 2018 12. Н.Лүндэндорж. МУ-ын үндсэн хууль, шинжлэх ухааны тайлбар. УБ., 2023 13. МУ-н Хүний эрхийн үндэсний комисс. Хүний эрхийн олон улсын билл. УБ., 2019 14. ХЗҮХ.Монгол Улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн институтийн зарим нэр томьёо. УБ., 2019. 15. Д.Сүнжид. ХБНГУ-ын хуулийг тайлбарлах субьект, арга зүй. 2015. Өгүүлэл 16. Д.Сүнжид. Үндсэн хуульд заасан хүний эрхийг хэзээ хязгаарладаг вэ? Ямар шалгуураар? УБ., 2016. Өгүүлэл 17. Ц.Сарантуяа. Үндсэн эрх ба хүний эрх. УБ., 2017. Өгүүлэл 18. Б.Мөнх-Эрдэнэ. Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх. УБ., 2021. Өгүүлэл 19. Нийгмийн системийн инженерчлэлийн арга. “ТУС Солюшн” ХХК. УБ. https://www.tuss.io/" }, { "page": 28, "content": "27 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 20. Монгол хэлний их тайлбар толь. https://mongoltoli.mn/ 21. Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь https://tsevel.toli.query. mn/ Цахим эх сурвалж: 1. https://www.un.org/ 2. merriam english dictionary. https://www.merriam-webster.com/ 3. Cambridge English dictionary. https://dictionary.cambridge.org/ 4. https://www.vocabulary.com/ 5. https://www.collinsdictionary.com/ 6. https://www.britannica.com/dictionary 7. Collins dictionary https://www.collinsdictionary.com/ 8. https://www.dictionary.com 9. https://www.incose.org/ 10. https://rightlivelihood.org/ 11. https://mongolforum.mn/forum/ 12. online etymology dictionary. (2023). Retrieved from https://www.etymon- line.com/ 13. the free encyclopedia. (2023). wikipedia: https://www.wikipedia.org/" }, { "page": 29, "content": "28 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 З.ӨНӨРЖАРГАЛ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга, хууль зүйн магистр НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ БА ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ SOME ISSUES REGARDING COMMUNITY SERVICE SENTENCES AND HUMAN RIGHTS Хураангуй: Орчин үеийн криминологийн шинжлэх ухаанд хорихоос өөр төрлийн ялын хэрэглээнд ач холбогдол өгөх болсон билээ. Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ялын бодлогын чиг хандлагад хорихоос өөр төрлийн ялын төрөл, хэлбэрийн нэг болох нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн үндэслэл, зарчим агуулгыг тодорхойлсон билээ. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит 6 дахь тайланг хэлэлцээд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3404 дэх чуулганаар гаргасан дүгнэлт, зөвлөмжийн 23-т “Хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг бий болгоход оролцогч улс хүчин чармайлт гаргасныг онцлон тэмдэглэсэн” бөгөөд 24 (b)-д “Хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг хэрэглэх, ийнхүү хэрэглэхийг дэмжихэд гаргаж буй хүчин чармайлтыг нэмэгдүүлэх”- ийг үүрэг болгожээ. Хүний эрхийг хязгаарладаг эрүүгийн хууль тогтоомж нь хүний эрхийн суурь зарчим, хэм хэмжээнд нийцсэн байх нь хүний эрхийг зөрчихгүй байх, ял завшуулахгүй байх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймээс энэхүү нийтлэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөө, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн анхаарах шаардлагатай зарим асуудлыг хөндөж байна. Abstract: In modern criminological science, imposition of non-custodial sentenc- es has been given significant importance. Within the framework of legal reforms," }, { "page": 30, "content": "29 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Mongolia has defined the legal basis and principles of community service sen- tence as one of the types and forms of non-custodial sentences. After considering the 6th periodic report of Mongolia on the implementation of the International Covenant on Civil and Political Rights the United Nations Hu- man Rights Committee noted the State party’s efforts to introduce alternatives to detention in paragraph 23 of the concluding observations issued from its 3404th meeting on the 24 of July, 2017 and recommended the State party to increase its efforts to promote and implement alternatives to detention in paragraph 24 (b) of the concluding observations. Compliance with the basic principles and norms of human rights in criminal leg- islation that restricts human rights is important to ensure that human rights vio- lations not perpetrated and left with impunity. Thus, this article addresses some issues that need to be considered in order to improve the effectiveness and imple- mentation of community service sentences. Түлхүүр үгс: Хорихоос өөр төрлийн ял шийтгэл, нийтэд тустай ажил хийлгэх ял, албадан хөлдөлмөр Keywords: Non-custodial sentences, community service sentence, compuslory labour. I. УДИРТГАЛ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж буй ялтан нь нэг талаараа цалин хөлсгүйгээр өөрийн сонирхсон чиглэлээр хүссэн ажлаа чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарладаг хэдий ч нөгөө талаараа түүнд итгэл үзүүлэн, гэр бүлтэйгээ хамт байж, хөдөлмөрөөр хүмүүжин, амьдралд хэрэгтэй дадлага, туршлага эзэмшин, нийгмийн харилцаанд оролцон нийгэмших боломжийг олгож байдаг онцлогтой ял юм. Харин хорих ял нь нийгэм, эдийн засгийн үр ашиг багатай, зардал ихтэй тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг оновчтой, өргөн сонголттойгоор хэрэглэх нь эдийн засгийн төдийгүй, хүмүүжлийн ач холбогдолтой хэмээн үзэж, улс орнууд шүүхийн практикт түгээмэл хэрэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 45/110 дугаар тогтоолоор баталсан Хорихоос өөр арга хэмжээний талаарх НҮБ-ын наад захын жишиг дүрмийн 1.1-д “Хорихоос өөр төрлийн арга хэмжээний хэрэглээг хөхиүлэн дэмжих суурь зарчим болон хорихоос өөр ял эдэлж буй хүнд үзүүлэх наад захын хамгаалалтыг тодорхойлно”, 2.3-т “Гэмт үйлдлийн шинж байдал, хүнд хөнгөнийг, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, зан араншин, нийгмийг хамгаалах шаардлагыг харгалзан ихээхэн уян хатан болгохын тулд Эрүүгийн шүүхийн тогтолцоонд урьдчилан хорихоос ял оногдуулсны дараах хяналт хүртэл хорихоос өөр төрлийн өргөн хүрээтэй" }, { "page": 31, "content": "30 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байх нь зүйтэй. Зохих ёсны ял оногдуулах бололцоотой байхын тулд боломжит хорихоос өөр арга хэмжээний тоо, төрлийг тийм байдлаар тогтоовол зохино” гэжээ. Иймээс хорихоос өөр ял оногдуулах тохиолдолд гэмт хэргийг бууруулах, зөв дадал, хэвшил суулгах, гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг ойлгуулах, ухамсарлуулах гэх мэт эрүүгийн эрх зүйн тогтолцооны үндсэн зорилгод нийцүүлэн үр өгөөжтэй хэрэгжүүлэх, энэ төрлийн ял шийтгэлийг эдэлж буй хүнд үзүүлэх наад захын хамгаалалтыг тогтоож, хүний эрхийн стандартуудад нийцүүлэх нь практик хэрэгжилт, хэрэглээний хувьд ач холбогдолтой юм. Зарим улс орнуудын нийтэд тустай ажил хийлгэх ялын туршлага Нийтэд тустай ажил хийлгэх ялын туршлагыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын жишээгээр авч үзэхэд дараах байдалтай байна1. Эрүүгийн шударга ёсны тухай (Умард Ирландын) хуулийг 1996 онд баталж, 2020 оны 09 дүгээр 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан 2 бөгөөд тус хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг дангаар нь эсхүл тэнсэх хугацаатай хамтатган хэрэглэдэг байна. Эрүүгийн шударга ёсны тухай (Умард Ирландын) хуульд зааснаар шүүхээс 16 нас хүрсэн этгээдэд этгээд гэм буруутай нь тогтоогдож, хорих ялаар шийтгэгдэхээр байвал хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж болдог. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд ялтны ажиллах цагийг шүүхийн шийдвэрт тусгах бөгөөд нийт ажлын цаг нь 40 цагаас багагүй, 240 цагаас ихгүй байдаг байна. Харин хоёр болон түүнээс олон гэм буруутай үйлдэл нийтэд тустай ажил хийлгэх ял оноох тохиолдолд шүүх нь тухайн үйлдэл бүрт тохирох нийтэд тустай ажил хийлгэх цагуудыг хооронд нь нэмж тооцох бөгөөд үйлдэл бүрт оногдох нийтэд тустай ажил хийх цагуудын нийлбэр нь хуульд заасан ялтны ажиллах цагийн дээд хязгаар 240 цагаас хэтрэхгүй байхаар зохицуулжээ. Түүнчлэн шүүх нь аливаа гэмт этгээдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй бөгөөд энэхүү ялыг оногдуулахдаа доорх нөхцөлийг заавал хангана. Үүнд: 1 Умард Ирланд нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нэг хэсэг бөгөөд Европын холбооны улс юм. Эрх зүйн бүлийн хувьд Англо-Саксоны эрх зүйн бүлд хамаардаг. Өнөөгийн Умард Ирландын хууль тогтоомж нь тус улсад үйлчлэхээр Их Британийн Парламентаас гаргасан зарим хууль (Act)-ууд, Умард Ирландын Ассемблейн баталсан хууль (Act)-ууд болон Умард Ирландын Засгийн газрын яамдаас эсвэл Их Британийн Засгийн газраас баталсан хууль (statutory instrument)-иуд, 1921-1972 оны хооронд Умард Ирландын Парламентаас баталсан хуулиуд болон 1494 оноос хойш хүчинтэй хэвээр үйлчилж байгаа эртний хуулиудаас бүрддэг. 2 http://www.legislation.gov.uk/nisi/1996/3160/part/II/crossheading/community-service-orders" }, { "page": 32, "content": "31 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 • Тэнсэн харгалзах зөвлөлийн ажилтнаас (шүүх шаардлагатай гэж үзвэл) мэдүүлэг авч тухайн гэм буруутай этгээд нь нийгэмд тустай ажил хийхэд тохиромжтой хүн болохыг; • Тэнсэн харгалзах зөвлөл тухайн этгээдийг ийнхүү ажиллуулах боломжтой болохыг олж тогтоосон байхыг шаарддаг. Мөн шүүх 16 насанд хүрсэн этгээдэд хорих ялыг доорх байдлаар тэнсэн харгалзах хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх шийдвэрээр сольж өөрчилж болдог. Үүнд: • Шүүхийн шийдвэрт заасны дагуу 12 сараас багагүй бөгөөд 3 жилээс ихгүй хугацаагаар Тэнсэн харгалзах зөвлөлийн ажилтны хяналтад байх; • Шүүхийн шийдвэрт заасны дагуу нийт 40-өөс доошгүй бөгөөд 100-аас дээшгүй цагаар нийтэд тустай ажил цалин хөлсгүй хийдэг байна. Харин өсвөр насны хүний ялыг тэнссэн тохиолдолд гэр бүл болон нийгмийн бүлгүүдийн идэвхтэй оролцоонд суурилан тухайн этгээдэд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, зан араншингаа засах, ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ анхаарах чадваруудыг эзэмшүүлэх багц дэмжлэгийг үзүүлэх нийгмийн үйлчилгээг заавал хэрэгжүүлдэг байна. Энэхүү үйлчилгээ нь тухайн өсвөр насны хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлог хэрэгцээнд тусгайлан нийцсэн байх шаардлага тавигддаг байна3. Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн гэм буруутай этгээд нь дор дурдсан үүрэгтэй байдаг. Үүнд: • холбогдох албан тушаалтны зааврын дагуу эсвэл сайн дураараа тухайн ажилтантай холбоотой байж, хаяг сольсон тухайгаа мэдэгдэж байх; • холбогдох албан тушаалтны зааварласан цагаар шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэх; • нийтэд тустай ажил хийх этгээд нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 сарын дотор шүүхийн шийдвэрт заасан цагаар ажиллаж дуусгах ёстой бөгөөд ийнхүү ажиллаж дуусаагүй бол тухайн ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгосноос бусад тохиолдолд дутуу цагийг гүйцээж ажиллах үүрэгтэй; • холбогдох албан тушаалтны өгөх ажил хийх заавар нь амьдралд хэрэгжүүлэх боломжтой, ялтны шашин шүтлэгт харшлахгүй, боловсрол эзэмших болон сургууль сурах цагтай нь давхцахгүй байна. 3 https://justice.childhub.org/en/system/tdf/manual_oijj-joda-to_send-1. pdf?file=1&type=node&id=21313 Juvenile Offenders Detention Alternative in Europe JUST/2013/JPEN/AG/4573" }, { "page": 33, "content": "32 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Умард Ирланд нь 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсад 1982 онд Тэнсэн харгалзах зөвлөлийн тухай хууль батлагдсанаас хойш Тэнсэн харгалзах зөвлөл нь энэ төрлийн ялыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байсан бол 2010 оноос эхлэн тус байгууллага нь Умард Ирландын Хууль зүйн яамны санхүүжилтээр аль нэг яаманд харьяалалгүй олон нийтийн байгууллагын статусаар ажиллах болжээ. Тэнсэн харгалзах зөвлөл нь дарга, дэд дарга болон 10-18 гишүүдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд одоогоор дарга, 11 гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна 4 . Түүнчлэн хуулиар нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхтэй холбоотой батлах дүрэм журмуудыг зааж өгдөг байна. Эдгээр нь: • тэнсэн харгалзах ялын хэрэгжилтийг хянах; • нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг зохицуулах болон тус ялаар оногдуулсан ажлын гүйцэтгэл; • хэрэгжүүлэх албан тушаалтнуудыг чиг үүрэг, үүрэг хариуцлага; • ялтны нэг өдөрт ажиллах цагийн хязгаарыг тогтоох; • ажилласан цагийг тооцох, ажилласан бүртгэл хөтлөх; • нийтэд тустай ажил гүйцэтгэхтэй холбоотой гарах замын болон бусад зардал зэрэг болно. Эдгээрээс үзэхэд Умард Ирланд нь нийтэд тустай ажил хийлгэх ялын бодлогыг хэрэгжүүлэхдээ шүүгдэгчийн өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэх, ажиллах цагийн дээд, доод хязгаар, хугацааг оновчтой тогтоох, мөн эдийн засаг, бизнесийн ашиг олох зорилгоор хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, нийтэд тустай ажил, үйлчилгээ нь ялтны шашин шүтлэгт харшлахгүй, сурч боловсрох эрхийг хязгаарлах байх зэргийг харгалзан зохицуулсан байна. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын 2015 оны Орчин цагийн боолчлолын тухай хуулиар албадан болон заавал хийлгэх хөдөлмөр, хүний наймаа зэргийг гэмт хэрэгт тооцжээ 5 . II. НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АЛБАДАН ХӨДӨЛМӨРӨӨС АНГИД БАЙЛГАХ АСУУДАЛ Албадан хөдөлмөр нь олон төрлийн зөрчлийг өөртөө агуулдаг бөгөөд хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж, хүний хүсэл зориг, халдашгүй чөлөөтэй байдлыг хязгаарласан нөхцөл болон дарамт шахалт дор ажил 4 http://www.pbni.org.uk/ 5 Modern Slavery Act 2015 (legislation.gov.uk)" }, { "page": 34, "content": "33 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 гүйцэтгэх болдог тул олон улсын эрх зүйд эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын6 8 дугаар зүйлийн 3 (а)-д “хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй”, мөн зүйлийн 3 (b)-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүнд хүчир хөдөлмөр хийлгэж хорих ял оногдуулж болдог улсын хувьд эрх бүхий шүүхээс оногдуулсан ялын дагуу хүнд хүчир хөдөлмөр хийлгэхэд 3 дахь хэсгийн (а) дэд хэсгийн заалт саад болохгүй” тус тус заажээ. Түүнчлэн 8 дугаар зүйлийн 3 (c)-д “энэ хэсгийн зорилгын үүднээс “албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгах” гэсэн нэр томьёонд мөн зүйлийн 3.(I)-д заасан “шүүхийн хууль ёсны шийдвэрээр хоригдож байгаа буюу тийм хорионоос тэнсэнгээр суллагдсан этгээдээс хийхийг шаарддаг 3 (b) дэд хэсэгт дурдаагүй аливаа ажил буюу алба” хамаарахгүй байхаар заажээ. Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 21 конвенцод нэгдэн орсны дотор суурь есөн конвенц багтаж байна. 7 Үүнээс Монгол Улс 2005 онд ОУХБ-ын хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг тогтоосон суурь конвенцод 8 хамаарах Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 дүгээр конвенц болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенц9-д тус тус нэгдэн оржээ. Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенц нь бүх төрлийн албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг бүрэн хоригложээ. Конвенцод албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг “Тухайн хүнээс өөрөө сайн дураар хийхээ илэрхийлээгүй байхад нь ямар нэг торгууль шийтгэл 6 Монгол Улс 1968.01.05-ны өдөр гарын үсэг зурж, 1974.11.18-ны өдөр соёрхон баталсан. 7 https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ ID:103142 8 НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох ОУХБ нь хөдөлмөр, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэдэг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг Засгийн газар, ажил олгогч ба ажилтны төлөөлөлтэй хамтдаа хэлэлцэн баталдаг бөгөөд эдгээр эрх зүйн баримт бичгээрээ хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг тогтоодог байна. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг конвенц (эсвэл протокол), эсвэл зөвлөмж хэлбэрээр гаргана. Гишүүн улс конвенцод нэгдэн орох бөгөөд нэгдэн орсны дараа заавал мөрдөх үүрэг хүлээнэ. Харин зөвлөмжийг заавал мөрдөх үүрэг хүлээхгүй юм. “Тоглоомын дүрэм- Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга”, ОУХБ, 2019 он. https://www.ilo.org/beijing/what-we-do/publications/WCMS_743694/lang--en/index.htm 9 Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенц нь колоничлогчид эзэмшил газар нутагтаа албан журмаар заавал хийлгэх хөдөлмөр ашиглах явдлыг таслан зогсооход чиглэдэг бөгөөд тухайн үед шинээр тусгаар тогтносон болон бусад орнууд албадан хөдөлмөрийг шинэ зорилгоор, тухайлбал улс төрийн өөр үзэл бодолтнуудыг нухчин дарах, эдийн засгийн хөгжлийг хангах зэрэгт ашиглах болсон тул нэмэлтээр ОУХБ-аас Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенцыг батлан гаргажээ." }, { "page": 35, "content": "34 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 оногдуулахаар сүрдүүлэх байдлаар гүйцэтгүүлсэн бүх ажил үйлчилгээ”10 хэмээн тодорхойлсон байна. Гэхдээ энэ тодорхойлолтод шүүхийн шийдвэрээр оногдуулсан аливаа ажил үйлчилгээ11 багтахгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн ажил үйлчилгээг зөвхөн төрийн байгууллагын хяналт, удирдлага дор гүйцэтгэх бөгөөд ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа хүнийг хувь хүн, аж ахуйн нэгж, холбоодод хөлсөөр ажиллуулах болон тэдний эрх мэдэлд шилжүүлэхгүй ёстой байна. Конвенцод нэгдэн орсон улс өөрийн хууль тогтоомждоо холбогдох ял шийтгэлийг тусгаж, хатуу чанд мөрдөж ажиллах үүрэг хүлээдэг. Албадан хөдөлмөрийг устгах тухай ОУХБ-ын 1957 оны 105 дугаар конвенц нь албадан буюу заавал гүйцэтгэх хөдөлмөрийг улс төрийн албадлага, боловсролын арга хэрэгсэл болгох, эсвэл улс төрийн үзэл бодол, эсвэл оршин тогтнож буй улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эсрэг үзэл баримтлах буюу түүнийгээ илэрхийлсний төлөө шийтгэл ногдуулах, эдийн засгийн хөгжилд ажиллах хүчийг дайчлах, ашиглах арга хэрэгсэл болгох, хөдөлмөрийн сахилга бат сахиулах арга хэрэгсэл болгох, ажил хаялтад оролцсоных нь төлөө шийтгэх, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлах арга хэрэгсэл болгож ашиглахыг хориглодог байна12. ОУХБ-ын Конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах Шинжээчдийн хорооноос13 сүүлийн жилүүдэд Европ болон Африкийн улс орнуудад эрүүгийн шүүхээр нийтийн ажилд хамрагдах ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх болсонтой холбогдуулан энэхүү ялын бодлогыг хэрэгжүүлж буй улс орнуудын Засгийн газруудаас ийм ял шийтгэлийг ямар тохиолдолд ямар нөхцөлд хэрэглэж байгаа талаар тодруулга хүсэлт тавих болжээ. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтнуудын хийх ажил нь эдийн засаг, бизнесийн ашиг орлого олох зорилгоор бус, ерөнхийдөө нийгмийн ашиг сонирхолд нийцсэн байх шаардлагатай бөгөөд ингэхдээ Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцын 2 дугаар зүйлийн 2.(c)-д заасан нөхцөлийг хангах ёстой байна. Үүнд: 10 Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 11 Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцын 2 дугаар зүйлийн 2.(c) дэд хэсэг. 12 Албадан хөдөлмөрийг устгах тухай ОУХБ-ын 1957 оны 105 дугаар конвенцын 1 дүгээр зүйлийн (a) дэд хэсэг. 13 Шинжээчдийн хороо нь ОУХБ-ын гишүүн орнуудын олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлж байгаа байдалд бие даасан, техникийн үнэлгээ хийж, хэрэгжилтийг шалгаад хоёр төрлийн дүгнэлт болох “ажиглалт болон шууд хүсэлтийг” улс орнуудын Засгийн газарт хүргүүлнэ. Ажиглалт нь тухайн улсад тодорхой нэгэн конвенцыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүсэж буй зарчмын асуудлуудыг гаргаж тавьдаг. Шууд хүсэлт нь илүү техникийн асуудлууд байдаг тул гол төлөв нэмэлт мэдээлэл ирүүлэх талаар Засгийн газарт шууд хүргүүлдэг байна. https://www.ilo.org/global/standards/lang--en/index.htm" }, { "page": 36, "content": "35 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 • Шүүхийн шийдвэрээр ногдуулсан ял шийтгэл байх; • Аливаа ажил, үйлчилгээг төрийн эрх барих байгууллагын удирдлага ба хяналт дор гүйцэтгэх; • Тухайн этгээдийг хувь хүн, аж ахуйн нэгж, холбоодод хөлсөөр ажиллуулах болон тэдний эрх мэдэлд шилжүүлэхгүй байх зэрэг болно. ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1981 оны 155 дугаар конвенцод14 зааснаар хориглосон, хязгаарласан, эсхүл эрх бүхий байгууллага, байгууллагуудын зөвшөөрөл, хяналттайгаар явуулах ажлын үйл ажиллагааны явц, бодис, хүчин зүйлийг тодорхойлох, зарим зүйлийг зэрэг ашигласнаас эрүүл мэндэд учрах аюулыг анхааралдаа авах зэргээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлыг хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллага, байгууллагууд нь дэвшилттэйгээр хангах үүрэгтэй юм. ОУХБ-аас гаргасан албадан хөдөлмөрийг таних, илрүүлэх шинж тэмдэг, шалгуур үзүүлэлтэд “эмзэг байдлыг буруугаар ашиглах, хууран мэхлэх, чөлөөтэй зорчихыг хязгаарлах, хорих, тусгаарлах, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үзүүлэх, айлган сүрдүүлэх, заналхийлэх, бичиг баримтыг барьцаалах, цалин хөлс олгохгүй байх, ажиллаж, амьдрахад хүнд хортой нөхцөлд ажиллуулах, илүү цагаар ажиллуулах” гэсэн 11 шинж тэмдгийг тодорхойлсон15 байна. Иймд нийтийн ажил хийлгэхийг шүүхийн тогтоолоор ял шийтгэл хэлбэрээр оногдуулах болохыг зөвшөөрсөн ч хүний нэр төр эрхэм чанарт хүндэтгэлтэй16 хандаж, нийтэд тустай ажил хийж ял эдэлж буй ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй албадан хөдөлмөрийн бусад шинж, илрэлүүдийг давхар агуулахгүй байхаар тухайлбал бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл өртөхгүй, айлган сүрдүүлэх, заналхийллээс ангид байж, хүнд хортой нөхцөлд, илүү цагаар ажиллуулахгүй байх зэрэгт анхаарч, зохицуулах шаардлагатай байна. Түүнчлэн энэ төрлийн ял шийтгэл хүлээсэн этгээд нь төрийн эрх бүхий байгууллагын байнгын, тогтвортой хяналтын дор, хөдөлмөрлөх эрх нь хамгаалагдсан, тэдний хөдөлмөрийн нөхцөл нь зөвшөөрөгдөхүйц хэмжээнд байж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартууд хангагдсан орчинд ажиллах ёстой тул эдгээр шаардлагад үндэслэн зохицуулалт, зохион байгуулалтаар хангах нь чухал юм. 14 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 1981 оны 155 дугаар конвенцын 11 дүгээр зүйлийн (b) дэд хэсэг. 15 https://www.ilo.org/beijing/what-we-do/publications/WCMS_537158/lang--en/index.htm 16 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг." }, { "page": 37, "content": "36 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 III. ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Албадан хөдөлмөрлүүлэх” гэж аливаа торгууль, шийтгэл ногдуулахаар айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т зааснаар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ял эдлэх явцад төрийн байгууллага, албан хаагчийн удирдлага, хяналтын доор хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ” нь албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй юм. Гэхдээ ялтныг аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллуулах, тэдний мэдэлд шилжүүлэхийг хориглоно гэж зохицуулсан. Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийг “бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн” хэмээн тодорхойлж, цалин хөлсгүй гэдгийг албадан хөдөлмөрлүүлсэн гэмт хэргийг тодорхойлох элемент болгосон нь Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 29 дүгээр конвенцын 25 дугаар зүйл, мөн тус конвенцын протоколын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу эрүүгийн хэрэг гэж үзэж, ял шийтгэвэл зохих хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн хүрээг явцуу байдлаар авч үзсэн байна17. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял 18 гэнэ хэмээн тодорхойлжээ. Нийтэд тустай ажил хийлгэх ял19 нь үндсэн ялын төрөл бөгөөд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, 55 дээш насны эмэгтэй, 60 дээш насны эрэгтэй хүнд20 оногдуулахгүй, мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 17 “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь: Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага”, ХЭҮК, ОУХБ, УБ, 2020 он анхын хэвлэл, 2024 он хоёр дахь хэвлэл 18 Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. 19 Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйл. 20 Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг." }, { "page": 38, "content": "37 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 өдөрт 8-аас дээшгүй цагаар, нийт 240-720 цагаар тогтоохоор хуульчилсан болно. Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцод 18-аас доошгүй 45-аас дээшгүй насны хүмүүсийг энэ төрлийн хөдөлмөр хийлгэх, мөн 12 сарын хугацаанд 60 хоногоос илүүгүй байж, тухайн ажил хийж гүйцэтгэх газарт ирэх, явах замын хугацааг оруулан тооцохоор заажээ21. Манай улсын хувьд нийтэд тустай ажил хийх ажлын цагийг 240-720 цагаар тогтоосон нь бусад улсуудтай харьцуулахад хэт өндөр байгаа тул уг ялын хэрэгжилтийн үр нөлөөг судалж, хүндрэл бэрхшээлийг тодорхойлон, үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхтэй холбоотойгоор “Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалт” 22 -ыг баталсан хэдий ч “нийтэд тустай ажил” гэдэгт ямар ажил, үйлчилгээг хамааруулах, үүнээс алийг нь өсвөр насны хүнээр хийлгэх боломжтой гэдгийг тодорхойлж, нарийвчлан зохицуулаагүй байна. Улс орнууд нийтэд тустай үйл ажиллагааны төрлүүдийг жагсааж, эсхүл нийтийн тусын тулд чиглэсэн нийтэд тустай үйл ажиллагааг тодорхойлох шалгуурыг гарган хуульчилж байна23. Ялангуяа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл хүлээсэн этгээдийн гүйцэтгэх ажил, үйлчилгээ нь хэн нэгэн этгээдийн бизнесийн болон хувийн ашиг сонирхлыг хангахад чиглэвэл уг ялын мөн чанар алдагдахад хүрэх юм. Тиймээс манай улсын хувьд өөрийн хөгжлийн түвшин, үндэсний онцлогт нийцүүлэн нийтэд тустай ажил, үйлчилгээний төрлүүдийг судалж, нийгмийн аль салбар, үйл ажиллагааг хамруулах асуудыг оновчтой тодорхойлж, зохицуулах нь чухал байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ” 24 гэж зааснаас үзэхэд нийтэд тустай ажил хийх байгууллагыг тогтоох эрх хэмжээ нь шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад аль алинд нь хадгалагдаж байна. Мөн Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй 21 Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцын 11 дүгээр зүйл болон 12 дугаар зүйл. 22 ШШГЕГ-ын даргын 2017 оны А/168 дугаар тушаалаар баталсан “Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалт”. 23 “Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт”, Хууль зүйн судалгааны төв, УБ, 2013 он. 24 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэг." }, { "page": 39, "content": "38 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар 25 заасан ч өсвөр насны хүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлах эсэхийг тодорхойлох эрх бүхий субъект нь тодорхойгүй байна. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан26 боловч ажил олгогч, ажилтны тэгш харилцаа бус албадлагын шинжтэй, нэг талын шийдвэрээр ажил хийлгэх замаар ял эдлүүлж байгаа тул эрүүгийн эрх зүйн харилцаанд тусгай зохицуулалт зайлшгүй шаардлагатай юм. Иймээс өсвөр насны хүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлах эсэхийг тодорхойлох эрх бүхий субъектийг тодорхой зааж, тэдгээрийн хийх боломжтой ажлын жагсаалтыг нарийвчлан тогтоон, эдгээр ажлыг сонгож тогтооход эрүүл мэнд, хүүхдийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, зохицуулах нь ач холбогдолтой байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялын бодлого, хэрэгжилт, хэрэглээ нь хүний эрхтэй салшгүй холбоотой хэрэгжих учраас хүний эрхийн суурь гэрээ конвенцод заасан зарчим хэм хэмжээтэй нийцүүлэх, түүнчлэн сайн туршлага бүхий улс орнуудын чиг хандлага, бодлого, зохицуулалтыг судлах, боломжит хувилбаруудыг харгалзан үзэж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байна. Иймээс энэхүү нийтлэлээр дараах санал, зөвлөмжийг дэвшүүлж байна. Үүнд: • Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх; • Нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд албадан хөдөлмөрийн бусад шинж, илрэлийг давхар агуулахгүй байх талаар хориглосон зохицуулалтыг бий болгох; • Нийтэд тустай ажил гэж аль салбарт, ямар төрлийн ажил, үйлчилгээг байхыг оновчтой тодорхойлж, ялангуяа өсвөр насны хүнээр хийлгэх нийтэд тустай ажлыг нарийвчлан заах; • Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой батлах шаардлагатай журмуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхой тусгах; • Энэ ялыг шүүхээс оногдуулахдаа шүүгдэгчийн санаа бодлыг харгалзах, тохиролцох боломжийг бүрдүүлэх саналтай байна. Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Монгол Улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах 25 Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 26 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”." }, { "page": 40, "content": "39 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 механизм бий болсон. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд ажиллахаар зохицуулсан. Иймээс тус хуулийн хүрээнд тухайлбал орчин цагийн боолчлолын хэлбэр хамаарах албадан хөдөлмөрийн асуудлыг хэн нэгэн нийгэмд хөндөж, мэдээлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орох, аюул заналхийлэлд өртсөн тохиолдолд түүнийг хүний эрх хамгаалагчийн хувьд аюул, эрсдэлийг үнэлж, хамгаалалтад авах боломжтой болсон. IV. НОМ ЗҮЙ Эрх зүйн эх сурвалж: 1. Монгол Улсын Үндсэн хууль (1992) 2. Эрүүгийн хууль (2015) 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (2017) 4. Хөдөлмөрийн тухай хууль (2021) 5. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль (2021) 6. ШШГЕГ-ын даргын 2017 оны А/168 дугаар тушаалаар баталсан “Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалт”. 7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”. 8. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (1968) 9. Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенц (1930) 10. Албадан хөдөлмөрийг устгах тухай ОУХБ-ын 105 дугаар конвенц (1957) 11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 1981 оны 155 дугаар конвенц Монгол эх сурвалж: 1. “Тоглоомын дүрэм-Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга”, ОУХБ, 2019 он." }, { "page": 41, "content": "40 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 2. “Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгаа, ХЭҮК, ОУХБ, УБ, 2017 он. 3. “Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт”, Хууль зүйн судалгааны төв, УБ, 2013 он. 4. “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь: Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага”, ХЭҮК, ОУХБ, УБ, 2020 он анхын хэвлэл, 2024 он хоёр дахь хэвлэл. Гадаад эх сурвалж: 1. www.ilo.org/normes 2. http://www.legislation.gov.uk/nisi/1996/3160/part/II/crossheading/com- munity-service-orders https://justice.childhub.org/en/system/tdf/manu- al_oijj-joda-to_send-1.pdf?file=1&type=node&id=21313 3. http://www.pbni.org.uk/ 4. Modern Slavery Act 2015 (legislation.gov.uk) 5. https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEX- PUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ ID:103142 6. https://www.ilo.org/beijing/what-we-do/publications/WCMS_743694/ lang--en/index.htm 7. https://www.ilo.org/global/standards/lang--en/index.htm 8. https://www.ilo.org/beijing/what-we-do/publications/WCMS_537158/ lang--en/index.htm" }, { "page": 42, "content": "41 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 АХМАД НАСТНЫГ НАСААР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ ХАНДЛАГЫГ БУУРУУЛАХ НЬ REDUCING AGE DISCRIMINATION ATTITUDES TOWARDS THE ELDERLY Хураангуй: Дэлхий дээр 2 хүний нэг нь ахмад настныг ялгаварлан гадуурхах хандлагатай байна. Үүнтэй холбоотой ахмад настны талаар хэвшмэл ойлголт, өрөөсгөл ойлголт, ялгаварлан гадуурхалттай холбоотой хүний эрхийн зөрчил гарсаар байх тул хүний эрхийн боловсрол болон олон улсын, үндэсний хууль тогтоомжоор хамгаалснаар ахмад настан эрхээ бодитойгоор эдлэх боломж бүрдэх юм. Abstract: Generally, one in two people are ageist against older people. Age relat- ed stereotypes, prejudice and discrimination continue to persist and lead to wide- spread human rights violations against elderly. To enable older individuals to fully enjoy their rights, human rights education and protection through national interna- tional laws are crucial. Түлхүүр үгс: Насаар ялгаварлан гадуурхах үзэл, хэвшмэл ойлголт, өрөөсгөл үзэл, ялгаварлан гадуурхалт, олон улсын гэрээ, конвенц Keywords: Ageism, stereotypes, prejudices, discrimination, international treaties I. УДИРТГАЛ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 2011 онд Ерөнхий Ассамблейд анх удаа дэлхий дахинд ахмад настны эрхийн нөхцөл байдлыг илтгэсэн боловч өдгөө хүртэл ахмад настны эрхийг тусгайлан баталгаажуулсан хүний эрхийн олон улсын гэрээ байхгүй байна. Ахмад Ч.АРИУНАА Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ахлах референт Л.УРАНЧИМЭГ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Баян-Өлгий аймаг дахь референт" }, { "page": 43, "content": "42 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 настны эрхийг баталгаажуулаагүйн улмаас дэлхий даяар тэдний эрх зөрчигдөж байна. Ахмад настны эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ нь тэдний эрхийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, тулгамдаж буй асуудлыг нарийвчлан зохицуулах боломжийг олгоно. Ахмад настан нь “халамж хүртэгчид, нийгмийн хөгжилд саад учруулагч” гэсэн хэвшмэл ойлголтыг халж, “нийгмийн амьдралд идэвхтэй хувь нэмрээ оруулагч, эрх эдлэгчид” гэсэн үзэл хандлага руу шилжих, ахмад настны эрхийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, ахмад настан залуу бүхий л үеийнхнийг оролцуулсан эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлага бидний өмнө үүссэн байна.1 II. ҮНДСЭН ХЭСЭГ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтад “...өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж ахмад настны эрхийг баталгаажуулсан бол Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 22 дугаар зүйлд “Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй” гэж заажээ. Дэлхийн 6 хүн тутмын 1 нь 2030 он гэхэд 60 ба түүнээс дээш настай болох бөгөөд энэ насны хүний тоо 2020 онд нэг тэрбум байсан бол 2023 онд 1.4 тэрбум, 2050 он гэхэд дэлхийн 60 ба түүнээс дээш насны хүн хоёр дахин (2.1 тэрбум) нэмэгдэх болно. 2020-2050 онд 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэж, 426 саяд хүрэх төлөвтэй байна. Дэлхийн хүн амын насжилт нь Япон Улс (тус улсад хүн амын 30 хувь нь 60- аас дээш насныхан) зэрэг өндөр орлоготой улс орнуудаас эхлэн уг шилжилт 2050 он гэхэд гэхэд 60 буюу түүнээс дээш насныхны гуравны хоёр нь бага, дунд орлоготой орнуудад амьдрах болно. 2 Ахмад настнуудын дийлэнхийг сул дорой, хараат, нийгэмд дарамт болдог гэсэн хандлага нь тэднийг шууд ба шууд бус байдлаар ялгаварлан гадуурхалтад хүргэж, бодлого хөтөлбөр, ахмад настны “эрүүл насжилт”-ад нөлөөлөх боломжтой. 1 “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 22 дахь илтгэл”. Хүний эрхийн Үндэсний Комисс 2 Насжилт ба эрүүл мэнд, ДЭМБ-ын цахим хуудас https://www.who.int/news-room/fact- sheets/detail/ageing-and-health" }, { "page": 44, "content": "43 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Дэлхийн улс орнуудад насжих үйл явц эрчимжиж буйтай холбоотойгоор ахмад настны эрхийг хамгаалах, хүндэтгэх, хангахад анхаарах шаардлага гараад байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2021-2030 оныг НҮБ-ын Эрүүл насжилтын арван жил болгон зарласан бөгөөд энэ нь улс орны Засгийн газар, иргэний нийгэм, олон улсын агентлагууд, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийг нэгтгэсэн 10 жилийн турш урт удаан, эрүүл насыг дээшлүүлэхэд чиглэсэн дэлхийн хамтын ажиллагаа юм. Эрүүл насжилтын 10 жил нь ахмад настнууд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэндийн тэгш бус байдлыг бууруулж, амьдралыг сайжруулахад чиглэсэн дөрвөн чиглэлээр хамтын үйл ажиллагаа явуулна: насжилт, насжилтын талаарх бидний сэтгэх, мэдрэх, үйлдлээ өөрчлөх; ахмад настнуудын чадварыг хөгжүүлэх арга замаар олон нийтийг хөгжүүлэх; ахмад настнуудад тохирсон хүн төвтэй нэгдсэн тусламж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх; шаардлагатай байгаа ахмад настнуудад урт хугацааны чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох болно. Тэгвэл ахмад настай хүн гэж хэн бэ? Ямар шалгуураар ахмад настныг тодорхойлох вэ? 65 настай хүн залуу юу, ахмад настан уу? гэх зэрэг ахмад настанд хамааруулж үзэх тухай хэмжүүр зайлшгүй яригдах ба эдгээрийн хариу нь шинжлэх ухааны бус нийгмийн зүгээс өгч байгаа үнэлгээ юм. Германы улс төрч Отто фон Бисмарк тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг анх 1889 онд 65 гэж тогтоосон нь урт удаан хугацаанд жишиг байдлаар ашиглагдаж буй юм.3 Улс орнуудын хөгжлийн түвшин, соёлын онцлогоос хамаарч өөр өөрийнхөөрөө тогтоох, эсвэл аливаа хэмжээ хязгаар тогтоохгүй байх нь ч бий. 2020 оны байдлаар Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын хэмжээнд тэтгэвэрт тогтоох дундаж нас эрэгтэйчүүдийн хувьд 64.2, эмэгтэйчүүдийн хувьд 63.4 байна 4 . Насжилтын тухай ойлголт, насны хязгаарыг нэг янзаар ойлгож, тодорхойлох боломж хязгаарлагдмал боловч эрдэмтэн судлаачид ахмад настан гэдэгт 55- аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүдийг хамааруулах хандлага түгээмэл байна. Монгол Улсын тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалт, нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь жил бүр нэмэгдэж байгаа нь шинэ зорилт, 3 “Хөдөлмөр эрхлэлт ба наслалт” сэтгүүл, Европын Холбооны хэвлэлийн төв, Люксембург, 2010 он. 4 “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх хамгаалал”, судалгааны тайлан, УБ, 2023 он." }, { "page": 45, "content": "44 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 сорилтуудад бэлтгэх хэрэгтэйг сануулж байх ба бэлтгэл ажлыг хэрхэн эхлэх талаар судлах нь зүйтэй юм. Нийгэмд ахмад настны эзлэх хувь өсөхийн хамт тэдний аж амьдрал, эрүүл мэндийн байдал, нийгмийн амьдрал дахь үүрэг, оролцоо, нэр төр, аюулгүй байдал зэрэг асуудалд иж бүрэн анхаарах шаардлагатай. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2021 онд Монгол Улсад 344.766 (эрэгтэй 106.129, эмэгтэй 238.637) ахмад настан бүртгэгдсэний 153.724 нь (44.6 хувь) хотод, 191.042 нь (55.4 хувь) хөдөө орон нутагт амьдарч байна. Дэлхий дахинаа насаар ялгаварлан гадуурхах “age-ism” гэх ойлголт гарсан ба Лонгманы тайлбар тольд тодорхойлсноор “ирээдүйн өөрөөсөө айх айдас” хэмээсэн ба үүнийг дэлхийд хамгийн өргөн тархсан ялгаварлан гадуурхалт болохыг ДЭМБ-аас 2021 онд гаргасан “Насаар ялгаварлан гадуурхах үзлийн дэлхийн тайлан”-д дурдсан. Насаар ялгаварлан гадуурхах буюу “аge-ism” гэх ойлголтыг 71 төрөл байдлаар тодорхойлсон ч хамгийн анх 1969 онд Роберт Батлер 5 “Системийн шинжтэй насаар ялгаварлан гадуурхалт” буюу уг үзэгдлийг “Хүн ахмад настай болсноор арьсны өнгөөр, хүйсээр ялгаварлан гадуурхахтай нэгэн адил гадуурхагдах явдал мөн. Залуу үе ахмад үеийг үзэл бодол, ур чадвараараа хоцрогдсон бүлэгт хамааруулахаас гадна залуу үеийнхнээс тэс өөр гэж үзсэнээр тэдний эрхэм зэрэг үнэ цэнийг үгүй хийдэг байна.” гэжээ. “Аge-ism” нь яриангүй хүний настай холбогдох ба зөвхөн ахмад настанд бус ямар ч насны хүнд хамаарах ойлголт гэдгийг санах ёстой ч залуу үеийг насаар ялгаварлах үзэл хандлага бүхий нотолгоо баримт ахмад настныг насаар нь ялгаварлах үзэл хандлагаас харьцангуй бага байгааг тэмдэглэх нь зүйтэй. Насаар ялгаварлан гадуурхах үзэл хандлага бидний бүхий л амьдралын туршид илэрсээр байдаг. Тухайлбал: ажлын байран дээр үл ойшоогдох, гэр бүлийн гишүүддээ үл хайхрагдах, банк зээлийн байгууллагаас зээл олгохгүй байх, гудамж талбай дахь дайралт, доромжлол, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртэх үеийн байнгын үл тоомсорлогдох жишээ баримтууд нь өсвөр наснаас эхлэн өндөр нас хүртэлх бидний бүхий л амьдралын цаг мөчид насаар ялгаварлах үзэл хандлага шингэсэн байдаг6. Насжилт нь хүний биологийн процесс хэдий ч нийгэмд тогтсон үзэл хандлагатай холбогдон хэлбэрждэг байна. Хүнийг залуу эсвэл ахмад үед тооцон авч үзэх үзэл хандлага тухайн нийгмийн нөхцөл байдал, соёл хандлагаас ихээхэн хамаардаг. Тухайлбал: Өрсөлдөх чадвартай төгөлдөр 5 АНУ-ын Насжилтын Үндэсний Хүрээлэнгийн анхны захирал, геронтологич 6 Насаар ялгаварлан гадуурхах үзлийн дэлхийн тайлан, ДЭМБ, 2021 он" }, { "page": 46, "content": "45 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 хуурч болоход 18 нас хэдийнээ хөгшидсөн байдаг бол мэргэжлийн хөл бөмбөгийн багийг дасгалжуулахад хэт залуу гэх үзэл хандлагууд түгээмэл байдаг байна. Өсвөр үе, залуучууд, идэр нас, ахмад нас гэх зэргээр насны эрэмбэ, заагийг тогтоох нь тухайн нийгмийн олон талт соёлоос хамаарч цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж улмаар бидний 50, 60, 70, 80 насандаа хэрхэн амьдрахад нөлөөлж болдог байна 7 Насаар ялгаварлан гадуурхалт нь дараах 3 хэмжээсээр илэрхийлэгддэг. хэвшмэл ойлголт (бодол) өрөөсгөл үзэл (мэдрэмж) ялгаварлан гадуурхалт (үйлдэл эсвэл зан байдал) Хэвшмэл ойлголт (бодол)-нийгмийн гишүүдийн онцлог бүлгийн талаарх хэвшмэл итгэл үнэмшил, таамгаар хандах танин мэдэхүйн шинжийг агуулж, нийгмийн зан үйлийг удирдан чиглүүлдэг. Хэвшмэл ойлголт нь хүний насанд үндэслэж тэдний бие махбод, сэтгэл санаа, улс төр, нийгэм, шашны итгэл үнэмшлийн талаар оюун дүгнэлтийг хийж, насны бүлгээр адил хүмүүсийг бүгдийг ижил хэмээн үзэхэд хүргэдэг байна. Тухайлбал: ахмад настнууд өрсөлдөх чадваргүй, сул дорой, эсвэл залуу үеийнхэн материалист, залхуу, тэвчээргүй гэх мэт үзэл хандлагууд байдаг. 8 Өрөөсгөл үзэл (мэдрэмж)-эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмж буюу хариу үйлдэл бөгөөд нийгмийн бүлгүүдийн шаталсан үнэлэмжийг бүрдүүлэхэд нөлөөлж байдаг. Ялгаварлан гадуурхалт (үйлдэл эсвэл зан байдал)-нийгмийн онцлог бүлгийн гишүүдэд давуу болон сул байдал тулгах нөхцөлийг бүрдүүлсэн бодлого, туршлага, үйлдлээс бүрддэг. Насаар ялгаварлан гадуурхалттай 7 Насаар ялгаварлан гадуурхах үзлийн дэлхийн тайлан, ДЭМБ, 2021 он 8 Насаар ялгаварлан гадуурхах үзлийн дэлхийн тайлан, ДЭМБ, 2021 он" }, { "page": 47, "content": "46 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 холбоотойгоор ялгаварлан гадуурхалт нь үйлдлийг багтаасан зан үйлийг хамаарч, харин бодлого, шийдвэр, туршлага нь хүмүүсийн насанд үндэслэн чиглэсэн байдаг. Хэвшмэл ойлголт (бодол), өрөөсгөл үзэл (мэдрэмж), ялгаварлан гадуурхалт (үйлдэл эсвэл зан байдал) гэх хэмжээснүүд нь харилцан хамааралтай тус бүрдээ нөлөөлж уг харилцан хамаарал нь тухайн нөхцөл байдал, цаашлаад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, нийгмийн соёлд хүртэл тусгалаа олдог. Бодол Мэдрэмж Үйлдэл Өдгөө дэлхий дахинаа 2 хүний нэг нь хүнийг насаар ялгаварлан гадуурхах хандлагатай9, энэ нь шууд ба шууд бус байдлаар илэрч үүний улмаас хүний эрх зөрчигдсөөр байна. АХМАД НАСТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД НҮБ-аас батлан гаргасан баримт бичгүүд: Ахмад настны эрхийг тодорхой байдлаар баталгаажуулсан, ялгаварлан гадуурхахыг хориглосон хэм хэмжээ тогтоосон заавал даган мөрдөн шинж бүхий баримт бичиг байхгүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Ахмад настны талаарх зарчим10”-ыг батлан, бие даан амьдрах эрх (independence), нийгмийн амьдрал дахь оролцоо (par- ticipation), нийгмийн халамж үйлчилгээ (care), өөрийгөө хөгжүүлэх боломж (self-fulfillment), эрхэм чанар (dignity) гэсэн таван бүлэг, 18 зүйл заалттайгаар ахмад настнуудын эрхийг хамгаалахаар тусгасан. Олон улсын баримт бичгүүд: • “Насжилтын асуудлаар олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө”11 • “Мадридын насжилтын асуудлаарх олон улсын төлөвлөгөө”12 9 Насаар ялгаварлан гадуурхах үзлийн дэлхийн тайлан, ДЭМБ, 2021 он 10 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан 46/91 дүгээр тогтоол 11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан 37/51 тогтоол. 12 Насжилтын асуудлаарх дэлхийн хоёрдугаар хурал, 2002." }, { "page": 48, "content": "47 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 • “Эрүүл насжилтын 10 жил 2021-203013 • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Венийн гэж нэрлэгдэх 1982 оны “Насжилтын асуудлаар олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт чуулга уулзалтаас эхлэн дэлхийн улс орнууд насжилтын асуудалд нэгдмэл байр сууринаас хандах суурь тавигдсан гэж болохоор байна. Тус чуулга уулзалтаар ахмад настнуудын эрхийг хамгаалахаар a) Эрүүл мэнд, хооллолт; b) Ахмад настанд үзүүлэх аюулгүй үйлчилгээ; c) Орон байр, хүрээлэн буй орчин; d) Гэр бүл дэх асран хамгаалал; e) Нийгмийн хамгаалал; f) Орлогын баталгаа, хөдөлмөр эрхлэлт; g) Боловсрол буюу мэдлэг дамжуулах, түгээх тухай 7 бүлэг зорилт, 51 зөвлөмж боловсруулан гаргасан. Мадрид дахь хоёрдугаар чуулга уулзалтаар “Мадридын насжилтын асуудлаарх олон улсын төлөвлөгөө” баталж бодлогын шинжтэй 10 уриалгыг дэвшүүлсэн. Үүнд: • Насжилтын стратеги; • Нэгдэх, оролцоог хангах; • Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх; • Нийгмийн хамгаалал; • Хөдөлмөр эрхлэлт; • Насан туршийн боловсрол; • Эрүүл, бие даан амьдрах; • Хүйсийн тэгш байдлыг хангах; • Асаргаа үзүүлж буй гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх уриалга дэвшүүлж, таван жил тутамд тайлагнадаг. Мадридын гэрээг дэлхийн 15914 улс зөвшөөрч сайн дурын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлдэг. 13 ДЭМБ-ын Эрүүл насжилтын 10 жил 2021-2030. 2021. 14 Мадридын 2002 оны Насжилтын талаарх үйл ажиллагааны төлөвлөгөө. Эх сурвалжийг бүрэн эхээр нь дараах холбоосоор хандаж үзнэ үү: https://www.age-platform.eu/policy- work/madrid-international-plan-action-ageing-mipaa" }, { "page": 49, "content": "48 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Монгол Улсын Үндсэн хуульд насаар ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг бол дэлхийн улс орнуудад ялгаварлан гадуурхалтын хуулиуд мөрдөгдөж, насаар ялгаварлан гадуурхалтын бие даасан хууль тогтоомжууд үйлчилж байна. Тухайлбал: Австрали Улсын Холбооны түвшинд ялгаварлан гадуурхалтын эсрэг 4 хууль мөрдөгдөж байгаагийн нэг нь Насаар ялгаварлан гадуурхалтыг хориглох тухай хууль юм. Эрх зүйн зохицуулалт Монгол Улс Австрали Улс Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь заалтад “Хүнийг ..., нас, .... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” Үндсэн хуульдаа Тухайлан ахмад настны эрхийг баталгаажуулаагүй байна. Бусад хууль тогтоомжид Ахмад настны тухай хууль (2017 он) Насаар ялгаварлан гадуурхалтын хууль (2004 он) Австрали Улсад насаар ялгаварлан гадуурхалтын хууль мөрдөгддөг ч хууль нь хэвшмэл үзэл, тэтгэвэр тогтоох, асрамж үйлчилгээ үзүүлэх зэрэг хөтөлбөрийн шинжтэй, улс төрөөс хамааралтай хэлбэрийг агуулсан эрхэд суурилаагүй, хэрэгцээнд суурилсан шинжийг агуулдаг байна. Монгол Улс нийгмийн халамжийн багц хуулийг 2012 онд шинэчилэн найруулж, Ахмад настны тухай хуулийг 2017 онд баталсан. “Ахмад настны тухай” хууль нь зөвхөн нийгмийн халамжийн бодлого, үйл ажиллагааг зохицуулж байсан өмнөх хуулийн үзэл баримтлалыг өөрчилж, ахмад настны эдлэх эрхийг хуульчлан баталгаажуулж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл хүртээмжийг сайжруулах, ахмад настны нийгмийн хамгааллын талаар урд өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн түвшинг сайжруулсан, хамрах хүрээг өргөжүүлсэн олон чухал заалтуудыг нэмж тусгаснаараа олон улсын байгууллагаас тогтоосон хэм хэмжээнд нийцсэн бодлогын чухал баримт бичиг болсон. Мөн ахмад настантай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиуд үйлчилж байна.15 15 “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”, Хүний эрхийн Үндэсний Комисс, 2023 он, 355-356 дахь тал" }, { "page": 50, "content": "49 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Хүний эрхийн Үндэсний Комиссоос ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар 2015, 2022 онуудад судалгааны ажил хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 3 удаагийн (2015, 2020, 2023 оны) илтгэлд тусгасан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь (2023 оны) илтгэлд ахмад настны нийгмийн хамгаалал, ахмад настны хөдөлмөрлөх эрх, ахмад настны эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ахмад настны хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, ахмад настны хөгжих эрх гэсэн таван дэд хэсгийн хүрээнд боловсруулсан. Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Хөдөлмөрийн харилцаанд ахмад настныг тэтгэвэртээ гарахыг шаардах, гэр бүлийн хүрээнд сэтгэл зүйн дарамтад оруулах, үл хайхрах, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхах, хэвшмэл ойлголт, өрөөсгөл үзэл хандлага байсаар байх тул нийгмийн зорилтот бүлэг тэр дундаа ахмад насны онцлог байдал, тулгамдсан асуудал, эрх хамгааллыг цогцоор шийдвэрлэх “Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”ийг нэн тэргүүнд батлах, ахмад настны эрүүл мэндтэй холбоотой үндэсний хэмжээний суурь судалгааг хийж, судалгааны үр дүнд тулгуурласан оновчтой арга хэмжээ авах, насжилтын үеийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийн үр нөлөөг бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настанд өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засах гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлж буй байдалд онцгой анхаарал хандуулж, Засгийн газраас урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтоо эрчимжүүлэх, асаргааны даатгалын хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай байна.16 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс насаар ялгаварлан гадуурхагдсан талаар сүүлийн 8 жилийн хугацаанд 6 гомдол хүлээн авч шийдвэрлэснээс харахад насаар ялгаварлан гадуурхах байдал нь хэдийн “хэвийн” үзэгдэл, хэвшмэл ойлголт болж, иргэд насаар ялгаварлах асуудлыг үл тоох, тус хүний эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэх хүсэл сонирхол бага байгаатай холбоотой байж болзошгүй юм. Ахмад настныг хүнийх нь хувьд эдлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ конвенцууд байгаа боловч насны эсрэг үзэл, насаар ялгаварлан гадуурхалт тэлсээр байх үед ахмад настны эрхийг зохицуулах баримт бичиг дутмаг байна. Хүний эрхийн билл болох Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал 1948, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, 16 “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”, Хүний эрхийн Үндэсний Комисс, 2023 он, 428-430 дахь тал" }, { "page": 51, "content": "50 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт зэрэг гэрээ нь 1966 онд батлагдсан бол “Аge-ism” гэх ойлголт 1969 оноос бий болсон. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1991 онд “Ахмад настны талаарх зарчмууд17”-ыг баталсан ба уг зарчимд ахмад настны эрхийг авч үзэхээс илүүтэй тухайн хүний оролцоо, хараат бус бие даасан байдлыг дэмжих, хэрхэн анхаарах талаар тусгасан төдийгүй зарчим нь улс орнуудын заавал даган биелүүлэх шинжийг агуулдаггүй. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлах үетэй зэрэгцэн ахмад настны эрхийг баталгаажуулах үйл явц дэлхий даяар өрнөж байсан ч 20 орчим жилийн өмнөөс идэвхэжсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ахмад настны эрхийг хамгаалах талаар 2 төрлийн үйл явц өрнөж байна: 1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дэргэд Насжилт хариуцсан ажлын хэсэг ажиллаж, өнөөдрийн байдлаар 13 удаагийн уулзалт, чуулган хийж ахмад настны эрхийг эдлүүлэхэд шаардлагатай хэм хэмжээ, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэж байна. 2. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, тусгай журмуудын хүрээнд хараат бус шинжээчид ч ахмад настны эрхийг эдлүүлэхэд анхааран ажиллаж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хүний эрхийн Зөвлөл эрчимтэй18 ажиллаж байна. Ахмад настны эрхийг баталгаажуулаагүйн улмаас дэлхий даяар тэдний эрхийн зөрчил гарсаар байх тул ахмад настны эрхийн тухай олон улсын гэрээ, конвенцыг баталж, улс орнууд нэгдэн орсноор ахмад настны эрхийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, асуудлыг нарийвчлан зохицуулах боломжийг олгох нь эргэлзээгүй юм. Гэвч гэрээг батлуулахын эсрэг байр суурьтай хүмүүсийн үзэж байгаагаар “олон улсын хангалттай гэрээ үйлчилж байхад дахин шинэ гэрээ батлах зохистой эсэх”, “Гэрээ баталснаар НҮБ-ын тогтолцоонд дахин шинэ хороо байгуулах шаардлагатай эсэх, хэрэв тийм бол төсөв санхүү шаардагдана” гэх үзэл баримтлал оршсоор байна. Олон улсын гэрээг батлахад, өнөөгийн байдлаар 30-60 улс чухал гэдгээ илэрхийлээд байгаа ч дор хаяж НҮБ-ын 100 гаруй гишүүн улсууд дэмжих хэрэгтэй байдаг. Ахмад настны эрхийн тухай конвенцыг батлуулахад улс 17 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан 46/91 дүгээр тогтоол 18 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан 1921 оны 10 дугаар сарын 14-ны өдөр баталсан 48/3 дугаар тогтоол" }, { "page": 52, "content": "51 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 орнуудын Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Байгууллага, Иргэний нийгмийн байгууллагын дэмжлэг ихээхэн хэрэгтэй юм. Ахмад настны эрхийг бодитоор эдлүүлэхэд насаар ялгаварлан гадуурхах үзэл хандлагыг бууруулах стратеги 19 Насаар ялгаварлан гадуурхах үзэл хандлагыг бууруулахад чиглэсэн 3 стратегийг ДЭМБ-аас гаргасан байна. Үүнд: 1. Үндэсний болон олон улсын түвшинд хэм хэмжээ тогтоох; Хууль тогтоомж, бодлого хөтөлбөрөөр дамжуулан аливаа насны бүлгийг ялгаварлан гадуурхахыг бууруулахад чиглэсэн байхад анхаарч насаар ялгаварлан гадуурхах, тэгш бус байдлыг бий болгож байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох боломжтой. Үүнтэй холбоотойгоор хэрэгжилтийг хянах механизмыг орхигдуулахгүйгээр бэхжүүлснээр бодлого хөтөлбөр хэрэгжинэ. 2. Боловсролоор дамжуулан мэдлэг хандлагыг өөрчлөх; Боловсрол олгох бүхий л арга хэрэгслээр бүх шатны албан болон албан боловсролын байгууллагаар дамжуулан насны эсрэг үзэл, насаар ялгаварлан гадуурхалтын талаар шинжлэх ухаанч, үнэн бодит мэдээллийг түгээх нь хэвшмэл ойлголт, өрөөсгөл үзэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулна. 3. Үе хоорондын холбоог бэхжүүлэх; Ахмад, залуу үе хоорондын харилцааг бэхжүүлснээр тэдгээр нь насны онцлог байдлын хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрч, насны эсрэг үзэл, ялгаварлан гадуурхах үзлийг бууруулахад чухал нөлөөтэй. Нас насны хүмүүс өөр өөрсдийн орон зайд бус харилцан холбоотой, оролцоотой амьдарснаар насны эсрэг үзэлтэй тэмцэх үр нөлөөтэй арга болно. Энэ нь залуу, ахмад үед аль алинд хамаарна. III. ДҮГНЭЛТ Насны эсрэг үзэл хандлага дэлхий дээр улам бүр тэлж, хэвшмэл ойлголт, өрөөсгөл үзэл, ялгаварлан гадуурхалтаас улбаатай хүний эрхийн зөрчлийг бий болгож байна. Эдгээр үзэл хандлага даамжран нийгмийн соёл, хууль тогтоомж, бодлого хөтөлбөрт шингэж болзошгүй. Насны эсрэг үзэл хандлага ахмад настанд түгээмэл байдлаар илэрч тэдний эрхийг илүүтэй хөндөж байгаа нь улс орны удирдлага, олон нийт, хүн бүр хувь нэмрээ оруулж ахмад настны эсрэг үзэлтэй тэмцэх, хүчирхийллийг бууруулах хэрэгцээ байгааг харуулж байна. Бид хүн болж төрснийхөө хувьд 19 Насаар ялгаварлан гадуурхах үзлийн дэлхийн тайлан, ДЭМБ, 2021 он" }, { "page": 53, "content": "52 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 амьдралынхаа ямар ч цаг үед цэцэглэн хөгжих боломжийг эдлэх ёстой, ахмад настан болсон ч нийгмийн тэгш эрхт үнэ цэнэтэй гишүүний хувьд нэр төртэй амьдрахад дэлхий ертөнц дээр насны эсрэг үзлийг устгахын төлөө хамгийн оновчтой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Насны эсрэг үзлийг халах, ялгаварлан гадуурхалтын талаар олон нийтийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ахмад настны эрхийг хамгаалсан хууль тогтоомж батлан хэрэгжүүлэх нь чухал. Ахмад настны эрхийн талаарх олон улсын хэм хэмжээ тогтоосон баримт бичгүүд зарчмын шинжтэй байх тул гэрээ, конвенцыг НҮБ-аас батлан хэрэгжүүлэх үйл явцад Монгол Улсын Засгийн газар санал өгч, бусад байгууллага ч дэмжин ажиллах нь зүйтэй байна. IV. САНАЛ 1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн бүс нутгийн, цаашлаад Дэлхийн холбооны түвшинд “Ахмадын эрхийг хамгаалах Олон Улсын конвенц”- ийг дэмжих чиглэлээр олон улсын уулзалт зохион байгуулж, манлайлан ажиллах; 2. Хүний эрхийн боловсролоор дамжуулан хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх чиглэлийн хүрээнд хүнийг ялгаварлан гадуурхах хүний эрхийн зөрчлөөс гадна олон жилийн хугацаанд нийгэмд оршсоор байгаа хэвшмэл ойлголт, өрөөсгөл үзлээс ангижрах үе шаттай, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 3. Ахмад настны эрхийг баталгаажуулсан Хүний эрхийн олон улсын гэрээг батлах хэрэгцээ шаардлагын талаарх саналыг НҮБ-д хүргүүлэх; 4. Үе хоорондын залгамж холбоог бэхжүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц, хэмжигдэхүйц ажлуудыг зохион байгуулж төрийн бодлого, хөтөлбөрт тусгах, хэрэгжилтийг хангах." }, { "page": 54, "content": "53 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 V. НОМ ЗҮЙ Монгол эх сурвалж: 1. Насны эсрэг үзлийн дэлхийн тайлан, ДЭМБ, 2021 он 2. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2020-2050 оны шинэчилсэн хэтийн тооцоо”, УБ, 2022 он. 3. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 22 дахь илтгэл”. Х 4. “Ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн асуудал”. ХЭҮК, УБ, 2015 он 5. “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал” судалгааны тайлан, ХЭҮК, УБ, 2023 он 6. “Австралийн Холбооны Нью Саут Уэльс их сургуулийн профессор, доктор Эндрю Бюрнсийн лекцийн тэмдэглэл, Ч.Ариунаа Цахим эх сурвалж: 1. https://www.uih.mn/upload/sudalgaa/files/210_2414549.pdf 2. https://social.un.org/ageing-working-group/documents/eleventh/ OHCHR%20HROP%20working%20paper%2022%20Mar%202021.pdf 3. https://www.ohchr.org/en/documents/thematic-reports/ahrc4970-norma- tive-standards-and-obligations-under-international-law 4. https://www.researchgate.net/publication/48326018_Development_of_ Older_Workers_Revisiting_Policie" }, { "page": 55, "content": "54 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Б.МӨНХ-ЭРДЭНЭ Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Т.НАРАНТУНГАЛАГ Хууль зүй, дотоод хэргийн яамны шинжээч ХОРИГДЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, НИЙГЭМШҮҮЛЭХ АЖИЛ SUPPORTING LABOUR OF PRISONERS AND PREPARING THEM FOR THEIR RE-ENTRY INTO SOCIETY Хураангуй: Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар хоригдлын хөдөлмөр эрхлүүлэх эрх зүйн орчинд дэвшил гарсан. Хоригдлыг нийгэмшүүлэх ажиллагаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх ажиллагааг цогцоор хөгжүүлэх, эрх бүхий байгууллагын оролцоог бодитойгоор хангах, тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байсаар байна. Аbstract: The revision of the Law on the Execution of Court Decisions, approved by the Great Khural of Mongolia in 2017, was a relative improvement in the em- ployment situation of prisoners. However, increasing the employment rate of the prisoners which is the most important aspect in the socialization of the prisoner, further develop the socialization activities in a comprehensive manner, ensure the participation of the related authorities, and further improve the Law on the Execu- tion of Court Decisions. Түлхүүр үгс: Хоригдлыг нийгэмшүүлэх, хоригдлын хөдөлмөр эрхлэлт, олон улсын гэрээ, конвенц Keywords: Keywords: Reintegration, employment of inmates, skills development, international conventions, labour standards" }, { "page": 56, "content": "55 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 I. УДИРТГАЛ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго мөн. “Эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн эрх чөлөөний байдал болон эд хөрөнгийн эрхэд халдаж хашрааж, биеийн болон сэтгэл санааны дарамт оруулдаг мэтээр ойлгож болохгүй бөгөөд хүний эрхэд албадан тодорхой хязгаарлалт тогтоосны эцсийн үр дүн нь уг этгээдийг нийгэмд аюулгүй этгээд болгон хүмүүжүүлэхэд оршдог.”1 Өөрөөр хэлбэл, ялтан үйлдсэн гэмт хэргийн үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож, хууль ёс, нийгмийн дэг журмыг чанд сахидаг, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, иргэнийхээ үүргийг биелүүлдэг нийгмийн идэвхтэй гишүүн болон хүмүүжсэнээр нийгэмшүүлэх зорилго хангагдах юм. Ял эдэлж байгаа хүнийг гэр бүлийн гишүүдтэйгээ байнгын холбоо харилцаатай байхыг төрийн зүгээс дэмжих, төрөл бүрийн сэтгэл зүйн болон бусад сургалтад хамруулах, нийгмийн амьдралын талаарх мэдээллээр хангах, хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрлөх дадлага, мэргэшил эзэмшүүлэх зэргээр нийгмээс хэт тусгаарлахгүй байх нь хорих ангиас суллагдсаны дараа нийгэмд эргэн нэгдэхэд хялбар байх боломжийг бүрдүүлдэг байна. II. ҮНДСЭН ХЭСЭГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хорих анги нь нийгэмшүүлэх ажлын мэргэшсэн нэгжтэй байх бөгөөд хоригдлыг хорих ангид хүлээн авмагц нийгэмшүүлэх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, түүнд үндэслэн нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллахаар хуульчилсан. Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Хоригдлыг эрх зүйн мэдээллээр хангах, хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах болон хүсэл, сонирхолд нь үндэслэн эерэг зан үйлд төлөвшүүлэх бусад хэлбэрээр нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулна.” 2 гэж, мөн зүйлийн 219.4 дэх хэсэгт “Хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг ял эдлүүлэх ажиллагаа хөдөлмөр, сургалттай хослуулах, хоригдлын бүтээлч ажиллагаа, үр ашигтай санаачилгыг дэмжих, ёс зүй, сэтгэл зүйн нөлөөллийг хорих ангийн дэглэм, зэрэглэлийн онцлогийг харгалзан зохион байгуулна.”3 гэж тус тус заасан. Ийнхүү хоригдлыг нийгэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ял эдлүүлэх ажиллагааг хөдөлмөр сургалттай хослуулах, хоригдлын бүтээлч ажиллагаа, үр ашигтай санаачилгыг дэмжихгүйгээр хэрэгжүүлэх 1 Г.Совд. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар. 2002. 15 дахь тал 2 Төрийн мэдээлэл. УБ., 2017. No24 3 Төрийн мэдээлэл. УБ., 2017. No24" }, { "page": 57, "content": "56 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар баталгаажуулсан нь хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд харьцангуй дэвшил гарсан үзэж болно. Тус хуулиар хоригдлын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг дараах байдлаар зохицуулж байна. Хүснэгт 1. бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар Нээлттэй хорих ангийн хоригдлыг Хаалттай хорих ангийн хоригдлыг Тусгай нэгжийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ. зөвхөн хорих ангийн байранд хүсэлтийг нь үндэслэн хаалттай хорих анги, цагдан хорих байр, сургалт- хүмүүжлийн тусгай байгууллага, хорих эмнэлгийн аж ахуйн үйлчилгээнд Хуульд өөрөөр заагаагүй бол хоригдлыг төрийн нууц, цэрэг стратегийн холбогдолтой болон тусгай дэглэм бүхий онцгой объектод хөдөлмөрлүүлэхийг, мөн харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелэгдээгүй, эсхүл энэ талаар зааварчилга өгөгдөөгүй, эмч болон сэтгэл зүйч хоригдлын биеийн эрүүл мэндийн байдал дордсон, сэтгэл санаа тогтворгүй байгаа тухай тодорхойлолт гаргасан зэрэг тохиолдолд хөдөлмөр гаргахыг хориглох зохицуулалтай. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.4.8-д “Ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах зорилгоор “Цахим хяналтын төв”-ийг байгуулж, пробацийн 4 тогтолцоог хөгжүүлнэ.”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор 4 Пробаци (probation) гэсэн нэр томъёо нь “probation” гэсэн Латин үгнээс гаралтай, туршилт, ажиглалт явуулах гэсэн утга бүхий гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тодорхой хөтөлбөрөөр нийгэмшүүлэх үйл ажиллагаа юм. Анх XVIII зууны дунд үеэс Английн Эрүүгийн хуульд анх тусгагдсан пробацийн үйл ажиллагаа нь дэлхийн олон орны шүүхийн болон хууль сахиулах үйл ажиллагаанд өргөнөөр ашиглагдах болжээ." }, { "page": 58, "content": "57 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.3.6-д “хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах, ялтныг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулалтыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж тус тус заасан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/183 дугаар тушаалаар баталсан “Хорих ангийн дотоод журам”, мөн сайдын 2017 оны А/197 дугаар тушаалаар баталсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”, мөн сайдын 2018 оны А/150 дугаар тушаалаар баталсан “Хоригдлын хөлснөөс суутгал хийх журам”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны А/131 дүгээр тушаалаар баталсан “Хоригдлын хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох журам”-ыг хорих ангиуд мөрдөж ажиллахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын болон хорих ангийн дарга нар хоригдлыг хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой журам, зааврыг баталж, тухайн хорих ангийн хэмжээнд мөрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/167, A/233 дугаар хамтарсан тушаалаар хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, нутгийн захиргааны байгууллагын зүгээс хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гаргахад бэлтгэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, хөдөлмөрийн болон гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэгдсэн салбар дундын зохицуулалтыг хангах зорилго бүхий “Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөр”, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн дагуу хоригдлыг суллагдахад бэлтгэх байранд байрлуулах, хувь хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн сургалтад хамруулах, нийгэмд амьдрах, хөдөлмөр эрхлэх ур чадварт үнэлгээ хийх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, иргэний бичиг баримтжуулах үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу үзүүлэх, амьдрах орчин нөхцөлийг бий болгоход чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, ажлын байрны судалгааг хоригдлыг суллагдахаас өмнө гаргах, зуучлах үйлчилгээ, нийгмийн халамж, үйлчилгээнд хамруулах, суллагдсан тухай тодорхойлолт, лавлагаа гаргах зэрэг үйл ажиллагааны хүрээнд тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна. Тухайлбал, хоригдлын ял эдэлсэн хугацаанаас хамаарч суллагдахаас 14 хоногоос 6 сарын өмнө “Хоригдлыг суллагдахад бэлтгэх байр”-нд байрлуулан амьдрах ухааны болон хувь хүний хөгжлийг хангах сургалтад хамруулж байгаа бөгөөд хоригдлыг эрх зүйн мэдээллээр хангах, хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах, хоригдлын үйлдсэн гэмт хэргийн болон түүний хувийн байдал, нас, хүйс, ял эдлүүлэх нөхцөлийг харгалзан" }, { "page": 59, "content": "58 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 тусгай хөтөлбөрийн дагуу нийгэмшүүлэх ажлыг үе шаттай, ялгамжтай зохион байгуулан ажиллаж байна. 2023 онд 415, 417, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд нь “Суллагдахын өмнөх сургалтын өрөө”, 413, 419, 425, 429, 435, 439, 441 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиуд нь “Суллахад бэлтгэх байр”-ыг ашиглалтад оруулж, хорих ангиас суллагдах хугацаа дөхсөн 181 хоригдлыг тусгайлан байрлуулж, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн байна. 5 Мөн хоригдлыг ял эдлэх хугацаанд мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй хамтран 11 мэргэжлийн төрлөөр 250 хоригдолд мэргэжлийн үнэмлэх, 489 хоригдолд чадамжийн гэрчилгээ олгосон бол аймаг, орон нутгийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежтой хамтран 15 мэргэжлээр 275 хоригдолд мэргэжлийн үнэмлэхийг олгосон байна.6 Монгол Улс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан 21 конвенцод нэгдэн орсон байна. Үүнээс “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенц, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар конвенцод 2005 онд тус тус нэгдэн орж, соёрхон баталжээ. Тус хоёр конвенцын зорилго нь шүүхийн шийдвэрээр эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг зохицуулах, албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг хориглоход чиглэгдсэн байдаг. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас хоригдлоор зөвхөн “Төрийн эрх бүхий байгууллагын удирдлага ба хяналт дор ажил гүйцэтгүүлэх”, “Хоригдлыг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагад хөлсөөр ажиллуулах тэдний эрх мэдэлд шилжүүлэхгүй байх” гэсэн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, холбогдох хууль тогтоомжид тусган, нийцүүлэх, хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэхдээ тэдний зөвшөөрсөн, хөдөлмөрийн нөхцөл нь энгийн иргэний хөдөлмөрлөх нөхцөлтэй ижил тохиолдолд л хувь хүн, аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хоригдлууд тухайн ажил олгогчид хөдөлмөрлөхөө чөлөөтэй, албан ёсоор бичгээр мэдэгдэх боломжийг хангах, хөдөлмөрийн гэрээний загварыг боловсруулах талаар анхаарах, хоригдлын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үндэсний хэм хэмжээг бий болгож, цалин хөлс, зөвшөөрөгдөх суутгал, нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг тусгах, дагаж мөрдөх зөвлөмжийг өгдөг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2016 онд гаргасан зөвлөмжийн хэрэгжилт, Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн 29, 105 дугаар конвенцын үзэл баримтлал, стандартад нийцэж буй эсэх талаар нийт 11 хорих ангийн (үүнд 1 эмэгтэйчүүдийн хорих анги) 1243 хоригдлыг хамруулан 2022 онд 5 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хуудас.https://cd.gov.mn/c/1892 6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хуудас.https://cd.gov.mn/c/1892" }, { "page": 60, "content": "59 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 “Монгол Улс дахь хоригдлын ажил хөдөлмөрийн нөхцөл байдал тодорхойлох судалгаа”-г хийж, дүгнэлтийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд танилцуулсан. 7 Судалгааны үр дүнд 2016 оны хоригдлын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд хийсэн судалгааны зөвлөмжийг энэ хугацаанд хэрэгжүүлж, хууль тогтоомжийн зохицуулалтыг шинэчлэн баталсан нь Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 29, 105 дугаар конвенцод нийцэж байна. Энэхүү судалгаанаас үр дүнгээс үзэхэд, хоригдлуудын олонх нь оёдлын цех, гар урлал, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, мод бэлтгэл, модон эдлэлийн үйлдвэрлэл зэрэгт ажиллаж байгаа нь энэ төрлийн ажил үйлчилгээ, ажлын байрын олдоц их байгаа бөгөөд дийлэнх хувь нь хорих ангийн харьяа үйлдвэр, амьдралын бүсэд ажилладаг байна. Мөн хорих ангийн удирдлага, алба хаагч, тэдний хамаарал бүхий этгээдийн хувийн шинжтэй ажлыг хийх тохиолдол цөөн боловч байсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны А/129 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Хоригдолд ажил санал болгох хуудас”-аар хорих ангийн зүгээс хоригдолд ажлын санал тавьж, хоригдол тухайн ажлыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар санал өгч, хоригдол зөвшөөрсөн тохиолдолд хорих анги хоригдолтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлүүлж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн тусгай нэгжид хоригдож буй хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэхгүй байна. Хоригдолд хуваарилсан ажил, үйлчилгээний бүтээмж, чанар, нийгэмшүүлэх хөтөлбөрт идэвхтэй оролцсон байдлыг харгалзан нэг сард 10 хүртэл хоногийн шагналын хоног олгож байгаа нь ажил хийх хүсэл сонирхлыг төрүүлж, нийгэмд гарахад бэлтгэх, нийгэмшихэд сайнаар нөлөөлж байна. Мөн хоригдол нэг бүртэй гэрээ байгуулан, цалин хөлстэйгөөр ажиллуулж байгаа нь хоригдлын бусдад учруулсан хохирлыг төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломж олгох эерэг талтай гэж дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй өсвөр насны хоригдлууд хөдөлмөр эрхлэхийг хуулиар хориглосон нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан нийгэмд эргэн орох боломжоор хангахад чиглэсэн сургалтад заавал хамрагдах эрх, суллагдсаны дараа нийгмийн амьдралд эргэн ороход бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжихгүй байх үндэс болжээ. Цаашид дэглэмээс хамааралтай хөдөлмөр зохион байгуулалтын асуудал, сургалт мэдээллийн асуудал, салбар хооронд, байгууллага хоорондын уялдаа 7 Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас.https://nhrcm.gov.mn/newsdetail/611" }, { "page": 61, "content": "60 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 холбоог сайжруулах хоригдлын суллахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодлогын хувьд тодорхой болгох хэрэгцээ байна гэж дүгнэжээ. 8 Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зорилгоор практик байгууллагын 215 алба хаагчаас судалгаа авахад хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэх талаар дараах байдлаар хариулжээ. Үүнд: “Хоригдлыг хөдөлмөрт гаргах эрх зүйн зохицуулалт шаардлага хангаж байна уу?” гэсэн асуултад 113 буюу 55.7 хувь нь шаардлага хангаж байгаа, 20 буюу 9.9 хувь нь шаардлага хангахгүй байгаа, 70 буюу 34.5 хувь нь нарийвчлан зохицуулах шаардлагатай гэжээ. “Хоригдлыг хөдөлмөр эрхлүүлэхэд тулгамдсан асуудлыг юу гэж үзэж байна вэ?” гэсэн асуултад: Хоригдлыг хөдөлмөрлүүлэхэд хуулиар тавигдсан шаардлага Прокурорын зөвшөөрөл авдаг байдал нь хүндрэлтэй Хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй Хэт их шат дамжлага, зөвшөөрөл шаарддаг Хоригдол хөдөлмөр эрхлэх хүсэлгүй Хоригдолд олгох цалин хөлсний үнэлгээ бага 36 57 112 26 90 49 (25%) (45.9%) (13.3%) (57.1% (29.1%) (18.4%) Ийнхүү хорих ангиас хяналтын прокурорт хоригдлыг хөдөлмөрлүүлэх тухай саналыг хүргүүлж, прокурор уг саналыг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214 дүгээр зүйлийн 214.7, 217 дугаар зүйлийн 217.1, Прокурорын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/197 дугаар тушаалаар баталсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 13,14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн хоригдлыг ажиллуулах зөвшөөрлийг олгодог байдлыг анхаарч үзэх шаардлагатай талаар дүгнэсэн байна. 8 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл Хүний эрхийн Үндэсний комисс" }, { "page": 62, "content": "61 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Австралийн Холбооны Улсын Өмнөд Австрали муж 9 Тус улсын Өмнөд Австрали мужид 9 хорих анги үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хорих анги тус бүр нь хоригдлыг нийгэмшүүлэх, хорих анги болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүрэг хүлээдэг. Тухайлбал, 1850 онд байгуулагдсан Ятала хөдөлмөрийн хорих анги нь Аделайд хотод байрлах дунд болон өндөр хамгааллын зэрэглэлтэй, эрэгтэйчүүдийн хорих анги юм. Мөн шаардлагатай тохиолдолд бага түвшний хамгаалалт шаардах хоригдол эсвэл бусдаас хамгаалах зорилгоор саатуулсан хүн байрлуулдаг онцлогтой. Хоригдлын нөхцөл байдал, хууль зүйн болон мэргэжлийн бусад үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг. Ялын менежментийн нэгж (ял эдлүүлэх ажлыг төлөвлөхөд чиглэсэн), боловсрол, мэргэжлийн сургалтын нэгж, цөм хөтөлбөр, бэлгийн зан үйлийн клиник зэрэг хоригдлуудад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хорих ангид хоригдлуудыг төмөр урлал, угаалга, модон эдлэлийн үйлдвэрт ажиллуулдаг бөгөөд суллагдах дөхсөн хоригдлуудыг газар тариалан, чидун жимс, нимбэг тариалалтад ажиллуулдаг байна. Хоригдол суллагдсаны дараах хяналтыг олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан зохион байгуулдаг байна. Тус хорих анги нь 2015 оноос хоригдол дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг бууруулах зорилт дэвшүүлж, 2020 онд 10, 2026 онд 20 хүртэл хувиар бууруулахаар төлөвлөж байна. Энэ зорилтын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлж буй зарим ажил, арга хэмжээний үр дүнд хоригдол дахин гэмт хэрэг үйлдэх явдал тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн тус мужийн Мобилон хорих анги нь 1987 онд байгуулагдсан, нээлттэй, кампусын хэлбэртэй, энгийн болон тусгай хамгаалалтад байх 500 орчим хоригдол хүлээн авах хүчин чадалтай эрэгтэйчүүдийн хорих анги бөгөөд хоригдлуудыг сайн дурын үндсэн дээр цахилгаан хэрэгслийн эд анги угсрах, барилгын материал, талх, нарийн боовны үйлдвэрлэл, төмөр боловсруулах, төмөр эдлэл хийх, орчны цэцэрлэгжүүлэлт, мод боловсруулах чиглэлээр хөдөлмөр эрхлүүлдэг . Тус хорих анги нь хоригдлыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулах зорилготой нөхөн сэргээх, кэйс менежментийн үйлчилгээ, боловсролын, мэргэжлийн сургалтын хөтөлбөр, согтууруулах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгаас хамгаалах, хүчирхийллээс сэргийлэх хөтөлбөр зэрэг хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. 9 https://www.corrections.sa.gov.au/prison/about-our-prisons" }, { "page": 63, "content": "62 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Дээрх хорих ангиуд нь хоригдлыг нийгэмшүүлэх, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээг төрийн зүгээс зохион байгуулалт, санхүүгийн чиглэлээр дэмжлэг үзүүлж, хоригдлын сэтгэл зүйд суурилсан хөтөлбөр буюу урт хугацааны хөтөлбөрт хоригдлын эрсдэлт зан үйлийг харгалзан хамруулах чиглэлд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд хоригдлыг нийгэмшүүлэх, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хорих ангийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ Их, дээд сургуулийн профессоруудтай хамтран ажилладаг байна. III. ДҮГНЭЛТ Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх үндсэн арга нь хорих ял эдлүүлэх дэглэмийн оновчтой тогтолцоо, түүнд тохирсон нөхцөл, журмыг тодорхойлсон эрх зүйн зохицуулалттай. Хорих ангийн дэглэм нь ял эдлүүлэх нөхцөлийн ялгаатай байдал гэж үзвэл хорих орчин нөхцөл, хамгаалалт, нийгэмшүүлэх ажилд хамрагдах байдал, эргэлт уулзалт, эрхийн хязгаарлалт, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хүчин зүйлээр ялгагдах учиртай. Хуулиар нээлттэй хорих ангид ял эдэлж буй тодорхой болзол шаардлагыг хангасан хоригдлоос бусад хаалттай хорих ангид хоригдож буй хоригдлыг зөвхөн хорих ангийн дотор үйлдвэрт, тусгай нэгжид ял эдэлж буй хоригдлыг хорих ангийн байранд ажиллуулахаар зохицуулсан нь тэдний ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хаасан гэж үзэж болохоор байна. Хаалттай хорих ангид хоригдол ажиллах ажлын байр хомс, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг ажлын байраар хангах, шинээр ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээг тогтмол авч, хэрэгжүүлж байгаа ч ажиллах хүчнийхээ хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хаалттай хорих ангийн тусгай нэгжид хоригдож буй хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэхгүй байгаа нь хоригдлыг нийгэмшүүлэх, бусдад учруулсан хохирлыг төлүүлэх, ялын хугацаа дууссанаар нийгмийн харилцаанд эргэн ороход бэлтгэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаагийн илрэл гэж үзэж байна. Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичигт нийцүүлэн хоригдлыг нийгэмшүүлэх, хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч санхүүгийн хомсдолын улмаас хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх, удаашрах, хойшлуулах явдал түгээмэл байна. Монгол Улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсад ажиллахдаа хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн, өөрийн зан үйл, хувийн байдлаараа эерэг үнэлгээ" }, { "page": 64, "content": "63 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 авсан хоригдлуудыг урамшуулдаг “шагналын хоног”-ийн тогтолцоотой хэдий ч шагналын хоногийг сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хасаж болдог хандлагыг өөрчилж, энэ боломжийг хууль бусаар ашиглах боломжийг арилгах, хяналт тавихыг Засгийн газарт уриалсныг10 холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай байна. Түүнчлэн Өмнөд Австрали мужийн Аделайд хотод 2023 онд зохион байгуулагдсан Олон Улсын Хорих байгууллагуудын нийгэмлэг /ICPA/-ийн “Хорих байгууллага дахь технологи” сэдэвт хуралд оролцогч улсуудын ял эдлүүлэх бодлогын чиглэл нь технологийн тусламжтайгаар хоригдлын тоог бууруулах олон талт арга хэмжээг зохион байгуулах, ял эдлүүлэх үйл ажиллагааны үндсэн бодлого нь хорих ялыг бууруулах, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг түлхүү хэрэглэх чиглэлд хөгжиж байгаагийн зэрэгцээ ял эдлүүлэх ажиллагааны нэгдсэн бодлого, тогтолцоо нь ял, албадлагын арга хэмжээг бүхэлд нь хамарсан цогц хэлбэрээр хөгжиж байгаа, хорих байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоригдлыг ажлын байраар хангахын зэрэгцээ бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч, үйлдвэрийн стандарт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, хорих байгууллагад хэрэглэх бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг өөрсдийн үйлдвэрт үйлдвэрлэж хангах бодлого барьж байгааг харгалзан хоригдлыг нийгэмшүүлэх, хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулахдаа харгалзах нь зүйтэй. Бидний танилцсан Австралийн Холбооны Улсын Өмнөд Австрали мужийн хорих ангиуд нь цэргийн зохион байгуулалтаас зайлсхийж, тухайн хоригдолд хүрч үйлчлэх, алба хаагчдыг цэргийн цолтой тусгай алба хаагчдаас бүрдүүлэхээс татгалзаж, хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаагаас мөн туршлага судлах боломжтой. IV. САНАЛ 1. Хоригдлын хөдөлмөр эрхлэлт олон шат дамжлага бүхий зөвшөөрөлтэй явагддаг байдлыг өөрчилж, хорих ангийн даргын шийдвэрээр, прокурорын хяналт дор хоригдлыг хөдөлмөрт хамруулах тогтолцоог бүрдүүлэх; 2. Төрөл, дэглэм, зэрэглэлийн хоригдлуудыг хөдөлмөрт бүрэн хамруулах зохицуулалтыг бий болгох, хаалттай хорих ангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоригдлын хөдөлмөр эрхлэх хүсэлтийг харгалзан 10 Монгол Улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэгийн дүгнэлт" }, { "page": 65, "content": "64 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 үзэж, тэднийг хорих ангиас гадуур бүтээн байгуулалтын ажилд харуул хамгаалалттайгаар ажиллуулах эрх зүйн орчныг бий болгох; 3. Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин урамшуулж, хөдөлмөр эрхлэлтэй холбоотой шагналын хоног тооцуулах тогтолцоог хэвээр хадгалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3 дахь заалтад заасан “... ажилласан хугацааны нийлбэр нь 160 цагаас доошгүй тохиолдолд ажлын бүтээмж, чанарыг үндэслэн 1 сард 10 хүртэл хоногийн шагналын хоног олгох зохицуулалтад өөрчлөлт оруулах; 4. Төр, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хорих ангийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, хоригдлыг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлж ажиллах; 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нээлттэй хорих ангид хоригдож байгаа хоригдол хүсэлт гаргасан бол хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд хорих ангийн байранд их, дээд сургууль, коллежийн эчнээ сургалтад элсэн суралцах эрхийг нээлттэй олгосон байх боловч уг харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүй байна. Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажилд сургалтын шинэлэг арга, хэлбэрийг ашиглах, хоригдлыг их, дээд сургууль, сургалтын бусад байгууллагад цахим хэлбэрээр сургалтад хамруулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх; 6. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, ялтныг нийгэмшүүлэх, тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх, үр шимийг нь өөрсдөд нь хүртээхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг дахин үнэлэх; 7. Хоригдлыг нийгэмшүүлэх тогтолцоог цогц байдлаар бүрдүүлэх шаардлагыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ялыг биечлэн эдлүүлэхээс аль болох татгалзаж, хүмүүнлэг нийгмийг бүтээх, пробацийн тогтолцоог бүрдүүлэх." }, { "page": 66, "content": "65 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 V. НОМ ЗҮЙ Эх сурвалж: 1. Г.Совд. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар. УБ., 2002 2. Төрийн мэдээлэл. УБ., 2017. No24 3. Төрийн мэдээлэл. УБ., 2017. No24 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хуудас.https:// cd.gov.mn/c/1892 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны үйл ажиллагааны тайлан 6. Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас.https://nhrcm.gov.mn/ newsdetail/611 7. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл Хүний эрхийн Үндэсний комисс 8. https://www.corrections.sa.gov.au/prison/about-our-prisons 9. Монгол Улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэгийн дүгнэлт Цахим эх сурвалж: 1. Пробацийн үйл ажиллагаа: эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судлал sudalgaa.gov.mn/download/probatsiyn-yl-azhillagaa-erkh-zyn-zokhitsuu- lalt-khartsuulsan-sudlal-65 2. https://www.corrections.sa.gov.au/prison/about-our-prisons 3. https://prokuror.mn/post/110571 4. https://www.apt.ch/sites/default/files/publications/mpd_guide_ngo_mong. pdf 5. https://nhrcm.gov.mn/newsdetail/611 6. https://prokuror.mn/post/111100 7. https://nhrcm.gov.mn/assets/img/58c1302622c8c88d036544f656fdff5d. pdf" }, { "page": 67, "content": "66 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Я.ХОНГОРЗУЛ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь Референт “АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖ” “OPENNESS, TRANSPARENCY AND ACCESSIBILITY OF SOME PUBLIC SERVICES IN AUSTRALIA” Хураангуй: Австралийн Холбооны улсын хөгжил дэвшлийн зарим үзүүлэлт, төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдал, хүртээмжийг Монгол Улсын төрийн үйлчилгээний өнөөгийн байдалтай харьцуулан авч үзэхийн зэрэгцээ цахим эринд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар өөрийн ажиглалт дээр үндэслэн хэлэлцэнэ. Abstract: Authors will discuss about some indicators of Australia’s development, the openness, transparency, and accessibility of public services will be compared with the current state of public services in Mongolia. Түлхүүр үг: хүний эрхийн үндэсний байгууллага, нээлттэй байдал, ил тод байдал, хүртээмжтэй байдал, цахим эрин. Keywords: National human rights institution, openness, transparency, accessibil- ity, digital age; I. УДИРТГАЛ ХХ зууны төгсгөл ХХI зууны босгон дээр хүмүүс бидний амьдралын хэв маягт олон өөрчлөлт орж байна. Тухайлбал дурдан буй эрин зуунд “мэдээлэлтэй, мэдээлэл хүлээн авч ашиглах, боловсруулах, түгээх чадвартай хүнийг хөгжсөн хүн юм”1 хэмээн дүгнэх болсон. Анх хөгжил хэмээх ойлголтыг 1 Хүний хөгжил. Н.Отгонбаяр. Хүний хөгжлийн тухай. 14 тал УБ.2023" }, { "page": 68, "content": "67 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Английн эрдэмтэн Ч.Дарвин1859 оны “Зүйлүүдийн үүсэл” номдоо “хүрээлэн буй орчиндоо аажим дасан зохицох үйл явцыг хүний хөгжил” 2 гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл бид ХХI зууны мэдээлэл шинжлэх ухаан технологийн эрин зуунд дасан суралцаж хөгжих шаардлага тавигдаж буйг илтгэж өгнө. Энэхүү шаардлагыг хангахуйц дэвшилтэт технологиуд Австралийн Холбооны Улсын төрийн үйлчилгээний системд нэвтрэн хэрэгжиж буй үйл явцаас бид суралцах шаардлагатай. Тухайлбал Монгол Улсад нэвтрүүлж болохуйц дараах туршлагууд байна. Австралийн Холбооны Улс нь Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж, амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл бодол болон улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг улс юм. Австралийн Засгийн газрын алсын хараа нь “цахим засгийн газрын стратеги”-г 2023 оны эцэс гэхэд гаргах төлөвтэй байна. Тэд дэлхийн жишигт нийцсэн цахим өгөгдөл, цахим чадавхаар дамжуулан бүх хүмүүс болон бизнесийн салбарууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах орчин нөхцөл бүрдүүлэх стратеги төлөвлөгөө гаргасан. Австралийн Засгийн газар нь төрийн үйлчилгээг цахимаар нийт иргэдэд түргэн хугацаанд, хүртээмжтэй, ил тод хүргэх зорилготой. Монгол Улсын хувьд иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөдөөгийн болон алслагдсан нутагт оршин суугаа иргэдэд хэрэглэхэд хялбар, үр ашигтай цахим төрийн үйлчилгээг үзүүлэх, мөн залуучуудад цахим ур чадвараа хөгжүүлж, илүү өргөн хүрээний мэдээлэл үйлчилгээ авах боломжийг олгосон цахим системүүдийг нэвтрүүлж байна. Тухайлбал иргэд “E-Mongolia” цахим системээс бүх төрлийн лавлагаа авч байгууллага аж ахуйн нэгжтэй харилцаж байна. Энэ нь тухайн иргэний цаг хугацааг хэмнэж төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж өгсөн. Австралийн Холбооны Улсын хувьд төрийн үйлчилгээний цахим хэлбэр нь бодлого боловсруулах үе шатандаа хэрэгжиж байгаа бол Монгол Улсын хувьд төрийн үйлчилгээ болон хөгжиж буйгаараа онцлогтой. Бид цаашдын шинэ шинэ технологи, цахим үйлчилгээг хэрэглэх чадварыг өөртөө хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Үүний зэрэгцээ цахим орчинд хүний нэр төр, алдар хүндэд халдах гүтгэлэг, цахим залилан гэх мэт сөрөг үзэгдэл нийгэмд үүсэх магадлалтай тул хууль эрх зүйн орчинд хүлээлгэх хариуцлагын талаар ойлголтыг ард иргэдэд өгөх хэрэгтэй. Иймд цахим орчинд үүссэн гэмт үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд мэдээлэл өгч таниулах шаардлагатай юм. 2 Мөн тэнд 14 тал" }, { "page": 69, "content": "68 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 II. ҮНДСЭН ХЭСЭГ Австралийн Холбооны Улсад төрийн үйлчилгээний хүртээмж, нээлттэй байдлыг илэрхийлсэн, суралцан хэрэгжүүлж болохуйц туршлагууд бий. Тухайлбал Өмнөд Австрали мужийн Аделайд хотод байрладаг Флиндерсийн их сургууль нь 26000 гаруй оюутантай, бөгөөд тус сургуулийн байршил нь хотын захад буюу ой мод, ногоон байгууламжийн дунд байрласан, байгалийн /нарны/ эрчим хүчийг хамгийн их ашигласан буюу шилэн гадаргуутай, нарны гэрлийн тусгалыг ашиглан халаалт дулааныг шийдсэн, орчны тохижилт маш өндөр түвшинд хийгдсэн, оюутнуудад шаардлагатай бүхий л хэрэгцээт орчныг бүрдүүлсэн кампусын зохион байгуулалттай байгаа нь ажиглагдаж байлаа. Монгол Улсын их, дээд сургуультай харьцуулан үзвэл оюутнууд хотын төвд байрлах сургуульд суралцдаг, өглөө оройн цагаар нийтийн тээвэр хүртээмж муу, авто машины түгжрэл, ард иргэдийн дунд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэн суралцаж байна. Уг асуудлыг Австралийн Холбооны Улсын туршлагад тулгуурлан хотын төвөөс их дээд сургуулиудыг гарган оюутнуудын хэрэгцээ шаардлагыг хангасан дэд бүтцийг бий болгон асуудлыг нь шийдвэрлэж өгвөл нийслэлийн ачаалал буурах боломжтой мэт. Австралийн Холбооны Улсын хотын дэд бүтэц, хот зохион байгуулалтын талаар туршлага болгон авч хэрэгжүүлэх бодлогын чанартай шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц юм. Австрали Улс “2015 оноос хойш баригдаж буй барилгын зөвшөөрөл өгөхдөө тухайн орон сууцанд усан сан, фитнес, спорт заал, хүнсний дэлгүүр шийдвэрлэх асуудлыг тавьж харилцан зөвшилцөлд хүрч зөвшөөрөл өгдөг”3 ажээ. Энэхүү туршлагыг Монгол Улсын аймаг орон нутагт бодлогын хувьд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Нэрлэвэл орон нутагт баригдаж буй орон сууцны зөвшөөрөл өгөхдөө тухайн оршин суугчдын нийтлэг хэрэгцээг хангасан дэлгүүр, эмийн сан, хүүхэд харах сургалтын төв, спортын талбай, ногоон байгууламж бүхий талбайг заавал хамтад нь барьж байгуулах стандартыг барилгын компанид тавьж, шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрөл өгөх боломжтой. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг Австралийн Холбооны Улсад “Түр хамгаалах байр”-д авдаг бөгөөд түүнийг төрийн бус байгууллагууд ажиллуулан санхүүжилтийг нь төрөөс хариуцан төлдөг байна. Мөн асрамжийн газар, зарим шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хариуцан ажиллаж төрөөс санхүүжилтээ авч ажилладаг болно. Манай улсын хувьд хүүхэд хамгаалах байр нь Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын харьяанд байх бөгөөд санхүүжилт нь улсын төсвөөс гардаг. Үүнийг сайжруулан хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж эрх нь зөрчигдсөн иргэн, хүүхдийг төрийн хамгаалалд аятай таатай орчин нөхцөлд авах боломжтой. 3 “Австралийг сонгохын учир” УБ.2020. 46 тал" }, { "page": 70, "content": "69 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Ийнхүү төрийн зарим үүргийг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлснээр үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, ялгаатай байдалд үндэслэсэн хүний эрхийг үл зөрчиж дээдэлсэн үйлчилгээ иргэдэд хүрэх боломжтой гэж үзэж байна. Төр өөрийн үүргээ төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран шийдвэрлэх процесс нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлаар зарлагдаж, хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх нь шударга ёсны зарчимтай нийцэх болно. Австралийн Холбооны Улсын төрийн үйлчилгээ хүртээмжтэй ил тод болохыг илэрхийлсэн туршлага болгон нэвтрүүлэх боломжтой үйлчилгээ нь “Ахмад настны асрамжийн газар”-ын зохион байгуулалт юм. Тухайн улсын “ахмад настны асрамжийн газар нь олон хэв загвартай байгуулагдаж харилцан ялгаатай үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал “ахмад настны асрамжийн газар нь гэртээ амьдрах боломжгүй, өдөр тутмын ажил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байнгын тусламж хэрэгтэй байгаа ахмад настнуудыг асран хамгаалж үйлчилгээ үзүүлдэг болно. Мөн ахмад настны амьдралын чанарыг хадгалсан шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд үнэ зардлын тогтолцоо нь ахмад настны онцлогоос хамааран харилцан ялгаатай байдаг. Үүнд өдрийн үндсэн хураамж, байрны зардал, тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцах бөгөөд нэмэлт зардлыг ар гэрээс нь төлж болдог” 4 ажээ. Манай улсын жишээн дээр авч үзвэл ахмад настны асрамж сувиллын зардлыг төр хариуцах бөгөөд ижил нөхцөл байдалд адил үйлчилгээ авахуйцаар төсөвлөгдсөн. Гэтэл ахмад настнуудын авах үйлчилгээ тухайн хүний онцлогоос шалтгаалан өөр өөр бөгөөд үүнээс улбаалан гарах зардал нь ч харилцан ялгаатай байдаг. Уг байдлыг онцлон авч үзэж хүн бүрийн ялгаатай байдал, эрүүл мэндийн онцлог, авах үйлчилгээний хэлбэр өөр өөр байх тооцоолол хийж ахмад настны эрхийг дээдэлсэн шийдвэр гаргах шаардлагатай. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар, иргэдэд үйлчлэх метро, автобус, трамвай нь хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн, орон сууц, байр барилгууд орчны хүртээмжийг бүрэн шийдвэрлэж хангаж өгчээ. Австралийн Холбооны Улсад нийтийн тээврийн хүртээмж Монгол Улстай харьцуулахад харьцангуй өндөр хөгжжээ. Сидней зэрэг томоохон хотуудад газар доогуур хотын бүхий л чиглэлд хүрэх боломжтой метротой бөгөөд богино хугацаанд зорьсон газраа очих боломжийг бүрдүүлжээ. Метроны төлбөр хаашаа ч явсан нэг талдаа 8 австрали доллар байгаа нь тус улсын хүмүүсийн орлогын түвшин, амьжиргаатай харьцуулж үзвэл маш хямд байна. 4 “Australian Social Welfare finance” Ronald Mendelson. “Австралийн Нийгмийн халамжийн санхүүжилт” 21 тал" }, { "page": 71, "content": "70 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Аделлайд хотын бүх чиглэлд газар дээгүүр авто замын голоор байрлуулсан төмөр замаар трамвай тогтмол явах бөгөөд 5 минутын зайтай дараагийн трамвай тасралтгүй ирж, хотын бүхий л чиглэлд явах боломжийг бүрдүүлжээ. Трамвай нь хотын төвийн хэсгийн 6 буудал хооронд үнэ төлбөргүй байдаг байна. Нийтийн тээвэр ашиглан богино хугацаанд иргэд зорьсон газраа очих боломжтой учраас авто замын түгжрэл гэх ойлголт тус улсад байдаггүй, энэ хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж чадсан байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод метро барихад өртөг зардал ихтэй, ашиггүй байгаа бол трамвай нь хамгийн оновчтой тээврийн хэрэгсэл байж болох юм. Учир нь орчин үеийн трамвай нь төмөр замаар маш хурдтай явдаг бөгөөд трамвай явж өнгөрөх агшинд гэрлэн дохио асаж авто замын хөдөлгөөн зогссоноор трамвай нь саадгүй явдаг ба зөвхөн зогсоолдоо зогсохоос биш гэрлэн дохио дээр зогсдоггүй байна. Метро, Трамвайн зэрэгцээ автобус мөн явдаг бөгөөд тухайн нэг чиглэлийн олон хүний багтаамжтай автобус нь 5-10 минут тутамд хугацаандаа тогтмол ирж хүмүүсээ авч хэвшсэн байна. Аделлайд хотод явж байгаа автобуснууд нь Шведийн дэлхийд алдартай “Scania” брэндийн автобуснууд байх бөгөөд зарим тохиолдолд 2 давхар автобуснууд ч явж байна. Хэдийгээр автобуснууд нь дизель хөдөлгүүртэй ч цахилгаан автобуснууд мөн цөөн тоогоор явдаг бөгөөд ойрын 5 жилийн хугацаанд бүх автобусаа цахилгаан автобус болгохоор төлөвлөсөн байна. Автобуснууд нь зогсоолд зогсохдоо өөрөө хий шахаж доош нь намсаж замтай тэгшрэн зорчигчдоо хүлээн авдаг байдал нь анхаарал татсан. Түүнчлэн тэргэнцэртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэд зогсоол дээр байгаа тохиолдолд трамвай болон автобусны жолооч өөрөө гарч ирж тэдгээр хүмүүсийг дотогш оруулж хэвшсэн байх бөгөөд метро, трамвай, автобуснуудад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрлах зориулалтын суудал бүхий тэмдэглэгээтэй хэсэг байх бөгөөд уг хэсэгт иргэд очиж зогсохгүй, байнга чөлөөтэй байлгаж байгаа нь хүний эрхийг дээдэлсэн орон гэдэг нь тодорхой харагдаж байлаа. Ийнхүү Австрали Улсын иргэд нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж маш өндөр байхын зэрэгцээ ямар нэг түгжрэл байхгүй учраас иргэд нь хот дотроо хувийн тээврийн хэрэгсэл унах нь бага байдаг байна. Харин таксины хувьд метро, трамвай, автобуснаас харьцангуй өндөр үнэтэй бөгөөд таксинууд нь зөвхөн зөвшөөрөгдсөн цэгээс явдаг, таксиг ихэвчлэн онлайнаар буюу таксины апп-аар дамжуулан захиалж явдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс шиг дуртай газраасаа такси барих боломж байдаггүй байна. Тус улсын авто зам бүрийн дэргэд явган хүний замаас гадна унадаг дугуйн зам, харааны бэрхшээлтэй хүний явах замыг хамтад нь барьж байгуулсан байх бөгөөд уг замаар хүмүүс чөлөөтэй алхаж, гүйж, унадаг дугуй унаж явах бүрэн боломжтой байна. Өөрөөр хэлбэл иргэд эрүүл мэнддээ ихэд анхаарч автомашинаар зорчихоос илүүтэй алхах, гүйх, унадаг дугуйгаар явахыг илүүд үзэх орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгчээ." }, { "page": 72, "content": "71 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Австрали Улсын зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Парламентын ордон, Дээд шүүх, Мужийн амбан захирагчийн ордон зэрэг нь иргэд, жуулчдад нээлтэй, хурлын үйл ажиллагаа, хууль батлах процесс, шүүх хуралдааныг иргэд чөлөөтэй ажиглах, ордонтой танилцах боломжтой байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нь гаднаа ямар нэг хашаагүй бөгөөд иргэд чөлөөтэй дотогшоо нэвтрэх боломжтой. Гэтэл Монгол Улсын төрийн ордон гадна талдаа өндөр хашаа, хамгаалалтай байдаг. Шийдвэр гаргахдаа Австралийн Холбооны Улсын болон мужийн түвшинд зайлшгүй иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн холбогдох талуудын оролцоог хангаж, өөр өөрсдийн хариуцсан, мэргэшсэн чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлдэг туршлага нь иргэндээ эерэг нөлөөтэй, хүний амьдралыг тал бүрээс анхааран хамгаалах хуулийн зохицуулалт боловсруулах, батлахад их тустай. Хилийн шалган нэвтрүүлэх цэг, хорих анги, засан хүмүүжүүлэх, баривчлах, саатуулах байр, залуучуудын төв, хамгаалах байр, парламентын ордноос Австралийн Холбооны Улсын Аделлайд, Канберра, Сидней хотын гудамж, олон нийтийн талбай, явган хүний гарц, гарам, гэрлэн дохио (түүний явахыг зөвшөөрсөн ая), гэх зэрэг жижиг мэт санагдах ч нийгмийн амьдралд оролцоход иргэн бүрийн дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар таниулж, мөрдөх ажээ. Жолоочийн хувьд машинаар зорчигч бүр суудлын бүсээ зүүсэн байх шаардлагыг тухайн хүний хувийн орлого төдийгүй зорчигчийн хамт үүрэх хариуцлагатай шууд уяж өгсөн нь зам тээврийн ослоор жолооч амь насаа алдах тохиолдол 18.5 хувиар, мөн зорчигч амь насаа алдах тохиолдол 40 хувиар бууран, хууль дээдлэх ёс – иргэний хариуцлагаас бүрэн хамаарах ёстойг харуулж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох үүднээс автоматжуулалт, хиймэл оюун, алгоритм ашигласан ч иргэдийн орлогыг буруу тооцоолон, роботын шийдвэрээр олон хүнийг өрөнд оруулсан дуулиан дэгдэж байжээ. 5 Мөн иргэдийн хувийн эмзэг мэдээлэл, тэр дундаа эрүүл мэндийн талаарх мэдээлэл, өгөгдлийг сайтар хамгаалж, найдвартай байдлыг хангаж чадаагүйн улмаас иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл алдарсан жишээ байна.6 Үүнтэй уялдан хиймэл оюун, алгоритм бол шийдвэр гаргах үйл явцыг хялбаршуулах арга хэрэгсэл байх бөгөөд, хүн эцсийн шийдвэрийг нягтлан гаргах ёстой гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, өвчтөний онош тодруулах, шинжилгээ хийх, зээл өгөх эрсдэл тооцоог хиймэл оюун, машин санал болгож, хүн түүнийг харьцуулан шийдвэр гаргаж 5 Эзэн хааны комисс, Робо өрийн схемийн тайлан. Дэлгэрэнгүйг: Robodebt Scheme | Royal Commissions 6 ABC, “Эрүүл мэндийн салбар руу удаа дараа дайрсаар байна” веб мэдээ. Дэлгэрэнгүйг: Healthcare industry continues to be main target of data breaches, with 79 reported in six months - ABC News" }, { "page": 73, "content": "72 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 занших ёстой, төр иргэний өгөгдөл, мэдээллийг маш сайн хамгаалах ёстой гэсэн үг. Tөрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, шуурхай, хүний эрхийг эдлүүлэхэд чиглэсэн байхад улам сайжрах ёстойг Австралийн Холбооны Улс, Монгол Улсын туршлагаас харьцуулан харлаа. III. ДҮГНЭЛТ, САНАЛ Австралийн Холбооны Улсад суралцах үедээ онцолж ажиглагдсан зүйлс нь дэг журам, ил тод нээлттэй байдал, хүнд ээлтэй амьдрах, ажиллах, суралцах орчны таатай нөхцөл байв. Хуулиар зохицуулсан дэг журам, эрх, үүрэг, хариуцлагын хэм хэмжээг хүн бүр ягштал биелүүлдэг байдал нь урт хугацаандаа нийгмийн хэм хэмжээ, цаашилбал нийгмийн соёл хандлагыг төлөвшүүлэх нэг чухал хөшүүрэг болжээ. Иргэдийн төрд итгэх олон нийтийн итгэлийг алдахгүй байхад анхаарч нэн тэргүүнд нийтийн эрх ашгийг хамгаалах, хангахад анхаарал хандуулсан бодлого хэрэгжүүлж буй нь сайн туршлага мэт санагдав. Австралийн Холбооны Улсын Үндсэн хуульд хүний эрхийн талаар тусгаагүй боловч холбооны улсын тусгайлсан хууль, муж улсын хуулиудаар хүний эрхийн асуудлыг тусгаж хамгаалж өгчээ. Австралийн Холбооны Улсын хувьд иргэдийн эмзэг хувийн мэдээллийн нууцлал, цахим өгөгдөл алдаж байсан алдаагаа засаж цахим өгөгдөл мэдээллийг чанд хадгалах системийг бий болгож түүний найдвартай байдлыг хамгаалж чадсан туршлагаас хуваалцах өөрийн оронд нэвтрүүлж байгаа системийн өгөгдөлд шинэчлэлт оруулж байгаа хүмүүст хуваалцмаар санагдаж байна. 6 жилийн хугацаанд 6000 өгөгдөл цуглуулж түүний өгөгдлийг бүрэн хамгаалж олон дайралт ирсэн хэдий ч нэг ч халдлагад өртөөгүй систем өгөгдөл бий болгож чаджээ. Технологийн эрин зуунд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх олон техник технологи, хиймэл оюун ухаанаар шийдвэрлэх олон дэвшилтэд ололтууд бий болжээ. Энэ ч утгаараа хүний эрхийг зөрчих, хувийн мэдээллийг өөрийн зөвшөөрөлгүй цуглуулж хүний хаана юу хийж буйг цаг минутаар нь өгөгдөл цуглуулж, хувийн амьдрал, ажил ахуйд нөлөөлөх болж биеийн эмзэг мэдрэхүйг ашиглаж хүнийг удирдах хэмжээнд хүрэхээр байна. Тиймээс цахим, хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглахдаа гарсан шийдвэрийг шууд дагах бус хиймэл оюун ухаанаас гаргаж буй шийдвэр өгөгдөл нь таны өөрийн шийдвэр гаргах сонголтын нэг хэлбэр шүү гэдгийг л санах хэрэгтэй юм. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл Австралийн Засгийн газар нь иргэдийнхээ олон янз бүхий хэрэгцээ сонирхлыг хангасан нээлттэй, хүртээмжтэй төрийн бодлогыг хэрэгжүүлдэг ажээ. Иймд бид ард иргэдийн олон янз бүхий сонирхол, ялгаатай байдал, амьдралын онцлогийг судлан хүний эрхэм" }, { "page": 74, "content": "73 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 чанарыг дээдэлсэн, тэгш, ялгаварлалгүй шийдвэр гарган хэрэгжүүлж үр дүнг тооцон ажиллах боломжтой. IV. НОМ ЗҮЙ Монгол эх сурвалж: 1. Н.Отгонбаяр. Хүний хөгжлийн тухай. Улаанбаатар. 2023 он 2. “Австралийг сонгохын учир” Улаанбаатар. 2020 он 3. “Australian Social Welfare finance” Ronald Mendelson. “Австралийн Нийгмийн халамжийн санхүүжилт” 21 дэх тал ХАВСРАЛТ Австралийн Холбооны Улсын зарим орчны хүртээмжтэй байдал 1. Гудамж талбайн хүртээмж /ногоон байгууламж, унадаг дугуйн зам, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусгайлан зориулсан зам/ 2. Орон сууц, барилга байгууламжийн орц гарцын хүртээмж - 2015 оноос хойш баригдаж буй бүх орон сууцанд бассейн /усан сан/ болон фитнес заалтай байх стандартыг хэвшүүлсэн. 3. Цахилгаан шат, урсдаг шат, явган хүний шатны хүртээмжтэй байдал. 4. Нийтийн эзэмшлийн талбай, гудамж талбай, барилга байгууламж бүрд иргэд чөлөөтэй бие засах 00-ыг олон тоогоор бий болгожээ. 5. Нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдал. Автобус замын түвшинтэй ижилсэж намсаж зорчигч суулгадаг. 6. Трамвайны хүртээмжтэй байдал. 7. Метроны буудлын орц гарц, орчны хүртээмжийг бий болгосон, метро дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэргэнцэртэй иргэнд зориулсан хэсэгтэй байдал. 8. Үйлчилгээний байгууллагууд хүн бүр орж үйлчлүүлэх боломжийг бий болгосон 9. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжуудын гадаад дотоод орчны хүртээмжтэй байдал. 10. Тусгай хэрэгцээт иргэд замын хөдөлгөөнд оролцох, тэргэнцэртэй болон тусгай зориулалтын мотоциклоор зорчих боломжийг бүрдүүлсэн байдал. 11. Явган хүний гарц бүр дуут дохиолол бүхий брайл үсгэн товчлууртай." }, { "page": 75, "content": "74 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 12. Иргэн метро, автобус, трамвайны картаа буудал болон тээврийн хэрэгслийн дотор зорчиж явахдаа автомат төхөөрөмжөөр шууд цэнэглэх боломжтой байдал. 13. Иргэдийн ундны цэвэр усны хэрэглээг бүрэн шийдэж гудамж талбайд цэвэр ус уух боломжтой гоожууруудыг 100 метр тутамд байрлуулсан байдал. 14. Галт унтраах зориулалтай автомашинд шууд холбогдох боломжтой гидрант /усны шугамууд/-ыг гудамж, талбай, барилга байшингийн урд байрлуулж болзошгүй галын аюулаас сэргийлсэн байдал. 15. Зам гудамж талбай явган хүний зам, байр орон сууцны дээврээс бороо цасны ус гоожиж шууд ус зайлуулах шугамд урсан орох боломжийг бий болгосон байдал. 16. Иргэдийн эрүүл аюулгүй хог шороогүй орчныг бий болгож иргэдийн сууж амрах боломжтой цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг олноор байгуулж өгсөн. Хогийн савыг ойр ойрхон байрлуулж тогтмол хуурай болон нойтон цэвэрлэгээг тогтмол хийж орой бүр хогийг нь хогийн машинаар ачиж зайлуулдаг байдал. 17. Барилга байшингийн засвар үйлчилгээ барилгын ажлын үед аюулгүй байдлыг бүрэн хангаж хамгаалалтын зурвас төхөөрөмжийг битүү хийж өгч хажуугаар болон доогуур нь алхаж яваа хүнд ямар нэг тоос шороо унах боломжгүй шийдэж өгсөн байна. Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага, түүнд хэрэглэгдэх хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн хангаж өгсөн байдал." }, { "page": 76, "content": "75 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВХӨН МАНАЙ ХУУДАСНАА ФЕРНАНДА ПИРИЕ, ЭРХ ЗҮЙН АНТРОПОЛОГИ1 FERNANDA PIRIE, THE ANTHROPOLOGY OF LAW, 2013 LAW AS AN INTELLECTUAL SYSTEM, ХУУЛИЙГ ОЮУНЫ ТОГТОЛЦООНЫ ХҮРЭЭНД АВЧ ҮЗЭХ НЬ Энэхүү бүлэгт тусгагдсан Энэтхэг, Ром, Исламын эрх зүйн зан заншил, мөн дараагийн бүлэгт авч үзэх Английн нийтлэг эрх зүйн хөгжилд хуульч, хуульч эрдэмтэд болон шүүгчдийн эрдэм шинжилгээний ажлууд голлох үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр эрх зүйнүүд нь нийгмийн хэлбэрийн нэгэн адил засаглал болон эрх мэдлийн практик зорилго буюу хэрэгсэл бүхий оюуны үйл ажиллагааны бүтээл юм. Чухамдаа, зарим тохиолд хууль тогтоомж нь захирагчдын үйл ажиллагааг хязгаарлаж байхад нөгөө талаас хялбарчлах ч үе бий. Мөн зарчим, ангилал, хэм хэмжээний бүтцийг бий болгосноороо дамжуулан хүмүүс өөрсдийн нийгмийн харилцаа, маргааныг шийдвэрлэх боломжоор хангагдаж, тус бүр өөр өөр нийгэм, улс төрийн залгамж халаанд гүн гүнзгий бөгөөд урт хугацаанд үр нөлөөгөө үзүүлсээр ирсэн. Энэ бүлэг нь тус зан заншил бүрийг ерөнхийд нь тодорхойлж, тайлбарлахад чиглэгдээгүй: учир нь тус бүр бараг бүх талаараа хэт олон янз, өргөн цар хүрээтэй тул ерөнхийлөх боломжгүй. Иймд уг бүлгийн зорилго нь оюуны шинжлэх ухаан, аргумент эрх зүйн хөгжилд ямар чухал ач холбогдолтой байсныг харуулахад оршино. Эдгээр хууль юу байж болох, ямар хэлбэртэй байж болох, нийгмийн өргөн хүрээнд ямар үүрэг гүйцэтгэж болохыг тогтолцоо бүрээс авсан кэйс судалгаанаас харах боломжтой. 2 ХИНДҮГИЙН ЭРХ ЗҮЙ Эрх зүйн хэм хэмжээ, зарчим, үзэл санааг агуулсан Санскрит бичвэрүүд нь МЭӨ хэдэн зууны үеэс эхтэй. Эдгээр бичвэрүүдээс олж унших боломжтой зан заншил нь ихэнхдээ зан үйлийн бичвэрүүд буюу эртний Веда дээр үндэслэсэн гэж үздэг бөгөөд тэдгээрийн аль нь ч хадгалагдаж үлдээгүй. 1 Монголын Криминологичдын холбооноос санаачлан Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, МУИС–ийн Шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхим, Монголын Антропологийн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн хууль зүйн антропологийн судалгаа” хэмээх төслийн хүрээнд “Fernanda Pirie, The Anthropology of Law, Clarenon Law Series, Oxford university press, 2013” хэмээх номын орчуулгыг цувралаар хүргэж байна. Энэхүү номыг дараах холбоосоор орж үзнэ үү. h ttps://books.google.mn/books?id=SbbDAQAAQBAJ&printsec=frontcover&source= gbs_ge_ summary_r&cad=0#v=onepage&q&f=false [Сүүлд үзсэн огноо: 2023.11.24] 2 Мэдээжийн хэрэг, энэ талаар авч үзэх боломжтой өөр бусад эрх зүйн тогтолцоо байгаа, ялангуяа Еврей." }, { "page": 77, "content": "76 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Лингатын (1973:8) тайлбарласнаар Веда бол мөнхийн үнэнг илтгэдэг ба тоо томшгүй их зааварчилгаа бүхий нэг төрлийн хуулиас бүрдэх бөгөөд энэ талаар зөвхөн Бурхан багш бүрэн мэдлэгтэй байх агаад сонгогдсон цөөн хүмүүст харагдаж, хүлээн авсан ариун бичвэрээр бичигдсэн болно. Энэхүү зан заншлын хамгийн эртний бичвэрүүдийн нэг бол дармасутра ( dharma- sutra ) ба тэдгээрийн зарим нь МЭӨ зургадугаар зуунаас эхтэй гэж үздэг. Тэдгээр нь голчлон зан үйлтэй холбоотой боловч үүний хажуугаар нийгмийн харилцааг тодорхойлж, өдөр тутмын үйлдлийг зохицуулах хуулийн хэм хэмжээг агуулдаг. Энэ нь илүү өргөн хүрээтэй бөгөөд хожим нь МЭ 200 оноос өмнө хууль зүйн шинж чанартай илүү олон дүрмийг агуулсан бичвэр болох дармашастир ( dharmasаstra ) бүтээгдсэн бөгөөд үүний дотор хамгийн алдартай нь “Манугийн хууль” гэгддэг Манусмрти ( Manusmrti ). Дармашастирын бичвэрүүд нь касттай холбоотой үүрэг хариуцлагыг тогтоодог (Лингат, 1973:73). Дармашастир гэдэг нь шууд утгаараа “дарма ( dharma )–гийн шинжлэх ухаан” гэсэн утгатай бөгөөд Хиндүгийн эрх зүйн бүх уламжлалыг эцсийн дүндээ энэ юу вэ, хүмүүс үүнийг хэрхэн яаж мэдэж, хийх ёстой вэ гэсэн дармагийн асуудлуудтай холбож үздэг (Дэвис, 2010:16). Дармаг “хувь хүний давуу эрх, үүрэг, хариуцлага, Арийн нийгмийн гишүүн, аль нэг кастын гишүүн, амьдралын тодорхой үе шатанд байгаа хүний ёс зүйн хэм хэмжээ” гэж тодорхойлсон байдаг (Кейн, 1930: боть I, хуудас 3).3 Энэ нь юуны түрүүнд үүрэг хариуцлагын асуудал учир хуулийг бодвол илүү их зүйлийг агуулдаг. Лингатын (1973:x) тайлбарласнаар бол Хиндүгийн эрх зүй нь албадлагаас илүүтэйгээр үүрэг, хариуцлагын тухай ойлголт дээр суурилдаг тул хамрах хүрээ нь хуулиас давдаг гэж үздэг. Дармашастир нь орчлон ертөнцийн болон ёс суртахууны дэг журмыг сахиулахад хэрэгтэй шаардлагуудыг тодорхойлсон шашны болон зан үйлийн хэм хэмжээ, практик ач холбогдлыг агуулжээ (Лингат, 1973:135– 36). Нийгмийн оршихуйг бүх нийтийн дэг журам, өөрөөр хэлбэл, дармагийн үзэл баримтлалаар илэрхийлэгдсэн орчлон ертөнцийн идеал, ёс суртахуун, мөнхийн дэг жаягтай нийцүүлэхийн тулд тэд Веда дахь мөнхийн, өөрчлөгдөшгүй дармаг заан сургадаг (Ларивьер, 1987:465). Гэсэн ч тэдгээр нь ихэвчлэн хүмүүсийн хийж болох эсхүл хийх ёстой зүйлсийг тухайлан заасан хэм хэмжээний жагсаалт бүхий хууль ёсны шинж чанартай мөрдөх дүрмүүдийг агуулдаг: өрхийн болон өвөг дээдсийн ёс заншил, бэлэг өгөх, гэмээ цайруулах, шүүх үйл ажиллагаа болон хаанчлалын үүрэгтэй холбоотой үүрэг хариуцлагыг нарийвчлан боловсруулдаг; хооллох, усанд орох, оюутан байх, гэрлэх, бэлгийн харьцаанд орох, гэрээ байгуулах, борлуулалт хийх, хамтран ажиллах, цалин хөлс, хил хязгаар, амьдралын мөчлөгийн ёс заншил, өдөр тутмын таван өргөл барьц, бэлэг, оршуулгын ёс заншил, нүглээ 3 Дармагийн тухай ойлголтын утга болон ач холбогдол нь нарийн төвөгтэй бөгөөд өргөн хүрээтэй судалгааны сэдэв гэдэгт гайхах зүйлгүй (Олливел, 2009)." }, { "page": 78, "content": "77 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 наманчлах гэх мэт энгийн асуудлуудыг авч үздэг. Лубиний (2010: 447– 48) хэлсэнчлэн, “өрх гэр нь ерөнхийдөө дармагийн үндэс суурь нь болдог; Хиндүгийн эрх зүй нь төрөөс үүсэлтэй гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хамгийн жижиг нэгжүүдэд өргөнөөр хэрэгждэг гэдгээрээ танигдсан билээ” 4 . Тиймээс дармашастирын заалтууд ведийн зан үйлийн зарчмуудыг хүний зан үйлийн болон нийгмийн амьдралын хамгийн өргөн хүрээнд өргөтгөсөн гэж үздэг. Хаан бол хаант улсад дармаг дагаж мөрдөх гол сахиулагч нь болдог бөгөөд ял шийтгэл тогтоох, эдлүүлэх нь тухайн захирагчийн өөрийн дарма гэдгийг бичвэрт тодорхой зааж өгснөөр өөрийн хаант улсынхаа иргэдийг хамгаалж, каст болон амьдралын үе шатын тогтолцоог түгээн дэлгэрүүлдэг (Лингат, 1973: Хэсэг 2, бүлэг 3). Тэдгээрт хууль бус үйлдлийн тохиолдлууд ба тохирох хориг арга хэмжээнүүдийн талаар тайлбарласан байх ба – тухайлбал, өр зээлтэй холбоотой гэмт хэрэг – гэмт хэрэг болон ял шийтгэлийн асуудлыг нарийвчлан авч үзсэн байдаг. Хиндү хааны хууль тогтоох практик эрх мэдлийн талаар маш их маргаан, үл ойлголцол үүсэж байв. Учир нь хаанд дармагийн хэм хэмжээнээс нэлээд давсан захиргааны арга хэмжээ авах эрх байхаас гадна давхар хууль тогтоох зарим эрх мэдэлтэй байсан гэдэг нийтлэг үзэл бодол байсан болов уу. Гэвч тэрээр мөн бүс нутгийн зан заншил, тогтсон журмыг мөрдүүлэх үүрэгтэй байсан (Ларивьер, 2004). Одоо байгаа ёс заншил нь хууль ёсны, мөн хаан хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэгтэй ба үнэхээр ард түмэн өөрийн дармаг дагаж мөрдөж чадаагүй хааныг хаан ширээнээс нь буулгах боломжтой гэдийг бичвэрүүдээр нотлогдсон. Бодит байдал дээр эх бичвэрт тусгагдсан удирдамжийг бодитоор хэрэгжүүлэх нь үргэлж нутагшсан бөгөөд хэсэгчилсэн шинж чанартай байсаар ирсэн ба хоёрдугаар бүлэгт дурдсанчлан, дармашастирын эх бичвэрүүдийг шүүгчид эрх бүхий шийдвэр гаргахдаа ашиглах боломжтой хууль гэж үзнэ хэмээн Их Британи буруу ташаа тайлбарласан. Ларивьерийн (2004: 623) хэлсэнчлэн, эх бичвэрийг бүх нөхцөл байдалд, маргаан бүрийг шийдвэрлэхэд дотор нь ялгалгүйгээр хэрэглэгдэхээр зохиогоогүй. Эдгээр нь шүүгч, гуру эсхүл хааны шийдвэрийг мэдээлэх, баталгаажуулах шаардлагатай үед ашиглаж болох афоризм, удирдамж, зөвлөгөөний цуглуулга байсан. Иймд, эдгээр нь хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой боловч орчин үеийн, баруунд мөрдөгдөх эрх зүй биш ээ. Ийм байдлаар эх бичвэрүүд нь практик чиг баримжаатай хэм хэмжээг агуулсан ба зөвшөөрөгдөх үйлдлүүдийг зааж өгдөг бөгөөд эдгээр нь эргээд Ведад итгэгч зөв шударга хүн юуг хэрхэн хийх ёстойг тодорхойлж өгдөг. Эх бичвэр нь нийгмийн гишүүн бүрийг дармаг дагах замаар аль болох бүрэн дүүрэн амьдрахын тулд дагаж мөрдөх хэм хэмжээний талаар бодолцож 4 Түүний онцлон тэмдэглэснээр энэ нь мөн эртний Грек, Еврей хуулиудын онцлог шинж чанартай холбогдоно." }, { "page": 79, "content": "78 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 бүтээгдсэн (Ларивьер, 1987: 466–47). Эрх зүйн тогтолцооны зорилго нь шударга ёсыг тогтоохоос илүүтэйгээр нийт ард түмэн дармагийн үүрэг, хариуцлагыг дагаж мөрдөж, биелүүлэхэд оршино. Мөрдөх дүрмүүд нь орчлон ертөнцийн болон ёс суртахууны хэв журмыг сахиулахад хэрэгтэй шаардлагуудыг агуулдаг (Лингат, 1937: 135, 258). Хэрэв бурхны авралыг хүсэж байвал үүнээс ашиг тусыг олох нь хүмүүний үүрэг юм. Тухайн хуульд дагаж мөрдөх замыг зааж өгсөн боловч тухайн замаар явахыг албаддаггүй; эрхийг хязгаарласан хэмжээтэй ижил түвшинд мөн эрх олгох ёстой болно. Лубиний (2010:450) тайлбарласнаар төрөөс тогтоосон хүчирхийллийг шашны шинжээчдийн хяналтан дор үл үзэгдэх бодит байдал, өөрийгөө засах чиг баримжаа бүхий сахилга баттай зохицуулах нь Хиндү (болон бусад) шашны эрх зүйн өвөрмөц шинж чанар юм. ХИНДҮГИЙН ЭРХ ЗҮЙ ПРАКТИК ДЭЭР Дэвис (2010:15) нь дармашастирыг эрх зүйн онолын нэг хэлбэрийг агуулсан шашны эрх зүй судлалын Хиндү схоластик уламжлалын сурах бичиг хэмээн тодорхойлжээ. Ихэнхдээ тэмдэглэгдсэн байдагчлан, тэдгээрийн дүрэм, зарчмуудын орон нутгийн практикт хэрэгжүүлсэн болон нөлөөллийн талаар цөөн тооны нотолгоо байдаг бөгөөд энэ нь эхлээд лалын шашинт Могулын захирагчид, дараа нь Британийн эзэн хааны удирдлагууд Энэтхэгийн нийгэмд ноёрхлоо тогтоож байсантай холбоотой. Хэдий тийм боловч Оливеллегийн (1993: 27) тусгаснаар, дармашастирын бичвэрт багтсан зааварлах дүрмийн дараагийн үеийнхний сэтгэхүй, практикт үзүүлэх нөлөөг дутуу үнэлж болохгүй бөгөөд дундад зууны үеийн бичээснүүдэд дармашастирыг шүүх ажиллагаанд хэрэглэж байсан тухай нотолгоо ч бий. (Дерретт, 1973: 274). Дэвис (2012: 89–94) нь Брахман судлаачдын гаргасан санал бодол нь дараагийн хэсэгт тайлбарласан Ромын хуульч эрдэмтдийн шийдвэртэй адилхан байсан бөгөөд энэ нь хүсэлт, өргөдөл, лавлагааны соёлын нэг хэсэг юм. Түүний хэлснээр, тэдэнд тулгарч буй бэрхшээлүүд нь аль хэдийн явагдаж байгаа маргаан гэхээсээ илүүтэйгээр ихэнх тохиолдолд ёс суртахууны эсхүл хуульд эргэлзэх асуудлууд байв. Тэрээр мөн худалдаачид, шашны мэргэжилтнүүд, цэрэг, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид гэх мэт түүний нэрлэдгээр “дунд шатны корпорацын бүлгүүд”–ийн хуулиудыг үзэж судалсан (Дэвис, 2005). Түүний хэлснээр, эдгээр бүлгүүд нь хуулийн хэрэгжих боломжтой (нутагшсан) үзэл суртлыг бий болгохын тулд орон нутгийн уламжлалт хууль тогтоомж болон дармашастирын элит брахманы зөвлөгөөний аль алиных нь онолын нөлөөг холбосон. Дармашастирын бичвэрүүд нь тэдгээр бүлгүүд нь өөрсдийн эрх зүй судлалын хүрээнд техникийн болон нэмэлт дүрмийг боловсруулж болзошгүйг хүлээн зөвшөөрснөөр орон нутгийн хууль тогтоомжийг өөрсдийн хууль тогтоомжид тусгах ойлголтын орон зайг бий болгосон. Байгалийн" }, { "page": 80, "content": "79 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 гамшиг, бодит байгууламжуудын засвар, өнчин хүүхдүүдэд хангамж өгөх, зан үйл, шилжилт хөдөлгөөн, нэгдэл, тэр ч байтугай тэрс үзэлтнүүдийн үйл ажиллагаа гэх мэт тусгай заалтуудыг тусгасан болно. Практик дээр Дэвисийн тайлбарласнаар Брахманыг дармагийн уламжлалыг хамгаалагч гэж үздэг байсан бөгөөд сүм хийд дэх бичээснүүд нь тэд бусад кастуудын төлөө шүүхийн шийдвэр гаргаж, зохих амьжиргааны асуудлыг тодорхойлж, улмаар тэдний нийгэм, эдийн засаг болон бусад давуу эрхийг тодорхойлж байсан талаар тэмдэглэсэн. Бусад дээр нь хулгайчдад эрүүгийн шийтгэл ногдуулж, хааны дагаж мөрдөх ёстой кастын бүлгүүдийн гэрлэлтийн дүрмийг тогтоосон хэмээн тэмдэглэсэн байдаг. Эпиграфийн жишээнүүд нь ийм бүлгүүдэд зориулж хууль гаргаж буй хаадтай мөн холбоотой байдаг. Гэсэн хэдий ч эдгээр удирдамжуудыг үргэлж нэмэлт, техникийн бөгөөд дармагийн дүрмийг алдагдуулах зорилгогүй хэмээн тодорхойлдог. Дараагийн бичээснүүдэд бүлгүүд ариун сүмийн өргөл болон шашны бусад үүргийн талаар өөрсдийн дүрмийг тогтоож, цэргүүдэд давуу эрх олгож, нэгдлийн дүрмийг тогтоосон тухай тэмдэглэсэн байв. Нотлох баримт хомс байгаа боловч ийм бичээснүүдэд шастирын үг хэллэг болон ёс заншлыг хоёуланг нь орчин үеийн бичээсний практикт ашиглагдаж байсныг Дэвис дүгнэн хэлсэн (2005: 114). Иймд дармашастирын дүрмүүд нь брахманчуудын үйл ажиллагаа болон нөлөөгөөр илүү нутагшсан эрх зүйн сэтгэлгээний загварт нэгтгэлийн нөлөө үзүүлсэн (Дэвис, 2010: 13). Дэвисийн (1999) тайлбарласнаар Кералагийн архивын цуглуулга нь нөлөө бүхий брахманы гэр бүлийн зүгээс туслах бичвэр, хууль ёсны баримт бичгийг бий болгосноор дармашастир орон нутгийн эрх зүйн тогтолцооны хүрээнд хэрхэн хэрэглэгдэж байсныг нотлох баримт болдог. Энэ бүс нутаг нь түүний бичсэнээр хэдий ихэнх тохиолдолд бичигдээгүй, кодификаци хийгдээгүй ч гэсэн орон нутгийн эрх зүйн тогтвортой тогтолцоотой байсан бөгөөд бичвэрүүдэд сайтар дүн шинжилгээ хийж үзэхэд дармашастирын ном судар нь үүнд ач холбогдол бүхий чухал нөлөө үзүүлсэн болох нь тодорхой болсон. Жишээлбэл, брахманчууд хууль ёсны процедурын хамгийн эрх мэдэлтэй дүрэм гэж үзсэн зүйлээ орон нутгийн нэг бичвэрт тэмдэглэсэн байдаг бөгөөд үүний агуулга нь дармашастирын заалт дээр үндэслэсэн байв. Ялангуяа, дармашастирын үзэл санаа нь ипотек, зээлийн гэрээ, газар худалдах, газар эзэмших хэлбэрүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тус бичвэрүүдэд тусгасан аж. Энэ нь бичвэрийг шууд дурдахаас илүүтэйгээр тайлбарлахтай холбоотой үүссэн боловч нөлөө нь тодорхой байв (1999: 191). Иймд, түүний хэлснээр, “Дарма ном судрыг ерөнхийд нь шастир бичвэрийн хэллэгээр дамжуулан тодорхойлогдож, улмаар Энэтхэгийн янз бүрийн хэсгүүдэд брахманчуудаар тараагдсан болно”. Дармашастирын хэм хэмжээг орон нутгийн иргэдийн хууль ёсны хэм хэмжээ болгон баталсан нь тэдний нөлөөний ач тус юм (1999: 166)." }, { "page": 81, "content": "80 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 ХИНДҮГИЙН ЭРХ ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ? Хиндү уламжлалд эрх зүйн асуудлууд болох хориг арга хэмжээ, шийтгэлийн тухай заалтуудыг багтаасан өдөр тутмын амьдралын дүрэм, удирдамжийг тусгасан олон тооны эрдэм шинжилгээний бичвэрүүд байдаг. Гэсэн хэдий ч, Дэвисийн үзэж байгаагаар эдгээрийг шашны номлол, шүүхийн шинжлэх ухааны асуудал, мөн бие даасан эрх зүй судлал гэж үзэж болох бөгөөд тэдний шүүхэд хамгийн ихдээ шууд бус нөлөө үзүүлдэг. Дармашастирыг “хууль” гэж нэрлэхээс тээнэгэлзэж байсан ч шастир нь тайлбар сэдэв болсноор эдгээр бичвэрүүдэд тусгагдсан дарма нь эцэстээ эрх зүй болон өөрчлөгдсөн гэж Лингат үзсэн. Түүний хэлснээр, Хиндү шашинтнууд дарма ухагдахуун дахь үүрэг хариуцлагын тухай ойлголтоос эрх зүйгээ аажмаар гаргажээ. Гэвч тэрээр дармашастир бичвэрийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг: Дармашастир нь мэдээжийн хэрэг европын үзэл санааны үүднээс бол хууль тогтоомж биш боловч Хиндү шашинтнуудын нүдээр тэдний зарлигууд нь эрх мэдлээр хангалттай хангаж байсан. Тэдгээрийн эрх мэдэл нь юуны түрүүнд, ялангуяа шүүгчдийн нүдээр бол гарал үүслээс хамааралтай. Учир юунд орших гэвээс тэдгээр нь гүн гүнзгий судалгааны үр шим байсан бөгөөд үр дүнд нь хууль ёсны үндэслэл гаргах хүрээг тогтоож өгсөн билээ (Лингат, 1967: 161). 5 Зарим хүмүүс дармашастирыг улс төрийн ямар ч хориг арга хэмжээ авдаггүй “ариун хүсэл” төдий, эсхүл эртний бичвэрүүдийн цэвэр шинжлэх ухааны тайлбар хэмээн үздэг байсан тул хууль ёсны бичвэр гэж тайлбарлахыг хүсдэггүй байв (Дас Гупта, 1914; Рочер, 1984). Нөгөө талаас Ларивьер нь дармашастирыг эцсийн дүндээ ёс заншил, өөрөөр хэлбэл, дотоод хууль тогтоомжид үндэслэсэн гэж үзэж байсан. Ялангуяа эрх зүйн үйл ажиллагааны тухай заалтууд нь “улсын хууль”–ийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь дармагийн эх сурвалж болсон (2004: 611–12). Оливелл (1993), Дэвис (2010) нар Хиндү сэтгэлгээний бурхны номтны болон эрх зүйн талууд хоорондоо салшгүй холбоотой хэмээн үздэг бөгөөд илүү зоригтойгоор ханддаг. Дэвисийн (2010:3) тайлбарлаж байгаагаар шашны номлол бол үйлдлийн трансцендент ач холбогдлыг ойлгох эсхүл утгатай болгох гэсэн оролдлого юм. Дармашастир бол хүмүүний энгийн үйлээс шашны ач холбогдлыг олж, дамжуулахад чиглэсэн шашны номлол бөгөөд хууль юм (2010:23). Хуулийг “өдөр тутмын амьдралын шашны номлол” гэснийгээ тэрээр Хиндү хуулийг хүний өдөр тутмын үйлдлийг хүн төрөлхтний амьдралаас том тогтолцоо эсхүл бүтцэд оруулах хэрэгсэл, үг хэллэг гэж тодорхойлдог бөгөөд энэ нь хүний туршлагын дээд түвшний зохицуулалтыг амлаж хүмүүс бидний хүсэж буй зүйлийн талаарх таамаглалыг багтаасан болно (2010:1). Түүний үзэж байгаагаар, дармашастирын бичвэрүүд нь цаг 5 Энэ бол миний өөрийн орчуулга." }, { "page": 82, "content": "81 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 хугацаа, орон зайн хил хязгаараас гадуур ажилладаг үзэл баримтлалын үндсийг бүрдүүлдэг. Тэд хүмүүс, тэр ч байтугай мэргэн ухаантай удирдагчдын үйлээс гадуур оршдог ариун, трансцендент тогтолцоог бүрдүүлдэг. Дармагийн хэм хэмжээ нь ариун Ведагаас эхтэй боловч тэдний зан үйл, хувийн бус эрх мэдэл нь эрх зүйн бүрэн эрхт үндсийг бүрдүүлэхийн тулд олон нийт болон зан заншлын талаарх хийсвэр ойлголттой холбоотой байв. Практик дээр дарма нь Ведаст бүрэн тодорхойлогдсон гэж үздэг тул сургаал, институт, практикт шинэ зүйлийг багтаах орон зай үлдээгүй (Оливелл, 1993: 8). Тиймээс Хиндү судлаач эрдэмтэд хуулийг нарийвчлан, системтэйгээр тусгахын тулд тогтсон ёс заншлын хүрээнд ажиллах ёстой болсон. Тэдний эрдмийн ажлын гол цөм нь герменевтикийн онол, мимамса буюу ариун бичвэрүүдийг ойлгох, тайлбарлах, дамжуулахад үндэслэж байв. Энэ нь Дэвисийн (2010:20) “харьцангуй хаалттай оюуны уламжлал” гэж тодорхойлсон зүйлийг бий болгосон. “Хууль нь тайлбарын үндэс гэхээсээ илүүтэйгээр тайлбарласны үр дүнд бий болдог зүйл гэсэн санааны ач холбогдлыг хэт өндөр үнэлэхэд хэцүү” гэж тэрээр үзсэн. Иймд хууль бол “эрх зүйн эх сурвалжийг тайлбарлах үйлдлээр дамжих замнал” юм. Үүнээс гадна герменевтик үйл хэрэг хэзээ ч дуусдаггүй. Энэ бол нээлтийг энгийн амьдралын хүрээнд ахин дахин хийгддэг тасралтгүй үйл явц юм (Дэвис 2010: 64–69). Дармашастирын үр дүнд гарсан заалтууд нь хууль ёсны шинж чанартай бөгөөд өдөр тутмын амьдралын боломж, шаардлагыг тодорхойлсон, хязгаарласан хэм хэмжээг агуулдаг. Хүн төрөлхтний үйл хэргээс сонголтыг аажмаар арилгахад зорилго оршино (Дэвис 2010: 167). Дэвисийн арга барилыг бусад эрдэмтэд шүүмжлэлтэй хүлээж авсан. Гэсэн хэдий ч Оливеллийн араас Дэвис дармашастирын бичвэр, уламжлалыг Хиндүгийн хууль гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэрээр баримт нотолгоонуудыг гаргаж ирсэн бөгөөд үүнийг шүүмжлэгчид нухацтай хүлээж аваагүй. Үүнд илүү болгоомжтой хандаж байсан Лубины (2010) бодлоор ч гэсэн Хиндүгийн хууль нь улс гүрэн, төрийн институцийн бүтээл биш байв. Ийнхүү тайлбарласны дагуу Хиндүгийн хууль бол үндсэндээ засгийн болон шүүхийн бус оюуны тогтолцоо юм. Энэ бол дармагийн үнэнд чиглэсэн, герменевтэд суурилсан сэтгэлгээний тогтолцоо юм. Энэ нь мөн хувь хүнтэй хамааралтай, учир нь тэдгээр нь төрийн бүтцийг бий болгох, зохицуулах бус харин ёс суртахууны бөгөөд орчлон ертөнцийн хэв журмын хүрээнд оршдог хэмээн үзсэн. Антропологичдын хувьд хууль нь хүний амьдралд утга учир өгч, тайлбар шаарддаг шашны номлол бол энэ нь юу болох, яадаг болох талаар ойлгохын тулд түүний агуулж буй санаа, түүнийг бий болгодог үйлийг нухацтай авч үзэх шаардлагатай. Оливеллийн (1993:27) тэмдэглэснээр шашны онолыг дэмжигчид нийгмийн ёс суртахууныг хянаж, зохицуулах, институциудыг ангилж, үнэлэхийг эрэлхийлдэг тул хэрэв бид шашны номлолын" }, { "page": 83, "content": "82 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 тогтолцоо, түүнчлэн брахманууд эсхүл хаад тэдгээрийг хэрхэн практик дээр хэрэгжүүлсэн талаар ойлгохын тулд тэдгээр институциудыг ойлгох хэрэгтэй.6 Гэсэн ч Хиндүгийн эрх зүйн сэтгэлгээний утга учрыг олохдоо хяналт, зохицуулалтын талаар хэт их бодох нь алдаа болно. Колончлолын үе нь, мэдээжийн хэрэг, хоёрдугаар бүлэгт авч үзсэнчлэн Энэтхэгийн эрх зүйн уламжлалд гүнзгий хагарал үүсгэсэн. Дхаваны (1992) тайлбарласнаар колоничлолын засаглал ба хууль тогтоомж нь гэр бүл, шашны байгууллагуудын эрх зүйн онцлогийг үндсээр нь өөрчилсөн. Зарим судлаачид, тэр дундаа Фуллер (1988) нь Энэтхэгийн Дээд шүүх дэх Хиндү бичвэрийг тайлбарлах уламжлал ба орчин үеийн шүүхийн үндэслэл хоорондын залгамж чанарт ажиглалт хийсэн. Шүүгчид тогтоол шийдвэрээ “шашин шүтэх эрх чөлөө” гэсэн үндсэн хуулийн зарчимд үндэслэн бүрэн эрхт Хиндү шашны сударт үндэслэн гаргадаг бол нийгмийн тэгш байдал болон бусад орчин үеийн үнэт зүйлсийг эртний бичвэрүүдээр бататгаж, зөв тайлбарлах замаар залруулж, бичвэрийг тайлбарлах уламжлалт аргын хэрэгжүүлдэг (1988: 238–40). Фуллерын дүгнэлтээр бол шүүгчид өөрсдийн үндэслэлээ Ведад (1988: 246) байдаг мөнхийн үнэн, үнэт зүйлсийг сэргээх замаар танилцуулдаг (1988: 246). Бусад эрдэмтэд эдгээр бичвэрийн эшлэлийг “гоё харагдуулах”–аас өөрөөр тайлбарладаг: шүүгчид өнөөгийн хэрэглээний дагуух үзэл бодлыг дэмжих эсхүл нийгмийн хэрэгцээ гэж үзсэн зүйлээ батлахын тулд бичвэрүүдээс хайлт хийдэг. (Ларивьер 1989: 764–67). Дэвис (2008: 323) нь орчин үеийн шүүгчдийн тайлбарлах стратеги ба уламжлалт пандитуудын хоорондох “өнгөц ижил төстэй байдал” нь бүх хэлбэрийн эрх зүйн үндэслэл хоорондын төстэй байдлаас хэтрэхгүй гэж үздэг. Гэсэн хэдий ч үлдсэн бүх зүйл нь эртний бичвэр, зарчмуудын хууль ёсны боломжид чиглэсэн үзэл суртлын уриалга байсан ч гэсэн энэ нь үндсэндээ схоластик эрх зүйн уламжлалын эрх мэдлийг үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрч буй явдал юм. РОМЫН ЭРХ ЗҮЙ Эрдэмтдийн тайлбарлах ажлын үр дүнд бий болсон, өдөр тутмын амьдралыг трансцендентал үзэл баримтлалын хүрээнд багтаасан эсхүл хүмүүний туршлагыг илүү өндөр түвшинд зохицуулж чадсан Хиндүгийн эрх зүй нь Ромын эрх зүй болон (бараг орчин үеийн) Ромын хуульч эрдэмтдийн ажилтай ижил төстэй зүйл ихтэй байдаг. Барууны ихэнх улс орнуудын эрдэмтдийн эрх зүйн парадигмыг бий болгосон VI зууны агуу Юстинианы кодификацын агуулгыг харуулахын тулд “Ромын эрх зүй” гэсэн энгийн лавлагааг ихэвчлэн ашигладаг. Эдгээр нь эхэн үеийн хөгжлийнхөө төгсгөлд Ромын эрх зүйн мөн чанарыг агуулдаг боловч энэ нь хууль тогтоох байгууллага, шүүгч, хууль 6 Оливелл амьдралын үе шатуудын Хиндү асрамын тогтолцоог авч үзэж байгаа боловч энэ санааг улс төрийн институтэд мөн адил ашиглах боломжтой." }, { "page": 84, "content": "83 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 ёсны албан тушаалтнууд, эрдэмтэд, өмгөөлөгчид, эзэн хаан, түүхчид бөгөөд голчлон хуульч эрдэмтдийн бүтээл дээр үндэслэн бүрдсэн бараг мянган жилийн эрх зүйн эргэцүүлэл, үйл ажиллагааны оргил үе байв. Ромын хуульч эрдэмтэд шүүгч, өмгөөлөгч гэхээсээ илүү эрдэмтэд байсан – заримдаа тэд эдгээр үүргүүдээ хослуулдаг байсан ба эзэн хаад эрх мэдлийн хүрээнд хяналтаа тогтоохын тулд эцэст нь засгийн эрхэнд гарахад тэдний хууль гэж ойлгосон зүйл нь ихэвчлэн эрх зүйн үзэл бодол байдаг байсан. Ромын эрх зүйн үзэгдлийг түүхэн болон оюуны хүрээнд ойлгохын тулд тэдний ажлыг төв гэж үзэх шаардлагатай. 7 Ромын Бүгд Найрамдах Улсын ихэнх хугацаанд, өөрөөр хэлбэл МЭӨ I зууны дунд үе хүртэл иргэний хууль гэж нэрлэгддэг байсан зүйл, өөрөөр хэлбэл ius civile нь, онолын хувьд Арван хоёр хүснэгтийн хууль байв. Ромын эрх зүйн энэхүү үндсэн мэдэгдлийг МЭӨ 451–50 онд плебейчүүдийн (жирийн анги) шаардлагын дагуу хийж, самбар дээр бичээд олон нийтийн өмнө тавьсан гэж үздэг. 8 Тодорхой хэмжээний шашны эрх мэдэлтэй Паприц (язгууртны) коллеж Арван хоёр хүснэгтэд багтсан харьцангуй товч хэм хэмжээг тайлбарлах эрх мэдлээ хадгалсан боловч практик дээр шүүхийн маргааныг шүүгчид шийдвэрлэж байжээ. Энэ хугацаанд хэд хэдэн хууль тогтоомжууд, тодруулбал сайтар тодорхойлсон хууль тогтоомжуудыг (lex) гаргасан, харин хувийн эрх зүй нь голчлон преторуудын зарлигаар боловсруулагдсан юм. Хотын претор нь зөвхөн шударга ёсыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор жил бүр томилогддог тусгай шүүгч байв. МЭӨ хоёрдугаар зууны эцэс гэхэд багц дүрмийн тогтолцоо (formulary system) хөгжсөн бөгөөд үүгээр претор нь шүүх хуралдаанд оролцогчдыг сонсож, хэрэв анхаарч үзэх асуудал байгаа гэж үзвэл нэхэмжлэгчийн гаргасан мэдэгдэл болох дүрмийг гаргаж өгөх болно. Үүнд шүүгч буюу iudex–ийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр өгөх боломжтой арга хэмжээнүүдийг тусгаж өгсөн болно. Претор бүр албан тушаалд томилогдохдоо дараа жил хэрхэн ажиллах, ямар дүрмийг хүлээн авах тухай зарлиг гаргадаг байв. Хэдийгээр тэд тусгайлан бэлтгэгдээгүй, эрх зүйн тодорхой мэдлэггүй байсан ч преторууд хуулийг тодорхой хэмжээгээр хөгжүүлэн, нэхэмжлэлийн шаардлагын хэлбэрийг үр дүнтэй тодорхойлдог байв. Хувийн нэхэмжлэл гаргах шүүхийн үйл явц нь эхэн үедээ мэргэжлийн бус хүмүүс давамгайлсан, сул зохион байгуулалттай арбитрын тогтолцоо юм хэмээн Брюс Фрайер (2010a) тодорхойлж байв. Харин преторуудын шийдэл 7 Энэ хэсэгт би Жоловиц (1932), Николас (1962), Крүк (1967) нарын боловсруулан гаргасан Ромын хуулийн сонгодог тоймууд, мөн илүү маргаантай боловч социологийн чиглэлээр ажилладаг Фрайер (1985) болон Ватсон (1995) нарын бүтээлүүдийг голчлон ашигласан болно. 8 Бүтээлийн бодит цаг хугацаа, плебейчүүдийн шаардлагын дагуу бүтээгдсэн хожмын уламжлалын үнэн тодорхойгүй хэвээр байна (Ватсон, 1975)." }, { "page": 85, "content": "84 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 болон журмууд улам бүр төвөгтэй болсон үед хууль зүйн тайлбар хийх ажлыг хуульч эрдэмтэн, хувь хуульч эрдэмтэд авсан юм. Шүүхийн үйл явц мэдэгдэхүйц ээдрээтэй болсон тул мэдэхгүй хүмүүст хууль зүйн хэрэг үүсгэхэд шаардлагатай дүрмийг хэрхэн боловсруулж, өмгөөлөл хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө өгч; мөн гэрээ, гэрээслэл гэх мэт эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулдаг байв. Тэдний үйл ажиллагааны талаарх бидний мэдээллийн эх сурвалж хязгаарлагдмал бөгөөд тэдний ажлын талаар бидний олж мэдсэн ихэнх зүйлийг Теодосиус, Жастиниан нарын кодификацид орсон хуулбаруудаас авсан болно. Гэсэн хэдий ч хуульч эрдэмтдийн бүтээлүүд Арван хоёр самбарын тайлбараас шийдвэрээ (responsa) бичгээр өгөх руу шилжсэн нь хууль зүйн экспертээр хүлээн зөвшөөрөгдсөн болохыг илтгэж байна. Льюисийн (2000:38) тайлбарласнаар тэдний зөвлөгөө нь Ромын хуулийн гол шинж чанар болсон олон нийтийн хэлэлцүүлэг болон диалектик мэтгэлцээний үндэс суурийг тавьсан юм. Тэдний статус өсөхийн хэрээр тэдний үзэл бодлыг цуглуулж, улмаар преторт өөрийн тогтоолыг гаргахад тусалж, шүүгчид хуулийн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэхэд нь тусалдаг болсон.9 Ромын хуульч Помпониусын (МЭ 150 оны үед) цохон тэмдэглэснээр, хуульч эрдэмтэд дундаас иргэний хууль тогтоомжийг ангилсан анхны хүн бол Квинтус Муций Ссевола байсан бөгөөд түүний бүтээл нь МЭӨ өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэлтэй ба анхны системчлэгдсэн эрх зүйн бүтээл гэж хэлж болох юм. Үүнд Арван хоёр самбарын нөлөө хэвээр байсан боловч преторийн тогтоолоор шинээр нэмсэн эрх зүйн зарим чухал шинэчлэлийг агуулсан байв (Фрайер, 1985: 158-60). Эзэнт гүрний эхэн үе буюу манай эриний эхний гурван зууныг Ромын эрх зүйн “сонгодог үе” гэж нэрлэдэг. Хуульч эрдэмтдийн бичсэн бүтээлүүд илүү өргөн цар хүрээтэй, бүтээлч болж, “ эрх зүйн хөгжлийн гол хэрэгсэл” болсон юм (Жоловиц, 1932: 372). Фрайерын (2003: 823–24) тайлбарласнаар тэд хууль тогтоомж тогтоох урлаг (ars) гэж нэрлэгддэг зүйлийн үндсэн дээр хууль тогтоомжийг боловсруулж, дүрмийг хянадаг үндсэн зарчмуудыг тусгаарлаж, дараа нь шинэ хууль бий болгохдоо эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор одоо байгаа эрх зүйн дүрэм, институциудыг оюуны гүнзгий, байнгын хяналтад оруулах’ замаар шинэ хуулийг санаачлан гаргаж байсан юм. Тэдний эргэцүүлэл нь ойлголтын маш өндөр түвшинд хүрч, “дотоод эрх зүйн логикоор дүүрсэн” хэмээн Ватсон (1995:82) тэмдэглэсэн юм. Тэд хэм хэмжээ эсхүл зарчмыг хэрэгжүүлэх ердийн жишээ, мөн тэдний хил хязгаарыг харуулсан хязгаарлагч кэйсүүдийг гаргаж ирэхийн тулд хувь хүний, ихэвчлэн таамаглалын асуудлуудыг ашиглан “казуистик” гэж нэрлэгддэг аргыг боловсруулсан юм. Түүний бүтээлүүд нь тодорхойлолт, 9 Эхэн үеийн эзэнт гүрний үед, ойролцоогоор МЭ 130 онд преторын тогтоолыг хувиршгүй болгосноор жил бүр эргэн хянахаа зогсоож, улмаар хуулийг хөгжүүлэх ажил дууссан." }, { "page": 86, "content": "85 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 хийсвэр эрх зүйн зарчим, ерөнхий хэм хэмжээг томьёолохоос илүүтэй тодорхой асуудлуудыг хөндсөн байв. Хожим нь эзэнт гүрний үед хийсвэрлэл, дүрэм журам гаргах хандлага илүү их ажиглагдаж байсан хэдий ч казуистик арга барил үргэлжилсэн хэвээр байв (Шульц, 1936: Бүлэг 4). Бүгд найрамдах улсын сүүл гэхэд хуульч эрдэмтдийг шүүх дээр үзэл бодол нь чухал ач холбогдолтойд тооцогддог эрх зүйн мэргэжилтнүүд хэмээн үздэг болсон байсан бөгөөд анхны эзэн хаан Августус “хууль тогтоомжийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд” зарим хуульчдад шийдвэр гаргах эрх олгосноор тэдний эрх мэдэл албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж эхлэв. Хожим нь МЭ хоёрдугаар зуунд Хадриан хуульч эрдэмтдийн эрх мэдлийг баталсан бол Помпониус иргэний хуулийг зөвхөн тэдний тайлбараас олж болно хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч эзэн хааны эдгээр мэдэгдлүүдийн статус бүрэн тодорхой бус бөгөөд шүүгч (iudex) шүүхийн хэргийг бие даан хэлэлцэх эрхийг албан ёсоор эдэлдэг хэвээр байв. Иймд хуульч эрдэмтдийн хууль ёсны эрх мэдлийг хэзээ ч бүрэн тодорхойлж, сайтар бодолцож үздэггүй байсан гэж үзэж болохоор байна. Үнэн хэрэгтээ эзэн хаад бус зөвхөн Хадрианы үеийн эзэн хааны зарлигууд нь үндсэн хууль (constitutio- nes) эсхүл үзэл бодол (rescripta) байхаас үл хамааран хууль тогтоомжийг хүчин төгөлдөр хэмээн зарласан байдаг. Ийнхүү хуульч эрдэмтдийн гарт Ромын хууль тогтоомж нь улс төрийн нөлөөллөөс үлэмж хэмжээгээр ангид, бие даасан байдлаа хадгалж, нийгмийн шууд шахалтаас өөрийн мэргэжлийн ур чадварын хүчинд их, бага хэмжээгээр хараат бус сахилга бат болж хөгжиж ирсэн (Фрайер 2003). Эзэнт гүрэн хожим өргөжин тэлж, өрнө болон дорно гэж хуваагдсанаас үүдэлтэйгээр үймээн самуун гарсны дараа шүүгч бүх хэргийг хянан хэлэлцдэг, эрх мэдэл нь эзэн хааны бүрэн эрхт байдалтай шууд холбоотой шүүхийн тогтолцоог багтаасан хүнд суртлын шинэ бүтэц бий болсон юм. (Фрайер 2010б). МЭ гуравдугаар зуунд хуульчдын эрх мэдэл цэцэглэн хөгжсөний дараа эцэст энэ байдлыг халсан юм.10 Зарим үндэслэлээр албан тушаалтнууд хуульч эрдэмтдийн хууль тогтоомж төөрөгдүүлэхүйц байна хэмээн үзэх болов: хувийн зөрчилдөөн, өрсөлдөөн, мөн бүгд найрамдах улсад хожим гарч ирсэн хоёр өөр “школын” сэтгэлгээнээс үүдэн тэдний үзэл бодол ихэвчлэн хоорондоо зөрчилдөж, тэдний бүтээлүүд хоорондын уялдаагүй тайлбарыг өгдөг байсан юм. Иймд V зуунд Теодосиус нь кодификаци хийх тушаалыг өгсөн бөгөөд Юстинианы үед VI зууны дунд үеэс эхлэн иж бүрэн, байнгын кодификацыг хийсэн. Үүнийг эзэнт гүрний хууль, дэг журмыг сэргээх төсөл болгон танилцуулсан бөгөөд; энэ хүрээнд хууль тогтоомжууд нь бүх цаг үед хүчин төгөлдөр хэвээр байх, мөн цаашид хуульч эрдэмтдийн тайлбар 10 Хуульч эрдэмтэд эзэн хааны хүнд сурталд автсан байсан ч гэсэн тэдний нөлөө үргэлжилсээр байгааг зарим түүхчид онцлон тэмдэглэжээ (Хамфрэсс, 2007: бүлэг 3)." }, { "page": 87, "content": "86 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 хийхийг хориглов (Келли 2002: 288–90). Улмаар уг хууль нь эзэн хааны хууль тогтоомж болсон юм. РОМЫН ЭРХ ЗҮЙ ПРАКТИК ДЭЭР Ромын Бүгд Найрамдах Улсын эрх зүйн сүүлийн хэдэн арван жилийн дүр төрхийг шүүхийн ажиллагааны журам, эрх зүйн маргаан, ялангуяа өмгөөлөгч Цицерогийн хэлсэн үгээр дамжуулан харах боломжтой юм. Тэдний нэг болох олон нийтэд хандсан илтгэл (pro Caecina) нь газрын маргааны улмаас МЭӨ 69 онд тавигдсан бөгөөд энэ нь Брюс Фрайерын (1985) хийсэн гайхалтай кэйс ажлын сэдэв болсон юм. Эрх зүйн боловсрол эзэмшсэн хэдий ч хуульч эрдэмтэн биш Цицерогийн тавьсан илтгэл л бидэнд байна. Энэ нь шүүгчийг хуулийг тайлбарлахыг ятгасан шинж чанартай, магад амжилттай оролдлого байсан – Сецинагийн хэргийг үндэслэсэн шүүхийн шийдвэрт заасан арга хэрэгсэлд дурдсанчлан – зарчим болон саруул ухаанд харш гэж үзэхээр байна. Гэхдээ үүнд хууль болон хуульч эрдэмтдийн ажлыг зоригтойгоор өмгөөлж хамгаалах ажил багтсан бөгөөд Фрайерын Ромын хуульч эрдэмтдийн статус, “сэргэн мандалт”–ын талаарх хэлэлцүүлэгт үндэслэсэн материалыг агуулсан болно. Энэ хэрэг нь нийгмийн дээд давхаргын хоёр өв залгамжлагч эмэгтэйчүүдийн хоорондох фермийн маргаантай холбоотой ба тэдний нэг нь эхнэрийнхээ хөрөнгийн ихэнх хэсгийг өвлөн авсан нөхөр Сецина, нөгөө нь өмнө нь уг фермийг худалдаж авсан байсан гэж мэдүүлсэн найз бөгөөд зөвлөх Аэбутиус юм. Нөхөр нь фермийг нэхэмжилж байгаа нь тодорхой болоход Эбутиус үүнийг өөрийн нэрийн өмнөөс шийдвэрлэсэн нь Фрайерын үзэж буйгаар Сецинаг нийгмийн доод зиндааны цойлогсдыг дарах шийдвэр гаргахад хүргэсэн байж болох юм (1985: 20–21). Сецина нь Аэбутиусээс албан ёсны хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрөхийг хүссэн бөгөөд ингэхдээ тэрээр хашаанд нэвтэрч, ‘цаг хугацааны хувьд хүндэтгэлтэйгээр удирдан чиглүүлснээр’ шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлийн гаргаж ирсэн юм. Эхлээд энэ үйлдлийг зөвшөөрч байсан хэдий ч Аэбутиус эцэстээ эсэргүүцэх шийдвэр гаргаж, эргэн тойрны бүрэн эрхт иргэд болон боолуудыг цуглуулан зэвсэглээд Сецинаг хэсэг нөхдийн хамт ирэхэд нь нүүр тулж үхлээр заналхийлэн сүрдүүлжээ. Сецина ферм рүү ойртох оролдлогоо үргэлжлүүлэхэд түүнийг болон түүний хамтрагчдыг сумаар шүршсэнд тэрээр төөрөгдөлд орж ухарсан юм. Сецина дараа нь хуулийн хэрэг үүсгэх зорилгоор зэвсэглэсэн этгээдүүдэд (de vi hominibus armatis) хориг арга хэмжээ авсан юм. Техникийн хувьд энэ нь түүнийг албадан нүүлгүүлсэн газраа эргүүлэн авах арга байв. Гэсэн хэдий ч маргаан гарах үед тэрээр уг газрыг өмчилж аваагүй байсан тул түүний өмгөөлөгч Цицерод Сецинаг ялуулахын тулд техникийн болон хууль зүйн нарийн баримт нотолгоонуудыг ашиглах шаардлага тулгарсан гэсэн үг юм (1985: Бүлэг 1)." }, { "page": 88, "content": "87 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Бодит зорилгын үүднээс хууль болон түүнийг тайлбарыг Цицеро яруу илтгэх нь ихээхэн сонирхол төрүүлж байв. Хуулийг магтаж байхдаа тэрээр иргэний эрх зүй бол “нийгмийн сайн сайхан, амьдралын холбоог” төлөөлдөг бие даасан багц хэм хэмжээ, институци юм хэмээн цохон тэмдэглэсэн юм. Энэ бол өмчлөх эрх, хууль ёсны харилцааг тодорхойлох, эдгээр эрхийг гуравдагч талуудаас хамгаалах цор ганц найдвартай үндэс суурь юм. Тэрээр энэхүү хуулийг улс төр, нийгмийн жирийн амьдралаас тусгаарлагдсан, “бүгдэд ижил, бүх хүнд адилхан” эрхийн гуйвшгүй батлан даагч гэж тодорхойлжээ. Цицерогийн үзэж байгаагаар хуульч эрдэмтэд иргэний эрх зүй болон шүүхийн тогтолцоо хоорондын “хууль ёсны тайлбарлагч” бөгөөд тэдний эрх мэдэл нь иргэний эрх зүйн эрх мэдэлтэй нягт холбоотой байдаг тул тэднийг эсэргүүцэх нь хууль, дүрмийг хамтад нь эсэргүүцсэнтэй ижил юм. Нөгөөтээгүүр, шүүх бол хамгийн их алдаанд өртөмтгий эрх зүйн институц юм. Шүүгч нар хэргийг хуульч эрдэмтдийн шийдвэрийн дагуу авч үзэх шаардлагатай; шүүгч хуульч эрдэмтдийн санал бодлыг буруу хэмээн үзэх болох ч авлига авсан шүүгч хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоомжийн эсрэг шийдвэр гаргаж зүрхлэхгүй юм. (Фрайер, 1985: 184–87). Мэдээжийн хэрэг, бид энэхүү илтгэлийг талуудын маргаантай шүүх хуралдаанд өмгөөллийн илэрхийлэл гэж үзэх ёстой. Цицерогийн эсрэг талын этгээд хууль ёсны дүгнэлтийг буруу эсхүл хамааралгүй хэмээн няцаахыг оролдох тул үйлчлүүлэгчийн талд шийдэгдэх дүгнэлтийг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсэн юм. Гэсэн хэдий ч Цицеро хууль, хуульч эрдэмтдийн эрх мэдлийг дүрслэн харуулсан нотлох баримтууд нь шүүхэд итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстойг харгалзан үзэх байв. Фрайерын (1985: 74) тэмдэглэснээр, Преторийн шударга ёсны тухай орчин үеийн мэтгэлцээн өрнөж, элитүүд үүнийг одоогийн нийгмийн дэг журмын үргэлжлэл гэж үздэг бол Цицеро зэрэг гадны ажиглагчид уг тогтоолыг тогтвортой, өөрчлөгдөшгүй эрх зүйн эх сурвалж хэмээн үзэж байсан юм. Чухам энэ утгаараа бид Цицерогийн хууль тогтоомжийн бие даасан байдлыг цөхрөлтгүй шаардаж байгааг ойлгох хэрэгтэй бөгөөд эхний нөхцөл байдалд энэхүү санаагаа тод томруун байдлаар илэрхийлсэн хэмээн үзэж болох юм.11 Фрайерын (2010a: 224–25) тайлбарласнаар тухайн үеийн хуульч эрдэмтэд Ромын шүүхэд мөрдөгдөж байсан хэм хэмжээг “урьд хожид байгаагүй боловсронгуй түвшинд” шинжлэн судалжээ. Тэд эрх зүйн хэм хэмжээг үндсэн ойлголтуудыг салгаж авч үзэхийн тулд Грекийн философийн диалектик аргуудыг ашиглах боломжтой оюуны талбар гэж үздэг байв. Түүхэндээ анх удаа иргэний эрх зүйн тогтолцоог бие даасан, уялдаа холбоо бүхий мэдлэгийн үүднээс судалж эхлэв: хувь хүний эрх зүйн шийдвэрүүд, хэм хэмжээ, хуулиар тогтоогдсон хууль тогтоомжуудыг бодитойгоор авч үзэж, 11 Хуульч эрдэмтдийн зүгээс (Фрайер, 1986: 894) , тэр ч бүү хэл Цицерогийн зүгээс (Харис, 2006) хуульч эрдэмтдийн талаар хоёрмол утгатай хандлага тэмдэглэгдэн үлджээ." }, { "page": 89, "content": "88 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 эрх зүйн тогтолцоог бүхэлд нь хамарсан ерөнхий зарчим, үнэнийг иш татан тайлбарласан болно. Эрх зүй нь эцсийн дүндээ кейсэд чиглэсэн риторик аргументын нарийн төвөгтэй бүтцээс салж, хийсвэр хэм хэмжээний багц болж өөрчлөгдсөн юм . . . аажмаар Ромын эрх зүйн тогтолцоонд оролцогчид хуулийг энэ байдлаар нь ойлгож, хэрэгжүүлэх шаардлагатай болов. (Фрайер, 1985: 286–87) Практик дээр Ромын иргэний засгийн газар-преторууд чуулганууд, болон сенатууд – хувийн эрх зүйн хэм хэмжээний өдөр тутмын хяналтыг аажмаар хууль тогтоомжийн шинжээчид, хуульч эрдэмтдэд шилжүүлж өгсөн гэж үзэж байв. (Фрайер, 1985: 195). Зарим эрдэмтэд Фрайерын гаргасан Ромын эрх зүйн “бие даасан байдал” гэсэн дүр зурагтай санал нийлдэггүй (Биркс, 1987).12 Гэсэн хэдий ч Фрайер бүрэн тусгаар тогтнол олж авах гэсэнгүй: хуульч эрдэмтдийн ажил нь шүүхтэй нягт холбоотой байсан бөгөөд үндсэндээ шүүхийн хэргийг хэлэлцэх хэлбэрээр явагддаг. Түүний хэлэх гэсэн санаа бол иргэний эрх зүй нь Ромчуудын хувьд өөрийн гэсэн логик, оюуны уялдаа холбоотой бөгөөд улс төр, авлигад өртөж болзошгүй үйл ажиллагаанаас давсан ашиг тус, хамгаалалт болж чаддаг гэдгийг илэрхийлсэн юм.13 Крүктэй нэгэн адилаар (1967: 25–26) Ватсон нь эрх зүйн нэр төр, ялгааг хуульч эрдэмтдийн нэр хүнд, эрх мэдлийн үндэс хэмээн үздэг. Тэрээр тэднийг “хууль тогтоох элит” хэмээн тодорхойлж, энэ сэдвээр бичсэн номдоо (1995) “тусгаарлах үзэл” буюу үзэл бодол, зорилгоо шүүх, улс төрийн орчны бодит байдлаас хараат бус байлгах гэсэн сэдэв рүүгээ нэг бус удаа буцаж байв.14 Нөгөөтээгүүр, Биркс (1987) нь материаллаг эрх зүйн хөгжил болон хуульч эрдэмтдийн тооны өсөлтийг шүүгч, заргалдагч талуудын хэрэгцээгээр 12 Эрх зүй нь ямар ч тохиолдолд бие даасан байж болно гэсэн санааг үл тоомсорлож байсан ч Биркс нь 20–р зууны Англид хүртэл хууль судлаачдын нөлөөг хүлээн зөвшөөрч байсан бол зарим нь Фрайерын бие даасан байдлын тухай дүрслэлийг хүлээн зөвшөөрдөг байв (Лювис, 2000). 13 МЭӨ I зуунд хуульч эрдэмтдэд өссөн тухай Фрайерын тайлбар болон учир шалтгаантай холбоотой зарим шинжлэх ухааны маргаан байдаг. Ялангуяа Харрис (2006) тэднийг тухайн цаг үед статус, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө тэмцэгцид хэмээн тодорхойлжээ. Фрайер Ромын иргэншлийг өргөжүүлэх, арилжааны үйл ажиллагааны өсөлт, өмч хөрөнгө, өв залгамжлал, гэр бүлийн харилцааны асуудлаар аюулгүй байдлыг хангуулах хэрэгцээ гэх мэт (1985: 257–58), мөн хуульч эрдэмтдийн, ялангуяа Квинтус Музия Сцеволагийн, стратегийн арга хэмжээний хамтаар орчин үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийг дурдсан. Ватсон (1995) нь хуульч эрдэмтдийн гарал үүслийг нэлээд эртний үеэс улбаатай гэж үздэг бөгөөд үүнийг Понтифын коллежид байсан тэдний язгууртны өмнөх үеийнхэнтэй холбодог. Түүний хэлснээр, хууль болон түүнд суралцаж байсан хүмүүс өндөр соёлын өсөлтийн хүрээнд нэр хүндийг олж авсан. 14 Оюуны боловсронгуй байдал, сэтгэхүйн бие даасан байдлыг онцлон тэмдэглэхдээ Фрайер нь Ватсон шиг тусгаарлагдмал байдлын ижил дүр зургийг харуулдагүй бөгөөд энэ зургийг бусад нь энэ зургийг хэт туйлширсан гэж үздэг (Пеннингтон 1997; Хамфесс 2007: 24)." }, { "page": 90, "content": "89 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 тайлбарладаг. Тэрээр хуулийн рационал шинж чанарын хөгжил нь “хууль ёсны баталгааг” эрж хайхад чиглэсэн өөрийн гэсэн динамиктай болохыг онцолжээ.15 Энэ нь тодорхой тайлбарласан эрх зүйн хэм хэмжээ цөөхөн байсанд бус харин байгаанууд нь олж уншихад, ойлгоход төвөгтэй бөгөөд ихэвчлэн ойлгомжгүй техникийн хэлээр илэрхийлсэн байдагт оршиж байсан юм (Фрайер 1985: 43). Тиймээс л хүмүүс хуульч эрдэмтдэд найддаг байв. Гэхдээ энэ нь эрх зүйн шинжээчдийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэсэн ойлголт нь бодит байдлаас хол зөрүүтэй юм. Энэхүү номд орсон олон тооны жишээн дээрээс харахад эрх зүйн тодорхой байдал нь нийгэмд үргэлж ашиг тус өгнө эсхүл тодорхойгүй байдал нь сул тал болно гэсэн үг биш юм. Кланчигийн (1983) тодорхойлсноор дундад зууны үеийн хүмүүс эрх зүйн тодорхой байдал, түүний ашиг тусыг маргаан шийдвэрлэх хэрэгсэл болдог гэдэгт маш их эргэлзэж байсан юм. Мөн түүнчлэн, антропологийн судалгаанаас харахад шүүх хурлын үр дүн, эсхүл илүү албан бус ижил үр дүн нь эрх зүйн тогтолцоонд үндэслээгүй байсан ч харьцангуй урьдчилан таамаглахуйц гэдгийг илтгэж байна (Бенда – Бекманн ба Пири 2007). Эрх зүйн хөгжлийг эрх зүйн тодорхой байдлын хэрэгцээ шаардлага гэж үзэх нь хуулийн нэхэмжлэлийг хэт нухацтай авч үзэхтэй ижил юм. Гэсэн хэдий ч Ромын эрх зүйн хөгжлийн талаарх энэхүү маргаан нь эрх зүйн сэтгэлгээний сонирхолтой асуудлуудыг хөндөж байна. Фрайерын (1985: 193– 94) үзэж байгаагаар Ромын хуульч эрдэмтдийн хийсэн хамгийн том ололт бол өөрсдийн арга барилаа хязгаарлагдмал зарчим, үзэл баримтлал, хэлбэр, журамд үндэслэн, сайн санааны (bona fides) гэх мэт үзэл баримтлалтай ижил төстэй ойлголтуудыг нэвтрүүлэх замаар хувийн эрх зүйг үеэ өнгөрөөсөн утгагүй формализмаас чөлөөлсөн явдал юм. Дүрэмд техникийн алдаа гарснаар хуулийн хэрэг бүтэлгүйтэж болзошгүй нь олны анхааралд байсан. Жоловиц (1932: 24–р бүлэг) энэхүү формализмыг иргэний эрх зүйн “бүрэн хөгжөөгүй” байдалтай адилтгаж үздэг бол формализм ба уян хатан бус байдал нь хийсвэрлэл рүү шилжих алхам болдог гэж тэрээр үзсэн. Тиймээс хожмын хуульч эрдэмтдийн хийсвэр сэтгэлгээ нь өөр утгаараа хууль ёсны шинж чанартай, формализм гэхээсээ илүү эргэцүүлэх асуудал байв. Тэдний ажил урагшлахын хэрээр ажлын явцад хуульчид Фрайерын тодорхойлсончлон бие даасан эрх зүйн сэтгэлгээний (легализм гэж болох юм) хамгийн том парадоксуудын нэг болох эрх зүй судлалаар дамжуулан тодорхой байдлыг эрэлхийлэх нь мөн л хууль тогтоомжийг илүү хүндрүүлж, тодорхойгүй байдалд улам хүлцэнгүй хандахад хүргэдэг гэдгийг олж мэдсэн. Практик дээр хууль гэж чухам юу болох, аль хууль тогтоомж нь хүчин 15 Ромын эрх зүйн номонд багтсан хууль ёсны аюулгүй байдлын тухай ойлголт нь шүүх хуралдааны явцад хууль давамгайлах болно гэсэн итгэл үнэмшил, хууль өөрөө юу гэдэгт итгэл төгс байх гэсэн ойлголтоор илэрхийлэгддэг (Шүлз 1936: бүлэг 12; Фрайер, 1985: 33, 183)." }, { "page": 91, "content": "90 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 төгөлдөр гэдэг талаар тодорхой ойлголт дутмаг байдаг (Крүк, 1967: 32). Хуульч эрдэмтэд ерөнхийдөө хуулийг системчилж, ерөнхий уялдаа холбоог хангах сонирхол байдаггүй гэдэгтэй орчин үеийн эрдэмтэд санал нэгддэг. Жишээлбэл, Ватсон нь нарийн бөгөөд нарийн төвөгтэй ялгааг агуулсан хууль зүйн номын огцом өсөлтийг онцлохоос гадна аливаа тогтолцоог бүхэлд нь гэхээс илүүтэйгээр ангилал, тэдгээрийн хил хязгаартай холбоотой асуудлуудыг авч үздэг. Квинтус Музио Сковола болон Гай нар МЭ 161 оны үеийн өөрсдийн ‘Institutes’-д ондоо байсан боловч тэдний хууль зүйн тогтолцоо нь бусад хуульч эрдэмтдийн ажилд төдийлөн нөлөөлж чадаагүй. Цицеро өөрөө эцэс төгсгөлгүй олон жишээтэй ч хураангуй байхгүй, нуршуу хуулийн ном товхимлуудыг ихэд шүүмжилдэг байв. Гэсэн ч ойлгомжтой тодорхойлолт, абстракт эрх зүйн хэм хэмжээг агуулсан эмх цэгцтэй, тогтолцоог бүхэлд нь авч үзэх тухай түүний уриалгад хэн ч анхаарал хандуулаагүй (Шүлз, 1936: 49, 65). Хуулийн зорилго нь тодорхой байдлыг хангахад оршдог, мөн хувь хүнд хариулт өгөх нь хуулийн зарим хэсэгт тодруулга болж өгөх боловч ерөнхий үр дүн нь ойлгомжгүй, логик системгүй байсан; Ромын эрх зүй нь ихэвчлэн ойлгомжгүй, ихэнх тохиолдолд төөрөгдүүлэхээр байв.16 Ийнхүү энэ төрлийн эрх зүйн сэтгэлгээний хүрээнд хууль ба шударга ёсны хооронд зөрчил үүсдэг. Дахин дурдахад, Цицеро нь, ‘pro Caecina’-д эрх зүйн ач холбогдлыг онцлон тэмдэглэдэг, мөн шударга ёсыг (aequitas) ахин дахин уриалан хийсвэр, ерөнхий дүрэм болон бодит, тодорхой хэргийн хооронд зуучлагч зүйл болох Фрайерын нэрлэдгээр “дотоод эсхүл тогтсон шударга ёс” гэсэн ойлголтыг бий болгосон (1985: 120;). Цицерогийн үзэж байгаагаар хуулийг үгчлэн тайлбарлах нь хавх, занганд орж байгаатай ижил “нарийхан, мушгирсан зам” руу хөтөлдөг бөгөөд зохиогчийн утга санаа, “шударга ёсны учиг” гэсэн үүднээс хийсэн тайлбартай харьцуулахад сайн болдоггүй. Тиймээс Фрайерын хэлснээр, Цицеро өндөр түвшний шударга ёс болон хуулийн мөн чанарыг ашиглан өрсөлдөгчийнхөө шууд утгаар тайлбарласан хоригт хэд хэдэн сүйрлийн дайралт хийсэн бөгөөд энэ нь түүний үйлчлүүлэгч Эбуциусын хийсэн хүчирхийллийг шийтгэж, Сецинаг өөрт нь учруулсан муу муухай байдлаас ангижруулах болно гэж үзсэн (Фрайер 1985: 120–23). Эдгээр риторик аргументууд нь ямар ч ач холбогдолтой байлаа гэсэн энэ хэрэг нь хууль ёсны үндэслэл ба шударга ёсны хоорондох зөрчилдөөнийг хууль ёсны үндэслэлтэй зарчмын хувьд онцлон харуулсан бөгөөд энэ нь ихэвчлэн өөр өөр чиглэлд таталцдаг, бусад хуулийн жишээн дээр нийтлэг тохиолддог зөрчилдөөн юм. Энэ талаар дараагийн бүлгүүдэд эргэн авч үзэх болно. 16 Энэ нь Ромын нийгэмд ч бүхэлд нь бараг нөлөө үзүүлээгүй бололтой: “Ромын нийгэмд үзүүлэх шууд үр дагавар нь эргэлзээтэй... Эзэнт гүрний нийгэм, эдийн засгийн байгууллагууд хууль ёсны либерализмыг дэмжиж байсан ч дорвитой өөрчлөлт хийгээгүй бололтой.” (Фрайер, 2003: 824)." }, { "page": 92, "content": "91 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 РОМЫН ЭРХ ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ? Мянган жилийн хугацаанд Ромын эрх зүй болон шүүхийн шинжлэх ухаан хэд хэдэн хэлбэрээр хөгжиж ирсэн; хууль тогтоомжийн актуудыг, түүний дотор “Арван хоёр хүснэгт” болон бусад хуулиудыг бүгд найрамдах улсын хууль тогтоох байгууллагууд, бүгд найрамдах улсын шүүхийн албан тушаалтнууд, дүрмийн тодорхойлолтыг агуулсан преторуудын зарлигаар, мөн эзэн хаад өөрсдийн тушаал, тогтоолоор баталдаг байв. Хуулийн эдгээр хэлбэрийн ихэнх нь шүүхийн практиктай холбоотой юм уу үүнд тулгуурладаг байсан бөгөөд хуульчдын анхаарлын төвд шүүхийн үйл ажиллагаа байдаг байв. Шүүх нь хуулийг хэрэгжүүлэх талбар болдог байсан боловч тэр бол хууль батлагдсан юм уу эсхүл түүний томьёологдсон, тайлбарласныг олж болох газар биш юм. Эрдэм шинжилгээний ажил нь логик, философийн уялдаа холбоотой байхад эрмэлзэж, улмаар хууль гэж юу болохыг тайлбарласан хүмүүс нь зөвхөн хуульч эрдэмтэд байв. Зөвхөн тэд үндсэн зарчим, ойлголт, дүрмийн утга болон хэрэглээг тодорхойлж, эдгээр ойлголт, зарчмуудын хязгаарыг судлахын тулд нарийн ялгааг гаргаж ирсэн юм. Ромын хууль нь эрх зүй судлалтай салшгүй холбоотой бөгөөд энэхүү эрх зүй судлал нь голчлон академик шинж чанартай байв. “Хууль” гэсэн гарчигтай хууль ёсны бичээснүүдийг үгүйсгэх нь Ромын эрх зүй бол үнэн хэрэг дээрээ хууль биш гэж хэлэхтэй утга ижил юм. Ромын хууль нь туршлагад үндэслэсэн асуудлын хүрээнд юу болохыг ойлгохын тулд тэр үед ямар эрдэмтэд байсан, тэд ажлаа хэрхэн хийж, өмгөөлөгч, шүүгч, хууль тогтоогчидтой хэрхэн харилцаж, хууль ёсны бичээснүүдийг хэрхэн ашигладаг байсан талаар асуух нь зүйтэй юм. Мэдээжийн хэрэг, хангалттай их хэмжээний мэдээллийн эх сурвалж байхгүйгээс үүнийг хийх боломж хязгаарлагдмал боловч хуульч эрдэмтдийн ажил, тэдний нөлөөллийн талаар Фрайер, Ватсон нарын хийсэн ажил нь зарим талаараа маргаантай байж болох ч эдгээр асуудлыг тодруулахад тус болсон юм.17 Ромчууд өөр өөр газарт, өөр цаг үеүдэд өөрсдийнхөө хуулийн талаар юу гэж боддог байсан талаар сонирхож болох юм. Ватсоны үзэж байгаагаар хууль тогтоох онол тэдний сонирхлыг тийм ч их татдаггүй байжээ. Цицеро, Гай нар тус бүрдээ иргэний эрх зүйн өөр өөр төрөл янзын эх сурвалжуудыг жагсаан бичсэн. Цицерогийн хувьд хууль нь хууль тогтоомж, сенатын тогтоол, гаргасан шийдвэр, хуульч эрдэмтдийн санал, шүүгч нарын тогтоол, ёс заншил, шударга ёсонд оршдог гэж үзсэн бол; Гай нь хууль тогтоомж, плебейчүүдийн тогтоол, сенатын тогтоол, эзэн хааны үндсэн хууль, хуульч нарын зарлиг, санал зэргийг жагсаан бичсэн байв (Крүк 1967: 19). Захирагдах ёс суртахууны үзэл 17 Хамфрессийн (2007) сүүлд хийсэн материал бэлэн байсан бол өмгөөлөгчид, шүүх хуралдаанд оролцогчид, шүүгч нар гэх мэт бусад хүмүүс, үйл явцыг мэдээжийн хэрэг шалгаж болох байсан." }, { "page": 93, "content": "92 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 санаа, хуулийг бурханлаг гарал үүсэлтэй бөгөөд хувиршгүй, учир шалтгаан дээр үндэслэсэн гэж баталдаг гэсэн Цицерогийн үзэл бодол нь нийтлэг зүйл биш байлаа (Ватсон, 1995). Эхэн үеийн хуулийн ихэнх нь зан заншил, дадал хэвшлийг тусгасан байсан хэдий ч хуулийг ёс заншилд үндэслэсэн байх магадлалтай гэсэн ойлголт ч мөн адил үүнд хамаарна; энэ бол хүмүүсийн хууль биш байв.18 Иймд дийлэнх Ромчуудын хувьд хууль үнэндээ юу байсан талаар бид тодорхой зураглалыг гаргаж чадалгүй үлдсэн юм. Гэсэн хэдий ч хууль нь бодит амьдралын хил хязгаарыг давсан зүйл мэт мэдрэмж төрдөг байсан бололтой. Плебейчүүд хуулийг тодорхой тунхаглах хүсэлтийг хуулийн өмнө тодорхой байдал болон шударга ёсыг шаардаж байдлаар илэрхийлсэн юм. Гэвч энэ нь тэдний бодитоор хүрч чадсан зүйлээс хол зөрүүтэй байв: Арван хоёр хүснэгтийн хуулийг патрицууд нь плебейчүүдтэй хуваалцах хүсэлтэйгээр хууль болгон гаргасан бөгөөд дотор нь шашны зан үйл, санваарын үйлчилгээ гэх мэт тэдний үл хүлээн зөвшөөрдөг гэж үзсэн асуудлыг оруулаагүй болно (Ватсон 1995: 37–38). Энэхүү хуулийг мэдээжийн хэрэг төгс төгөлдөр гэж үздэг байсан бөгөөд өнөөг хүртэл зөвхөн патрицууд онцгой эрх эдэлж байсан нь тодорхой байдал болон тэгш байдлыг хангаж өгч байсан юм.19 Түүнээс гадна өөрийн гэсэн хууль буюу олон улсын хуультай (ius gentium) Ромын засаг захиргаанд амьдардаг харьяат бус хүмүүсээс ялгаатай нь үүнийг зөвхөн Ромын иргэд ашиглах боломжтой байв. Иргэний хууль нь засгийн газрын хэрэгсэл биш байсан тул энэ нь иргэд болон харьяат бус хүмүүс янз бүрийн түвшинд хандах боломжтой эх сурвалж болсон юм. Хожим нь хууль нь хувь хүний хууль ёсны эрхийг батлан даагчийн хувьд улс төр, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан болохыг Цицеро тунхаглах боломжтой болсон юм. Ватсоны (1995: 7-р бүлэг) онцлон тэмдэглэснээр хуульч эрдэмтдийн үндэслэл нь ихэнх тохиолдолд бие даасан шинж чанартай байв: өөрийн гэсэн оюуны амьдрал, тусгай логиктой байсан юм. Энэхүү оюуны амьдрал нь шашин шүтлэг биш байв: Хиндү эрдэмтдээс ялгаатай нь Ромын хуульч эрдэмтэд улиг болсон үйлдэлд шашны онцгой ач холбогдол өгдөггүй байв. Ромын хуулийг “өдөр тутмын амьдралын шашны номлол” гэж авч үзэх бараг боломжгүй зүйл юм.20 Гэсэн хэдий ч ердийн үйлдлийг дээд түвшний багц 18 Урьдчилан тогтсон зан заншил нь удаан хугацааны туршид оршин тогтнож байгаа бол түүнийг бие даасан хэмээн хүлээн зөвшөөрч болох боловч шүүх хурлууд үүнийг зөвхөн преторийн тогтоол эсхүл эзэн хааны бичгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд найдаж болно (Стейн 1999: 26; Иббетсон 2007). МЭ 212 оноос хойш Ромын шинэ иргэдтэй холбоотой хэрэгт орон нутгийн зан заншлыг хүлээн зөвшөөрсний дараа мужуудад энэ байдал илүү хүндэрсэн (Кантор, 2012). 19 Мэдээжийн хэрэг, энэ идеализм нь хожуу хөгжиж, эрт дээр үеэс төлөвлөсөн байж болох ч хамгийн гол нь бий болсон явдал юм. 20 Харрисийн (2006: бүлэг 8) тайлбарласнаар иргэний болон санваартны хууль хоёрын хооронд ялгаа бий." }, { "page": 94, "content": "93 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 логик, эрх зүйн хэм хэмжээ, харилцааны үүднээс тайлбарлах гэсэн тэдний шинжлэх ухааны оролдлого байв. Дармашастирын эрдэмтдийн нэгэн адил хуульч эрдэмтдийн ажил голчлон тайлбарлах байсан; оюуны үйл явц нь агуулгын нэгэн адил мөн чухал ач холбогдолтой байсан юм. Ромын хууль нь мөн практик дээр хүмүүс өөр хоорондоо болон эд хөрөнгөтэйгөө харьцах арга замыг зааж өгсөн бөгөөд энэ нь өв залгамжлал, эд хөрөнгө, гэрээ, боолын чөлөөлөлт, насанд хүрэх гэх мэт эрх зүйн үйл явдал, тохиролцоо хийх үндэс болдог. Гэсэн хэдий ч бид Ромын хуулийг өмнөх мянганы үед байсан шиг уялдаа холбоотой тогтолцоо эсхүл засаглалын хэрэгсэл болгон авч үзэхийн тулд Юстинианы кодификацын хэлбэрийн зүй бус нөлөөнд автах ёсгүй. Энэ нь захирагчид болон шүүгчдийн аль алиных нь үйл ажиллагаанд нөлөөлөхүйц үзэл санааны хүрээг бүрдүүлсэн боловч Хиндү Дармашастирын ном судрын нэгэн адил энэ нь голчлон шинжлэх ухааны тайлбарыг агуулсан бүтээл байв. ИСЛАМЫН ЭРХ ЗҮЙ Исламын эрх зүй нь ертөнцийг үзэх бурханлаг үзэл бодолтой нягт холбоотой байдаг. Шариат (shari’a) нь хуулиас илүү олон зүйлийг багтаасан ба энэхүү үзэл санааны мөн чанар, хувь хүний Бурханы өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар авч үздэг. Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл нь Коран сударт зөвхөн хэсэгчлэн байдаг тул хүний оюуны үйл явцаар дамжин нийгэмд чиглэсэн эрх зүйн цогц тогтолцоо бүрдэх ёстой гэж үздэг (Викор, 2005: 1–2). Тиймээс, шариат бол Бурханаас зааж буй амьдралын зөв замнал бол Исламын хууль зүйн ухаан нь Шариат юунаас бүрдсэн болохыг олж тогтооход чиглэсэн байдаг. Бурханы илчлэлтэд үндэслэсэн хэм хэмжээ, бичвэр, сургаал, туршлага, зарчмуудаас бүрдэх энэхүү шинжлэх ухааныг фик (fiqh) гэж нэрлэдэг. Лалын шашинтнууд нь уг хуулийг тэнгэрээс эцсийн хувилбараар илгээгдээгүй гэсэн эрх зүйн үзэл баримтлалтай ба үүнийг хуульч эрдэмтэд эх сурвалжуудад үндэслэн илүү боловсронгуй болгох ёстой хэмээн Вайсс (1998: 22) үзэж байв.21 Бидний Исламын хууль гэж нэрлэж болох зүйл нь фик дээр нарийвчлан тусгагдсан байдаг; энэ бол өв залгамжлал, гэрээ хэлэлцээр, гэмтэл болон гэрлэлт гэх мэт өдөр тутмын амьдралын янз бүрийн асуудлыг зохицуулах хэм хэмжээг агуулсан мэдлэгийн цогц юм. Эдгээр заалтууд нь ихэвчлэн ёс суртахууны шинж чанартай байдаг, ялангуяа гэр бүлд хамаарах, мөн том гэр бүлийн нэгдмэл байдлын асуудлууд дээр – үүнд эцгийн талын удмаа хадгалах, гэрлэлтээс гадуур бэлгийн харьцааг жигших, өмчийн харилцаа, 21 Бодит байдал дээр шариатын нэр томъёог хувь эрдэмтдийн боловсруулсан эрх зүйн хэм хэмжээг ашиглахад ашиглаж болно, гэвч Вайссын (1998: 22) онцолж хэлснээр, энэ нь хууль дээдлэх, эрх зүй судлалаас бүрдэх хэсэг (эсхүл түүний бүтээл) учраас ерөнхийдөө Шариат болон Шариатын хуулийг ялгах нь чухал." }, { "page": 95, "content": "94 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 арилжааны хэлцэл гэх мэт асуудлууд багтах бөгөөд эдгээр нь хоригоос ёс суртахуунгүй, төвийг сахисан байдал хүртэлх, мөн ёс суртахуунтай байдлаас албан шаардлагаар хийх гэх мэтээр төрөл болгоноор ангилагдсан байдаг. Ийнхүү Исламын хууль тогтоомж нь эрх зүй, ёс суртахуун, зан үйл гэсэн олон төрлийн хэм хэмжээг өөртөө агуулдаг (Халлак, 2009a: 19). Халлакын (2009a: 28) тайлбарласнаар, Мусульман хуульч эрдэмтэд “хүмүүний үйлийг бүхэлд нь сонирхож”, шариатыг “шашин шүтлэг, гэр бүлийн харилцаанаас эхлээд худалдаа, гэмт хэрэг болон хүмүүсийн гаргадаг бусад бүх зан байдлыг зохицуулах үүргийг хүлээдэг” гэж үздэг. Шариатыг ерөнхийд нь “олон нийтийн яриа” гэж тодорхойлох нь ч бий (Мессик, 1993: 3–4), мөн Мусульман хуульч эрдэмтдийн боловсруулсан хуулийг зааварлах, хянах дүрмийн багц төдий бус харин “тайлбарлах, хьюристик төсөл” хэмээн тодорхойлсон байдаг. (Халлак, 2009a: 166). Шариат нь оюуны дээд бүтцийг бүрдүүлдэг бөгөөд нэг талаас метафизик ба шашны номлол, нөгөө талаас нийгэм ба материаллаг ертөнц хооронд холбоос бий болгохын тулд хуулийг Исламын нэг хэсэг гэж үздэг (2009a: 165). Исламын хууль нь 632 онд, зөнч нас барсны дараа, 900 орчим он хүртэлх хугацаанд Умайяд ба Аббасидын Халифатын вант улсын үед үүсэж хөгжсөн. Энэ үед Исламын шударга ёсны уламжлалыг тогтоосон бөгөөд үүнийг Аббасидууд улсын хууль болгохыг оролдсон юм. Гэсэн хэдий ч эдгээр эртний Исламын улсуудын төр нуран унасны дараа уг хуулийг үндсэндээ улс төрийн эрх мэдлээс хол эрдэмтэд боловсруулсан бөгөөд тэдний эрдмийн ажлын үр дүнд дөрвөн өөр хоорондоо ялгаатай хуулийн салбар школууд бий болсон юм (Шахт, 1964: 3 – 4). 22 VIII – IX зуун гэхэд аль хэдийн тайлбар номын тоо хэмжээ өсөж, зөнчийн сургаал болон үйл хэргийн талаарх хадис (hadith) бичвэрүүдийг агуу эмхэтгэл болгон нэгтгэсэн байв. Тэднийг хуулийн эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрсөн нь толь бичиг, тайлбар ном гарахад хүргэж, Вайссийн (1998: 15) хэлдгээр Исламын хуулийн бичгийн чанарыг хангасан юм. Ойролцоогоор 900 он гэхэд эрх зүйн бүхий л чухал асуудлуудыг шийдвэрлэсэн бөгөөд цаашид бие даасан үндэслэл гаргахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэгтэй санал нэгджээ. Ингэснээр ирээдүйн эрх зүйн бүхий л үйл ажиллагаа нэг удаа, эцсийн байдлаар боловсруулсан тайлбар, хэрэглээгээр хязгаарлагдах болсон юм. Ийнхүү Исламын хууль нь оюуны болон схоластик хэлбэрийг олж авсан (Шахт, 1964: 70–71, 203). 22 Ирак, Сирид өргөнөөр дэлгэрсэн Ханафи шашны салбар школ нь Энэтхэг, Төв Азид тархаж, Османчуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Маликигийн салбар школ Медина ба Египетээс баруун зүг бараг бүх Хойд Африк, түүнчлэн Төв ба Баруун Африкт хүртэл тархжээ. Шафийчууд илүү тархай бутархай боловч Зүүн Африк, Зүүн Өмнөд Азид зонхилдог. XVIII зуунд Пуритан ваххабисаар сэргээгдсэн Ханабали сургууль нь Саудын Арабт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн (Шахт, 1968: бүлэг 9). Шийтүүд исламын эхний зуунд тусдаа хөдөлгөөн өрнүүлж байсан боловч тэдний эрдэм шинжилгээний ажлын оюуны үндэс нь олон талаараа үндсэндээ ялгаатай боловч тэдний исламын хуулийн номлол нь суннитуудын салбар школоос ялгаатай биш (Шахт, 1964: 16)." }, { "page": 96, "content": "95 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Хиндүгийн эрх зүйтэй нэгэн адил Исламын хуульч эрдэмтдийн дараагийн бүтээлүүд нь аналог дээр үндэслэсэн тайлбарыг багтаасан байв. Тайлбарлахыг зөвшөөрсөн хязгаартай лиценз нь хууль тогтоомжийн хөгжилд саад болоогүй ч түүний хамрах хүрээ, мөн чанарын талаарх зарим асуудлууд дээр маргаан үүсдэг. Зарим зохиогчид түүний шинжлэх ухааны, оюуны шинж чанарыг онцолсон байдаг (Шахт, 1964; Вайсс, 1998): эрдэмтэн судлаачдын даалгавар бол хэлний онолыг ашиглан үндсэн бичээсийг тодорхойлж, ойлгох, тэдгээрийн цаана байгаа хууль тогтоох зорилгыг олж тогтоох явдал байв.23 Энэ нь уг хуулийн тайлал нь үндсэндээ араб хэл шинжлэлийн ухаан, толь зүй, үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн ахисан түвшний герменевтик ур чадвар, арга хэрэгслийг шаарддаг үндсэндээ экзетик зүйл болж хөгжсөн гэсэн үг. Ийнхүү эрдэмтэн судлаачдын хийсэн ажил нь эрх зүйн үзэл баримтлалыг нэгтгэн дүгнэх, системчлэх, эрх зүйн дэг журмыг тогтоох зэргийг багтааж болох боловч бичвэр судлал давамгайлсан хэвээр байв (Вайсс 1998: бүлэг 3). Үндсэн бичвэрүүд болон тэдгээрийн цаана орших зорилго нь хууль зүйн шинжлэх ухааны төвд хэвээр үлдсэн. 24 Бусад хүмүүс, ялангуяа Халлак (1994, 2009б), номлолыг хөгжүүлэхэд хуульч эрдэмтэд, шүүгч нарын туршлага ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлахыг хичээсэн юм. Тэрээр ялангуяа өргөдөл гаргагч хувь хүмүүст фатва буюу хууль ёсны дүгнэлт өгөх замаар (fatwas) эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч ажилладаг хувийн хуульч эрдэмтэд болох муфти (mufti) нарын үүргийг онцлон тэмдэглэв. Үүнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хувь хүн, шүүгчдэд өгсөн заавар зөвлөгөө багтсан бөгөөд фатва илэрхийлэх нь Ромын хуульч эрдэмтдийн шийдвэр авахтай адил хэмээн тайлбарласан (Мессик, 1993: 140). 25 Зарим фатва-г хожим нь эрх зүйн номлолын эх сурвалж гэж үзэх болсон нөлөө бүхий эмхэтгэлд цуглуулж багтаасан (Халлак, 1994). Түүнчлэн, Пауэрсийн (2001:191) тайлбарласнаар үндсэн бичвэрүүдийг сайтар судалж үзсэний үндсэн дээр мусульман хуульч эрдэмтэд уг хуулийн үндсэн таван зорилгыг тодорхойлжээ, үүнд: шашин 23 Эрдэмтэд Бурхан багшийн дүрэмд үнэнч байх ёстой байсан бөгөөд шударга ёсны тухай ойлголт нь Бурхан багшийн үндсэн бичвэрүүдээс давсан гэсэн үндэслэлээр няцаагдсан (Шахт, 1964: 203-04; Вайсс, 1998: 86). Гэсэн хэдий ч тэд хуулийг шууд утгаар нь хэрэглэхээс үүсэх үр дагавраас зайлсхийхийн тулд Ромын хуульч эрдэмтдийн нэгэн адил хуулийн арга аргачлал, уран зөгнөлийг ашиглах боломжтой байв. Шахтын (1964: 79–80) онцлон тэмдэглэснээр, Хуулийн уран зөгнөлийг Ромын хууль тогтоомжид шинэ дадал зуршлын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ашигладаг байсан бол Исламын хуульд эерэг хуулиудыг тойрч гарахад ашигладаг байжээ. 24 Хачирхалтай нь сургаалыг аман хэлбэрээр дамжуулах нь хамгийн найдвартай хэвээр үлдсэн (Мессик,1993). Бичиг үсэгт тайлагдсан соёлын хүрээнд аман дамжуулах шугамын дээд эрх мэдлийг шаардахтай ижил төстэй шаардлагыг эртний Грек (Томас 2005) болон Төвдийн ертөнцөд ч тавьдаг байжээ. 25 Мессик нь мөн дундад зууны еврейчүүдийн хуулийн зэрэгцээ институтуудыг тэмдэглэн бичжээ." }, { "page": 97, "content": "96 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 шүтлэг, амь нас, үр удам, өмч хөрөнгө хадгалан хамгаалалт, шинэ дүрмийг боловсруулахад ашиглах Вайссын нэрлэдгээр “Исламын нийгмийн алсын хараа”-г бүрдүүлэх оновчтой байдал юм. Тиймээс эрх зүйн өөрчлөлтийн мөн чанарын талаар оюуны болон шинжлэх ухааны эсхүл илүү практик нөлөөтэй гэсэн өөр өөр үзэл бодлууд байдаг. Маргаан бага дагуулдаг зүйл нь хуульч эрдэмтнийг муфтигаас дээгүүр тавьдаг ч өөрөө кади (qadi) буюу шүүгчээс дээгүүр байдаг оюуны шатлал юм. Гливийн (2010: 15) тайлбарласнаар хүн шатлалаар доошлох тусам практик ертөнцийн онцлог шинж чанар дахь оролцооны түвшин нэмэгддэг. Хуульч эрдэмтэн нь универсалуудтай харьцдаг бөгөөд хамгийн их эрх мэдэлтэй байдаг. Эрдэмтдийн бичгийн хандлага нь эргэцүүлэл, нотолгооны баялаг өв уламжлалд суурилж байв: тэдний эрх мэдэл нь хууль тогтоох гэхээсээ илүүтэйгээр тунхаглах шинж чанартай байсан юм. Үүний зэрэгцээ шүүгчийн албан тушаалыг тойрсон хоёрдмол хандлага, тэр ч байтугай “гутаан доромжлол” гарч байв (Мессик, 1993: 143–44). Исламын хууль зүйн шинжлэх ухаан нь нэг хэвэнд цутгасан мэт ижил биш: салбар школ түс бүр нь өөр өөр бичвэрээр эш татах ба тэдний өвөрмөц сэтгэн бодох хэв маяг нь өөрсдийн эрх мэдлээр хангагддаг. Ийнхүү нэг талаас тогтвортой байдал, эрх мэдлийн шаардлага, нөгөө талаас Мессикийн “тайлбарлах динамизм” гэж нэрлэдэг зүйлийн хооронд зөрчил үүсч, улмаар энэ нь олон бичвэрт “нээлттэй” байдлыг өгсөн. Тэрээр Шафийгийн үндсэн нэг гарын авлагын эрх зүй судлалыг жишээ нь “тогтвортой, маргаантай хүмүүсийн тогтворгүй холимог” (1993: 34–35) гэж тодорхойлжээ. Тайлбарлалт нь онолын хувьд хязгаарлагдмал байсан хэдий ч эрх зүйн номын цуглуулга нь олон зууны турш өргөжин тэлсээр ирсэн; Дармашастирын бичвэрүүд болон Ромын хуульч эрдэмтдийн ажлын нэгэн адил тайлбар нь исламын шашин судлалын гол цөм нь байв. ИСЛАМЫН ЭРХ ЗҮЙ ПРАКТИК ДЭЭР Исламын хуулийг хууль тогтоогчид төр засгийн хүрээнд боловсруулсан бөгөөд исламын шашинт засгийн газрууд тус хуулийн мөрдлөг, хэрэгжүүлэлтэд шаардлага тавьдаг байв (Вайсс 1998: 114). Тэдний үйл ажиллагаа нь зөвхөн төгс сэтгэлгээ бус харин практик хуулиудыг бий болгосон.26 Гэсэн хэдий ч хуульч эрдэмтдийн эрх мэдэл нь тэдний хувийн сүсэг бишрэлтэй холбоотой байсан бөгөөд тэд Вайссын (1998: 7) тодорхойлсноор Халифатын вант улс болон түүний улс төрийн дэглэмээс хараат бус доод түвшний оюун санааны манлайллыг бүрдүүлсэн. Түүгээр ч барахгүй хувийн эрхэд халдах Төр засагт 26 Чухамдаа заншлын дадал зуршил, хэм хэмжээний ихэнхийг Исламын хуульд оруулсан бөгөөд шүүгчийн ажилд, ялангуяа гэмт хэрэг, шийтгэлийн ажилд ихээхэн нөлөөлсөн (Вайсс, 1998: бүлэг 11; Петерс, 2003, 2005)." }, { "page": 98, "content": "97 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 халдах шалтаг өгөхөөс татгалзахын тулд Бурханы эрхийг нарийвчлан тодорхойлох нь эрх зүйн үзэл бодлын зорилгын нэг хэсэг гэж тооцогддог байв. Пауэрсын (2001: 191) үзэж байгаагаар Исламын хууль нь төрийн эрх мэдэлд хатуу хязгаарлалт тавьдаг: Исламын нийгэмд дэг журам тогтоохын тулд төрийн бодлого шаардлагатай, гол нь энэ дэг журмыг өөрийн эрх мэдлийн хязгаараа мэддэг засгийн газар л хамгийн сайн хэрэгжүүлдэг гэсэн санааг агуулж байна. Мэдээжийн хэрэг, онол болон практик нь тэс ондоо зүйлүүд бөгөөд Исламын түүхээс үзэхэд эрх баригчид ихэнх тохиолдолд өөрсдийн засгийн газрын бүтцэд хамтран ажиллагч эрдэмтэд, мөн кади нараар дамжуулан хууль зүйн шинжлэх ухаан, эрх мэдэлд хяналт тавихыг байнга эрмэлздэг байсан бөгөөд ихэнхдээ эрдэмтэд болон кадисуудыг засгийн газрын бүтцэд сонгодог байжээ. Ходжсоны (1974: 105) тодорхойлсноор, шариат нь Исламын бүх эзэнт гүрнүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд шашны гол эрдэмтэд болох улама (ulama) нь цэргийн захирагчидтай хийх Вивенди хэлцлийг (modus vivendi) хүлээн авах хандлагатай байжээ. 27 Эрдэмтэд, “Зөнчийн өв залгамжлагчид”, тэдний шашин шүтлэг, ёс суртахууны эрх мэдлийн төв болох тэдний институцийн хооронд нягт холбоо тогтоох нь захирагчдад хууль ёсны байдлыг хангаж өгөх нь дамжиггүй. Ялангуяа Османчууд хуулийг төрийн хяналтад оруулахыг эрмэлзэж, эхлээд том, нөлөө бүхий медраса (madrasa) буюу Шариатын боловсролын институтийг байгуулан, санхүүжүүлж, шүүхийн практикийг төвлөрүүлж, засгийн газрын хүнд суртлын хүрээнд шилжүүлсэн бөгөөд материаллаг хуулийн нэг хэсэг болох шариатыг султаны тогтоол, зарлигуудаар орлуулж, хожим нь иргэний хуульд нэгтгэсэн болно (Мессик, 1993: бүлэг 3; Халлак, 2009a: бүлэг 6). Гэсэн хэдий ч Исламын хууль тогтоомжийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлсэн гол дамжуулагч нар нь кади болон муфти нар байсан. Шахтын (1964: 203) үзэж байгаагаар Исламын хуулийн зорилго нь ашиг сонирхлыг тодруулах эсхүл маргааныг шийдвэрлэх дүрмийг тогтоох бус харин тодорхой, бодитой стандартаар хангахад оршдог. Фатвагийн асуудал нь хууль бодитоор хэрэгжиж, түүний үзэл баримтлал, дүрэм, сургаалыг бодит маргааны баримттай нийцүүлэх мөчид үүсэж байв (Пауэр, 2002: 231). Түүхэн болон орчин үеийн тайлан зэрэг Кади, Муфти нарын ажлын талаарх номууд олон байдаг ба тэдгээрт бүс нутгийн өөр өөр хэсгүүдээс ирсэн шүүхийн 27 Монголын өв уламжлалтай улсуудад улама нь цэргийн мужид тодорхой хэмжээгээр захирагддаг байсан бол Сафавидын эзэнт гүрний үед шийт шашны лам нар түр зуур захирагдаж байсан боловч аажмаар өөрсдийгөө чөлөөлж, эцэст нь өөрсдийн нөхцөлөөр эвсэл байгуулжээ. Энэтхэгийн Моголын эзэнт гүрний үед уламууд Ахбарыг хяналтандаа байлгаж байсан бол Османы үед улама ба амирын хоорондох холбоо харьцангуй тэнцүү түвшинд хадгалагдаж байв (Ходжсон, 1974)." }, { "page": 99, "content": "98 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 баримт бичгүүд, фатва, бусад түүхэн баримт бичиг, угсаатны зүйн судалгааг хослуулан ашигласан байдаг. 28 Пауэрс (2002) нь Магрибын фатвагийн цуглуулгуудыг шинжлэх явцдаа XIV – XV зуунд Маликийн муфти нар хуулийн хатуу тогтолцооны онолын хязгаарлалтын хүрээнд бүтээлчээр ажиллаж чаддаг болохыг олж тогтоожээ.29 Тухайлбал, гүтгэлгийн хэрэг нь шударга ёсыг бий болгох төдийгүй орон нутагт хагарал үүсэж болзошгүй гэх асуудалд санаа тавьж байсан муфти нарын ашигладаг хууль ёсны үндэслэлийг илтгэдэг ажээ (Пауэрс, 2002: бүлэг 5). Энэ хэрэг нь ойролцоогоор 1439 оны үед өв залгамжлалын маргаантай холбоотойгоор үүссэн бөгөөд нэг талаас аав, хүү хоёр, нөгөө талаас шариф нарын хооронд хүчтэй маргаан үүсжээ. Шариф бол зөнч Мухаммедын үр удам бөгөөд тус маргааны явцад эцэг, хүү хоёр магад зөнчийн ариун нэр төрийг гутаасан үгсийг хэлсэн нь чулууг шидүүлж үхэх ял шийтгэл авах үндэслэл болсон. Хотын ерөнхий кади энэ хэргийг нэр хүндтэй муфтид шилжүүлэн өгсөн бөгөөд түүний фатва нь Пауэрсийн дүн шинжилгээний гол сэдэв болсон аж. Фатва нь хэлэгдсэн үгс, тэдгээрийн утгын нарийвчилсан дүн шинжилгээ, зөнчийн гарал үүслийг тогтоох тухай танин мэдэхүйн онолын нарийн төвөгтэй асуудал, шийтгэлтэй холбоотой эрх зүйн номлолын мөн чанар, хэлэлцэж буй хэрэгт түүнийг хэрхэн ашигласан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг. Тэрээр “хэл шинжлэлийн нарийн нотолгоо” ашигласан бөгөөд эцэст нь шударга үр дүнд хүрэхийн тулд хэрэг шийтгэх ажиллагааны цоорхойг ашиглан цаазаар авах ялаас бусад шийтгэл оногдуулахыг санал болгосон. Пауэрсийн (2002: 203) үзэж байгаагаар энэхүү фатва нь исламын шашинтай байна гэдэг нь нийгэмд юу гэсэн үг болохыг тодорхойлсон хэм хэмжээ, үнэ цэнийг илэрхийлсэн ном сургаалыг олны дунд чангаар дуудаж унших хэлбэрээр бодол, маргаан өрнүүлэх явдал юм. Үүний тулд муфти Исламын утга зохиолын уламжлалын талаарх өөрийн өргөн мэдлэгт тулгуурлан Коран судрын зохих эшлэлүүд, зөнчийн хэлсэн үгс, эрх бүхий хуульч эрдэмтдийн мэдэгдлээс сонгон авсан; энэ бол түүний үзэл бодлоо хуучин мусульман шашинтнуудын дуу хоолойгоор илэрхийлсэн үзэгдэл байв. Энэ нь мөн хэт туйлшрагч бүлгүүдэд хуваагдсан олон түмний өмнө хамгийн их нөлөө үзүүлэхүйц байхаар боловсруулагдсан ба тэдний дунд тэрээр алтан дунджийг олохыг хичээсэн. Маргаан нь хотын оршин суугчдыг хоёр эрс тэс байр суурьтай бүлгүүдэд хуваасан бөгөөд тэд нэг талаас цаазаар авах ял 28 Жишээ нь, Масуд, Мессик, Пауэрс (1996) муфти болон хуулийн тайлбарын талаар, Масуд, Питерс, Пауэрс (2006) нарын бичсэн Кадис ба шударга ёсыг сахиулах тухай бичсэн боть номууд байдаг. 29 Тэрээр эцэг болох, завхайрах, усны эрх, гэр бүлийн хандив өгөх, зөнчийн нэр төрд гутаан доромжлох, хүүхдүүдийг өв залгамжлуулахтай холбоотой зургаан хэргийг шалгасан байдаг." }, { "page": 100, "content": "99 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 оноох, нөгөө талаас аливаа шийтгэлээс чөлөөлөхийг дэмжсэн байр суурьтай байгаа гэж муфти үзсэн. Пауэрс хэлэхдээ, энэхүү хагарлыг бүс нутаг дахь шашин, улс төрийн өргөн хүрээний өөрчлөлтийн хүрээнд ойлгох хэрэгтэй ба үүний үр дүнд Магрибийн нийгэмд Шарифизм ноёрхох болсон (2002: 204– 05). Муфти нь тэнцвэртэй, бодитой, хараат бус байр суурийг эзэлдэг байсан хэдий ч түүний дүгнэлт нь хууль зөрчсөн үр дүнд хүргэсэн хэмээн Пауэрс үзсэн юм. Энэ нь эрх зүй ба шударга ёсны хоорондох зөрчилдөөнийг, өөрөөр хэлбэл, хийсвэр болон ерөнхий хуулийн номлолыг ашиглах, аливаа хууль ёсны маргаанд хөндлөнгөөс оролцох байдлаар тодорхой хэрэгт шударга ёсыг тогтоох зэргийг харуулсан юм. Үүнийг Пауэрсийн хийсэн анхны кэйс судалгааны ажил болох эцгийн маргаанд кади нь шударга үр дүн гэж үзсэн зүйлдээ хүрэхийн тулд хуулийн номлолыг ашиглахыг оролдох явдлыг жишээ болгон харуулсан (2002: бүлэг 1). Муфти нарын хэл ярианы онцлог нь кади нарыг бодвол ерөнхийдөө илүү албан ёсны шинж чанартай байх ба хэргийн оролцогч талууд болон тэдний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хийсвэр болон эзэн биегүй ангиллыг ашигладаг бол кадигийн үндэслэл нь ихэвчлэн нийгмийн тэнцвэрт байдлыг сэргээх, шударга ёсыг дэмжих зорилготой байжээ. Гэхдээ аль алиных нь хувьд хууль зүй ба шударга ёсны хоорондох зөрчилдөөн давтагддаг нь ойлгомжтой. Ерөнхийдөө эрх зүй, соёлын хэм хэмжээ хоорондын харилцан үйлчлэл нь хууль тогтоомжид суралцсан хүмүүст герменевтик арга, риторик стратегийн өргөн хүрээний чадвар дээр үндэслэн хууль ёсны тайлбар хийх ур чадвараа дадлагажуулах дискурс орон зайг бий болгосон (2002: 164–65). Пауэрсын үзэж байгаагаар, шашны чиглэлээр мэргэшсэн мэдлэгийн шатлан захирах ёс гэж байсан бөгөөд кади, муфти нар нь үүний хүрээнд ажилладаг байв: муфтигийн үзэл бодол нь кадигийн шийдвэрт шашны хууль ёсны байдлыг олгодог боловч муфтигийн үзэл бодлыг заавал биелүүлэх шаардлагагүй гэж үзэх бөгөөд хэрэгжүүлэхийн тулд кади болон захирагчийн эрх мэдэл шаардагддаг байв (2002: 88–99). Гэсэн ч муфти эрх мэдэлгүй байсан гэсэн үг биш: түүний хамгийн дээд чанарт өөртөө итгэх итгэл, өгөөмөр сэтгэл, даруу төлөв байдал багтдаг байсан бөгөөд хуульч төгс төгөлдөрт ойртох тусам түүний эрх мэдэл нь тэр хэрээр их байна (2002: 60). Мессик нь Исламын өөр нэг хэсэг болох Йеменээс муфти нарын оюуны давуу талыг илэрхийлсэн хэлц үгсийг тэртээх XII зууны үеийн бичвэрүүдээс олж илрүүлжээ. Түүгээр ч зогсохгүй тэднийг дээд эрх мэдэлтэй эрдэмтэд гэж нэрлэдэг (Мессик, 1986: 108). Хуульч эрдэмтэн болон ёс суртахуунт хүмүүний хувьд авлига, шахалт, алдааны нөлөөнд автсан шүүхийн ажилтай холбоотой ёс суртахууны хоёрдмол байдлаас өөрсдийгөө тусгаарласан хэмээн Мессик тайлбарласан (1993: 103). Тэдний статус XX зууны эцэс хүртэл үргэлжилсэн бөгөөд Мессик нь өөрийн хийсэн судалгаандаа хуучин хэв маягаар сийлсэн" }, { "page": 101, "content": "100 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 модон үзэг ашиглаж, хувийн өрөөндөө гэрлэлт, өв залгамжлал болон бусад эд хөрөнгийн асуудлаар фатва өгч байгаа уламжлалт муфти болон радиогоор долоо хоног бүр “фатва шоу”-гаар дамжуулан фатва өгөх “медиа муфти нар”-ын ялгааг авч үзсэн (Мессик, 1986). Улсын эрх зүйн тогтолцоо бий болсноор Исламын шашны мэргэжилтнүүдийн эрх мэдэл өөрчлөгдсөн байж болзошгүй боловч энэ нь ямар ч байдлаар алга болоогүй болохыг Кларк (2010) Ливанд байхдаа олж мэдсэн.30 ИСЛАМЫН ЭРХ ЗҮЙ ЯМАР БАЙСАН БЭ? Шахтын (1964: 210–11) тайлбарласнаар бол Шариатад багтсан Исламын хуулийг Бурхан багш тогтоосон бөгөөд түүний эрх мэдлийг Бурханаас өгсөн гэж үздэг; энэ хууль нь нээлт илрүүлэлт ба учир шалтгааны хоорондох хослолын үр дүнд гарсан бүтээл байв (Халлак, 2009a: 15). Гэсэн хэдий ч Бурханы хууль нь хүн төрөлхтний фикийн хуулиас ондоо байв. Үүнд эрдэмтдийн үүрэг бол хүний оюун ухаан ба бурханлаг байдлыг холбон авч үзэх явдал байв. Исламын шашинтнуудын амьдралыг зохицуулдаг фик–д заасан хууль нь цэвэр исламын хуультай давхацдаггүй; тэдгээр нь зөвхөн тухайн хуулийн тайлбар байж болох юм (Вайсс, 1998: бүлэг 6).31 Барууны эрдэмтэд “Исламын хууль” гэж нэрлэдэг зүйлдээ бүрэн тууштай байж чадаагүй. Энэхүү нэр томьёог шариат эсхүл фиктэй, эсхүл тэдгээрийн хослолтой холбоотой бурханлаг хуулийг, өөрөөр хэлбэл зарчим, дүрэм, ангилал, сургаалын хүрээнд хуулийг тодорхойлоход ашиглаж болдог. (Глив, 2010). Эсхүл үүнийг засгийн газрын болон шүүх эрх зүйн практик, эсхүл зүгээр л исламын шашинтнуудын үйл ажиллагааны янз бүрийн талбаруудыг авч үзэхэд ашиглах боломжтой. Гэсэн хэдий ч Халлак шиг исламын хууль тогтоомжийн хөгжилд эрх зүйн практик нөлөөлж байгааг онцолдог хүмүүс хүртэл шариат ба шариатын хуулийн “бичвэрийн болон техникийн” 30 Исламын эрх зүйн сэтгэлгээ нь дан ганц кади, муфти нарын ажлын ачаар үйл явдлын практик чиглэлийг тодорхойлоогүй. Мессик (1993) нь ‘имаматыг’ шашны үзэл санаа, эрх мэдэл, бичвэрүүд, тэдгээрийн тайлбар, эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний хүрээ нь эрх мэдэл, улс төрийн ертөнцтэй огтлолцсон орчин үеийн Йемений өндөрлөг газарт орших шариат давамгайлсан засаглал хэмээн тодорхойлсон. Түүний үзэж байгаагаар “уран бичлэгийн төлөв” гэж нэрлэсэн зүйлийнхээ амьдралыг олж авахын тулд орон нутгийн түвшний угсаатны зүй, Исламын эрх зүйн бүтээлүүдийн текстэн дүн шинжилгээ гэсэн хоёр судалгааны ажлыг нэгтгэх шаардлагатай. 31 Вайсс нь урт түүхэн уламжлалын мэдрүүлэхийн тулд Исламын хуулийг өнгөрсөн цагт тайлбарладаг. Исламын шашинтны орон барууны орчин үеийн байдалд ууссанаас хойш Исламын хууль ба нийгэм хоорондын харилцаа эрс өөрчлөгдсөн гэж тэрээр тэмдэглэв (1998: 188). Гэсэн хэдий ч хуульч эрдэмтдийн хууль нь Исламын шашинтнуудын өвийн нэг хэсэг гэж тооцогддог хэвээр байна. Орчин үеийн ертөнцөд Исламын хууль ба түүний өөрчлөлтийг судлах нь туршлагад суурилсан судалгааны чухал бөгөөд өргөн хүрээтэй сэдэв боловч энэ нь Исламын хуулийн талаарх хуульч эрдэмтдийн ойлголтод үндэслэсэн байх ёстой (Халлак, 2009б, Кларк, 2010)." }, { "page": 102, "content": "101 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 тайлбарын талаар хэлэлцдэг (2009а: 164). Гливийн үзэж байгаагаар (2010: 10), ихэнх зохиогчид энэхүү нэр томьёог фуру – аль – фикхын номлолд бичигдсэн онолын эрх зүйн тогтолцоог авч хэлэлцэхдээ ашигладаг. Жишээлбэл, Калдер (2010: 47) нь эрх зүйн тогтолцоонд үндэслэсэн эрх зүйн сахилга батыг онцлон тэмдэглэж, түүнийг хувь хүн гэхээсээ илүү төрөл зүйлтэй харьцсанаар хувиршгүй байдлыг олж авдаг Аристотелийн шинжлэх ухаантай зүйрлэсэн байдаг. Энэ нь нарийвчилсан мэдээлэлтэй бус харин хийсвэр зүйлтэй харьцдаг хууль ёсны шинж чанартай. Калдерын хэлснээр Исламын хууль нь “олон төрөл зүйлийн, олон янзын, гүн гүнзгий утга санааг уншигчдад өгдөг. Энэ нь гарын авлага шиг биш ”(2010: 99). Үүнийг ямар ч байдлаар тодорхойлсон гэсэн Исламын хууль нь улс төр, засгийн аливаа эрх мэдэл, эрх мэдлээс хамааралгүй нэр хүнд, эрх мэдэл бүхий хууль байсан. Хуульч эрдэмтдийн эрх мэдэл нь тунхаглалын шинж чанартай байсан бөгөөд энэ нь Бурханы хууль тогтоох эрх мэдлээс үүдэлтэй ба тэдний үндсэн бичвэрүүдээс олж авсан зүйлсийн хүчин төгөлдөр байдлаас хамаардаг байв. Практик дээр тэдний хүртсэн хүндлэл нь тэдний эрдэм мэдлэг, эрх зүйн талаарх мэдлэг, шашин шүтлэг ба ёс суртахууны онцлогоос үүдэлтэй байсан (Халлак, 2009a: 165–66). Шахтын (1964: 209) үзэж байгаагаар, Исламын хууль нь эртний халифуудын улс төрийн хэрэгцээг хангах зорилгоор бус, харин зан байдлын бүхий л асуудалд шашны хэм хэмжээг хэрэгжүүлэхийг шаардсан өсөн нэмэгдэж буй исламын шашинтнуудын шашны идэвх зүтгэлийн хариуд анх бий болсон. Энэ бол түүний “хуульч эрдэмтдийн хуулийн онцгой тохиолдол” гэж тодорхойлсон зүйл байв (1964: 4–5). Бараг анхнаасаа уг хууль нь халифуудын дэглэмтэй холбоотойгоор тусгаар тогтнолоо хамгаалж, хуулийг тайлал хийх монополыг тогтоосон хувь эрдэмтдийн боловсруулах ажил байжээ. Наад зах нь онолын хувьд эрдэмтэд дэглэмийг өөрсдөдөө хариуцлага хүлээлгэдэг болгож чадах хэмжээнд байсан бөгөөд эрдэмтдийн хуулийг хэрэгжүүлэх үүргийг халифууд голчлон хариуцдаг байв. “Исламын хууль дээдлэх засаглалтай адил зүйл үүрд мөнхөд хэвийн зүйлд тооцогдох болсон” (Вайсс, 1998: 16). Мессикийн бичин тэмдэглэснээр (1993: 39), шафийгийн улсуудад тайлбар, тушаалыг шинжлэх ухааны нийгэмлэгээр хамтран хянадаг тайлбарлах эрх мэдэл болон султан эсхүл хааны эзэмшдэг дээд зиндааныхны эрх мэдэл гэж хувааж үздэг. Хуулийн номлол нь нийтийн эрх зүй гэхээсээ илүү хувь хүний асуудалд илүү их анхаарал хандуулдаг байв: мусульманчуудын хууль ёсны сэтгэлгээ нь төрийг хуулийн этгээд гэж үздэггүй. Үүний оронд захирагч нь Бурханы эрхийг төлөөлүүлдэг бөгөөд энэ нь түүнд үнэмлэхүй их эрх мэдлийг олгодог байна (Вайсс, 1998: 181–82). Шариат нь харин ертөнцийг Бурхан багшийн нүдээр харах үзэлд хамаарах бөгөөд Исламын хуулийн номлол, зарчмууд, туршлагууд нь хүмүүсийн Бурханы өмнө хүлээсэн үүрэгтэй холбоотой байдаг. Мэргэжилтнүүдийнхээ" }, { "page": 103, "content": "102 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 эрдэм шинжилгээний хүчин чармайлтад тулгуурлан энэхүү алсын хараанд хэрхэн хүрэх, хүмүүс зарчимт амьдралаар хэрхэн амьдрах талаар тэдгээрийн бичвэр, номлолд тодорхой заасан байдаг. Тэдгээрийн эрх мэдэл нь ямар ч халиф эсхүл султаны эрх мэдлээс хамааралгүй ба шууд байдлаар исламын шашнаас үүсэлтэй. ХУУЛИЙГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХҮРЭЭНД АВЧ ҮЗЭХ НЬ Эдгээр гурван тохиолдолд хууль тогтоомж, эрх зүйн код нь төвлөрсөн засаглалын хүрээнд боловсруулагдаж, хаад болон бусад захирагчдын үйл ажиллагааг орлож, тэр ч байтугай дэмжиж байв. Гэхдээ хуулийн ихэнхийг захирагчид гаргаагүй бөгөөд эдгээр нь үндсэндээ засгийн газрын хэрэгсэл биш байв. Тэдгээр нь хуульч, шашны эрдэмтдийн оюуны бүтээл байсан бөгөөд захирагчийг ард түмнийхээ адил хязгаарладаг эрх мэдлээс урган гарах ёстой байв. Иймд хууль бол эрдэм шинжилгээний бүтээл, оюуны хэлэлцүүлэг бөгөөд ихэвчлэн нарийн төвөгтэй, хууль ёсны шинж чанартай байсан хэдий ч мөн өдөр тутмын амьдрал дахь зан үйлтэй холбоотой байв: Хиндү эрдэмтэн судлаачдын хийсэн ажил бол бурханлаг ёсонд үндэслэсэн, эртний Веда– гаар дамжуулан бурханлаг зүйлээс үүдэлтэй дармаг бүрдүүлдэг ёс зүй, шашны тогтолцоог тайлбарлах явдал; Ромд хуульч эрдэмтдийн ажил нь үндсэндээ Грекийн диалектик аргыг иргэний эрх зүйд ашигладаг эрдэм шинжилгээний ажил байв; үүний зэрэгцээ Исламын хуульч эрдэмтэд зөвхөн хэсэгчлэн тайлал хийгдсэн Бурханы хуулийг оюуны болон уран зохиолын аргыг ашиглан тайлбарладаг байсан. Оюуны үйл явцын хувьд эдгээр герменевтик үйлдэл бүр нь нарийн төвөгтэй, тодорхойгүй шинж чанартай байдаг. Хуулийн талаарх мэдээлэл, нотолгоо солилцох, боловсруулах, шинэчлэн сайжруулах явцад бий болсон эрдэм шинжилгээний туршлага нь хуулийн мөн чанарыг тодорхойлдог байна. Хэм хэмжээг тогтоох, өдөр тутмын үйл ажиллагаанд утга учир өгөх үүрэг нь кодификаци гэхээс илүүтэйгээр хууль зүйн асуудал байсан бөгөөд хуулийн мэргэжилтнүүд болох хуульч эрдэмтэд, брахманууд, муфти нарын үүрэг болох энгийн хүн эсхүл шүүгчид тайлбарлах нарийн төвөгтэй шинжлэх ухааныг бий болгосон. Энэ бол зөвхөн эрдэм шинжилгээний ажил биш байсан бөгөөд эрдэмтдийн ажлыг хүндэтгэж, олон талын эрх мэдэлтэй гэж үздэг байв. Энэ нь хууль судлалын хувьд ямар утга учиртай вэ? Үүгээр бид эрдэмтэд, шүүгч, захирагчдын үйл ажиллагаанаас хуулийг хайх ёстойг илтгэж байна.32 32 Мэдээжийн хэрэг, хууль бол үргэлж шинжлэх ухааны бүтээл биш бөгөөд үүнийг би Эртний Грекийн хүрээнд дараагийн бүлэгт авч үзэх болно. Гэсэн хэдий ч энэ нь үүнийг засгийн газрын хэрэгсэл, эсхүл нийгэм соёлын орчны салшгүй хэсэг байсан гэсэн үг биш." }, { "page": 104, "content": "103 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Мөн хуулийг ойлгохын тулд туршлага дээр үндэслэсэн асуудал байсан ч гэсэн бид эрх зүй судлал, тэдгээрийг тайлбарлах аргуудыг судлах шаардлагатай гэдгийг батлан харуулж байна. Исламын муфти нарын тухай хэлэлцүүлгээ дүгнэхдээ Мессик (1993:116) нь тэдний ажлыг “уугуул иргэдийн талбарын дээд түвшний тогтолцоо”-ны жишээ гэж үзсэн. Антропологичийн үүрэг даалгаварт утга санаа, тайлбар, эсхүл онолын тогтолцоо болох хуулиуд нь дэлхийг хэрхэн бүрдүүлж байгааг шинжлэх ажил багтсан байх шаардлагатай. Хуулийн туршлага дээр үндэслэсэн судалгаа нь үндэслэл гаргах хэлбэрийг судлах хүрээнд дэлхий ертөнц ямар байж болох, ямар байх ёстой, түүнчлэн тэдний гаргаж буй хууль тогтоомж, дүрмийг загварчлах сонирхолтой эрдэмтдийн үйл ажиллагаанаас энэ сэдвийг олж харах боломжтой. Хуулийн эртний хэлбэрийн хувьд хууль тогтоогчид нь сүүдэр мэт хэвээр үлдэж болох боловч бид дармашастирын зохиогчид, Ромын хуульч эрдэмтэд, Исламын эртний эрдэмтдийн санаа бодлыг эх бичвэрүүдээс нь харж болох юм. Бид мөн бусад кастуудын дүрмийг бий болгохдоо Кермала дахь Брахмануудын гэр бүлд дармашастир сэтгэлгээ хэрхэн нөлөөлсөн болохыг, Ромын өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хууль зүйн баримт нотолгоог гаргаж ирэхийн тулд хуулийн болон тэдгээрийн тайлбарлагчдын эрх мэдлийн талаарх санаа бодлоор хэрхэн тоглодог байсныг судалж үзэх боломжтой. Илүү орчин цагийн тохиолдлуудад бид Исламын эрдэмтдийн нөхцөл байдал, ажил, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй ертөнц дэх муфти нарын нөлөөг эсхүл Энэтхэгийн Дээд шүүхийн үндэслэл дэх хинди бичвэрүүдийн нөлөөг хянах болно.33 Эдгээр бүх үйл ажиллагааг бүрэн ойлгож, үнэлэхийн тулд тэдгээрийн ард байгаа сэтгэлгээний тогтолцоог ойлгох хэрэгтэй. Үүгээр шүүгч, эсхүл кади, эсхүл Ромын шүүгчийн үүрэг чухал биш гэж хэлэх гээгүй. Харин эрх зүйн зарчим, үндэслэл нь шүүхийнхээс ялгаатай байж болох юм. Дармашастирын зохиогчид болон орон нутгийн хэрэгцээнд зориулан шүүхийн дүрмийг боловсруулсан брахманчуудын хоорондын харилцаа хуульч эрдэмтэн болон шүүгч, эсхүл муфти болон кади нарын хоорондын харилцаатай нэгэн адил шууд бус байх магадлалтай. Тодорхой тохиолдол бүрд хууль нь яадаг, ямар утга учиртай, юу болохыг судлахын тулд бид түүний үндэслэл гаргах, тайлбарлах хэв маяг, түүний мэргэжилтнүүд, шүүхийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдрал, засгийн газар болон захирагчидтай харилцах харилцааны талаар асуух тодруулах нь зүйтэй. Хууль судлаачдын боловсруулсан санаа, зарчим, ангилал, дүрэм журмын хойч үе болон өргөнөөр тархсан нийгэмд үзүүлэх нөлөөг бид нухацтай авч 33 Исламын ертөнцийн шүүхүүд өмнө нь дурдсанчлан ихээхэн сонирхол татдаг бөгөөд антропологийн судалгаа нь исламын эрх зүйн зарчим, хуульч мэргэжилтнүүдийн оюуны эрх мэдэлд нухацтай ханддаг бөгөөд орчин үеийн нарийн төвөгтэй ертөнцийн судалгаа шинжилгээг баяжуулах боломжтой." }, { "page": 105, "content": "104 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 үзэх ёстой. Би эдгээр сэдвүүдийг дараагийн бүлгүүдэд дэлгэрүүлэн авч үзэх болно. Орчуулсан: Монголын Криминологичдын холбооны ахлах судлаач С.Номынбаясгалан, судлаач О.Анударь, гэрээт судлаач З.Тамир, Э.Тамир" }, { "page": 106, "content": "105 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 ЗОЧНЫ ЯРИА ТАПАН МИШРА НҮБ-ын Монгол Улс дахь Суурин Зохицуулагч МОНГОЛ УЛСАД АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ХЭҮК-ЫН САНААЧИЛГЫГ БҮРЭН ДЭМЖИЖ АЖИЛЛАНА THE UNITED NATIONS PROVIDES FULL SUPPORT FOR MONGOLIA TO ESTAB - LISH ASIA-PACIFIC REGIONAL HUMAN RIGHTS TRAINING AND RESEARCH CENTER Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас санаачлан Швейцар Улсын Женев хотноо 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газраас “She for He” санаачилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсад Ази- Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх, “Хүний эрхийн үндэсний хөтөлбөр-II”-ыг шинэчилж, батлуулах амлалт өгсөн билээ. Ингээд хүний эрх, эрх чөлөөний талаар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин Зохицуулагч Тапан Мишратай ярилцсанаа хүргэж байна. -Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-аас хүний эрхийг хангаж, хамгаалах, эрх тэгш нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө юу хийв, алдаа оноо, амжилт бүтээл юу байв гэдгээс урьтаж, хүний эрх хамгаалагч Тапан Мишра хүний эрхийг хамгаалах салбарт яагаад хүчин зүтгэх болов гэдгээс ярилцлагаа эхлүүлбэл сонирхолтой санагдлаа? -Бололгүй яах вэ. Би бага байхаасаа хүн байхын эрхэм үнэт зүйлсийг баримтлахыг хичээдэг байлаа. Тиймдээ ч хүний эрх нь ядуу, боломж нөөц хязгаарлагдмал хүмүүст илүү хамааралтай болохыг ойлгож, тэднийг бага" }, { "page": 107, "content": "106 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 ч гэсэн дэмжихийг хичээж ирсэн. Эндээс л би хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж ирсэн гэхэд болно. Дараа нь дунд сургуульд суралцаж байхдаа Нийгмийн үйлчилгээний клубт элсэж, амьжиргааны төвшнөөс бага орлоготой хүүхдүүдэд зориулсан “Хоол, хүнсний сургалтын хөтөлбөр”- өөр дамжуулан зэргэлдээ хөрш тосгоны өрхүүдэд тусалдаг байлаа. Маш олон хүмүүнлэгийн, тусламжийн арга хэмжээнд сайн дураараа оролцож, дэмжлэг үзүүлдэг байсан. Их сургуульд хүний нөөцийн менежмент, хөгжлийн мэргэжлийг сонгосон нь эдгээрийн нөлөө юм болов уу. НҮБ-д ажиллах хугацаанд хүний эрх нь эрх тэгш, тогтвортой хөгжлийн үндэс бөгөөд гол цөм гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй болсон. Тиймдээ ч хүний эрхийн асуудалд ямагт анхаарлаа хандуулж ирсэн. -Та НҮБ-ын системд 2003 оноос хойш 21 дэх жил ажиллаж байна. Ажлын гараагаа 1984 онд Энэтхэг Улсын Бхаратын газрын тосны корпорацын хүний нөөцийн мэргэжилтнээс эхэлж, улмаар Мумбай дахь Бүх Энэтхэгийн Сургалтын төвийн менежер, сургагч дасгалжуулагч, Инфосистем Манлайллын Институтийн гишүүн, Гургаон дахь Авьяасыг хөгжүүлэгч компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Эндээс үзвэл, та хувийн хэвшлийн салбарт ид амжилттай явах үедээ НҮБ-д орсон юм байна. Ийм шийдвэр гаргахад танд юу нөлөөлсөн бэ? -Ажлын гарааныхаа эхэн үед ашгийн төлөөх хувийн хэвшлийн компаниудын цөөн хэдэн хувьцаа эзэмшигчдийн төлөө ажиллахгүй гэдэг эрс шийдэмгий шийдвэр гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарын төрийн албанд ажиллахыг илүүд үзсэн. Гэхдээ хувийн хэвшлийн салбарын шинэлэг, оновчтой, үр дүнтэй ажлын туршлагаас суралцахын тулд тухайн салбарт дахин ажилласан. Хоёр талын нөхцөл байдлыг хоёуланг нь дүгнэж, харсны эцэст, би илүү өргөн хүрээтэй, тогтвортой хөгжлийн зорилгод үйлчлэх боломжийг эрэлхийлж, илүү сайн сайхан ирээдүй, хүмүүсийн амьдралыг сайжруулахын төлөө өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэн. Миний хичээл зүтгэл үр дүнгээ өгч, НҮБ-ын хөгжлийг дэмжих чухал чиг үүргийг хариуцан ажиллах боломж олдсонд би талархаж явдаг. -БНАСАУ-д 2015-2019 онд НҮБ-ын Суурин Зохицуулагчаар ажиллаж байгаад Монгол Улсад томилогдсон. Үүнээс өмнө Монголд ирж байсан уу? Хэдийгээр Хойд Солонгос болон Монгол Улсын улс төр, нийгмийн тогтолцоог харьцуулах нь тохиромжгүй хэдий ч хүний эрхийг хамгаалах нь нийгмийн шилжилт, өөрчлөлтийн гол цөм болдог. Ингэж асуусны учир нь та анх Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, дүгнэсэн бэ? -Хүний эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх миний түүх, туршлагыг сонирхож байгаад талархаж байна. Мөн Монгол Улсын нөхцөл байдлын" }, { "page": 108, "content": "107 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахдаа баяртай байна. Аливаа улс орны соёл, түүх, нөхцөл байдлыг цогцоор ойлгох нь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай гэж хэлмээр байна. Миний анхны томилолт БНАСАУ-д Суурин зохицуулагч, Суурин төлөөлөгчөөр томилогдсонтой таарсан юм. Хойд Солонгос дахь ажлын дийлэнх хувь хүмүүнлэгийн чиглэлд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, хөгжлийн талаар ажиллах боломж харьцангуй бага байсан нь жаахан харамсдаг. Гэхдээ миний зүрх сэтгэл үнэхээр хүний хөгжлийн төлөө байсныг хэлмээр байна. БНАСАУ-д дөрвөн жил гаруй хугацаанд томилолтоор ажилласны дараа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж олдсонд өөрийгөө их хувь завшаантай хүн гэж боддог. Монгол Улс өөрийн үнэт зүйлс, уламжлалаа бүрдүүлсэн баялаг, олон талт өв уламжлалтай. Мөн ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг тусгасан ардчилсан төрийн тогтолцоотой. Монгол Улс 1990 онд ардчилалд тайван замаар шилжсэнээс хойш хүний эрх, эрх чөлөөг хангах талаар гайхалтай ахиц дэвшил гаргасан. Гэхдээ зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, ардчиллаа бататгах үйл явцад зарим сорилт, эрсдэлтэй тулгарч байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би Монгол Улсын төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд гээд бүхий л бүлгийн дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг сонсохыг хичээдэг. Мөн Монгол Улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн чиг үүрэг, стандарт, зөвлөмжийг би онцгойлон анхаардаг. Эдгээр хүчин зүйлсэд үндэслэн ярилцлагын явцад Монгол Улсын хүний эрхийн төлөв байдалд тэнцвэртэй үнэлэлт дүгнэлт өгч, ололт амжилт, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийн талаар санаа бодлоо хуваалцах боломж гарах болов уу . Таны асуусан асуултын хувьд би 2017 оны есдүгээр сард анх Монгол Улсад айлчилж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих олон боломж байгааг хараад үнэхээр баярласан. Тухайн үед НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн албан тушаал зарлагдсан байсан нь өөрийгөө сорьж үзэх таатай завшаан таарсан болов уу. -Та Суурин Зохицуулагчаар томилогдсоны дараахан цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, ариун цэврийн байгууламж зэрэг тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг асуудлыг шийдэж чадвал Монголын эдийн засаг, нийгэм, соёлын эрх хангагдана гэж хэлж байсан. Эргээд харахад, Монголчууд бид дээрх асуудлуудаас бага ч гэсэн шийдэж, ахиц гаргаж чадсан уу. Та юу гэж дүгнэх вэ? Ахиц гаргасан гэж үзвэл, жишээ хуваалцаж болох уу? -Миний анхны ярилцлагаас дахин сануулж байгаад баярлалаа. Юуны өмнө би Монгол Улс дахь Суурин зохицуулагчаар ажиллаж, энэ улс, ард" }, { "page": 109, "content": "108 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 түмний хамгийн чухал асуудлаар Засгийн газар, бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа хэлмээр байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, тэгш бус байдал, ус, ариун цэврийн байгууламж, хүнсний аюулгүй байдал зэрэг хөгжлийн сорилтуудыг даван туулахад олон чухал ахиц гаргасан. Улс үндэстний хувьд хөгжлийн эдгээр сорилтыг даван туулахад тэсвэр хатуужил, эв нэгдэл, инновацлаг байдлаар хандаж чадсан. Монгол Улсын гаргасан амжилтуудыг зарим жишээг дурдахыг хүсэж байна. 1. Монгол Улс Ковид-19 цар тахлын халдварын тархалтыг амжилттай зогсоож, хүн амын 90 гаруй хувийг вакцинжуулж чадсан. Мөн нийгмийн эмзэг бүлгийнхэнд нийгмийн хамгааллын цогц тогтолцоо, эдийн засгийн үр өгөөжийг сайтар хүртээж чадсан. 2. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийн тулд тэгш хүртээмжтэй, чанартай, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэхээр хичээж байна. Монгол Улсын Засгийн газраас 2030 он хүртэлх хөгжлийн стратегид нийцүүлэн өнөөгийн боловсролын тогтолцоог үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна. Насан туршийн боловсролын талаарх цогц хандлага нь Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2050”, мөн Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь баг хамтран 2027 он хүртэл хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олж, тэргүүлэх чиглэл нь болсон. 3. ЦХХХЯ-н мэдээлснээр “E-Mongolia” системийг 2020 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн нэвтрүүлснээр төрийн 61 байгууллагын 656 үйлчилгээг багтаасан томоохон систем болж хөгжөөд байна. Одоогоор нийт 12 сая гаруй төрийн үйлчилгээг энэ системээр дамжуулан цахимаар авсан гэх тооцоолол бий. 4. Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг дэмжих чиглэлээр үндэсний хууль тогтоомж, бодлогыг баталж ирсэн. Монгол Улс ард түмэндээ болон дэлхий дахинаа энх тайван, хөгжин цэцэглэсэн, эв нэгдэлтэй ирээдүйг авчрахын төлөө байгааг, цаашлаад эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангахын төлөөх монголчуудын сэтгэл зүтгэл, чадавхыг цогцоор нь харуулж байна. Би энэ үйлсэд хөгжлийн гол түншээр ажиллаж, хувь нэмрээ оруулж байгаадаа баярладаг. Монгол Улсыг илүү тогтвортой, цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй ирээдүйн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүлээж байна. НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувьд НҮБ-ын Удирдлагын баг бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг итгэлтэйгээр хэлье." }, { "page": 110, "content": "109 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 -Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх ажил замынхаа талд орчихлоо. Дэлхий нийтэд ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай байна гэдгийг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр албаныхан онцолж байсан. Монгол Улсын хувьд ТХЗ-ыг нутагшуулж чадаж байна уу. Нутагшуулахад тулгамдаж байгаа асуудал болон хурдасгуур нь юу гэж та дүгнэж, зөвлөх вэ? -Монгол Улс Ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй сорилтуудыг үл харгалзан 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн төлөө ажиллаж байна. 2023 оны Тогтвортой хөгжлийн тайланд Монгол Улс ТХЗ-ын нийт индексээр 64.69 оноогоор 166 орноос 106-д жагссан байна. Монгол Улс 4, 17-р зорилгуудад ахиц дэвшил гаргасан ч тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 10, 13-р зорилтуудын удаашралыг арилгах шаардлагатай байна. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар нь НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2023 онд Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн форумд Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлээ (ҮСДИ) танилцууллаа. Хоёр дахь илтгэлд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг түргэтгэх зорилготой үндэсний гурван амлалт, ТХЗ-ын арван хоёр хурдасгуурыг онцлон тодорхойлсон. Үндэсний гурван амлалтын хувьд: 1. Ногоон хөгжил, нийгмийн хамгаалал, жендэрийн тэгш байдал, боловсрол, эрүүл мэнд, засаглал зэрэг салбар, сэдвийг хамарсан ТХЗ- ын 12 хурдасгуурыг баталж, хэрэгжүүлэх. 2. 2030 он гэхэд ТХЗ-ын 1 дэх зорилго болох ядуурлын бүх хэлбэрийг арилгахын тулд үндэсний ядуурлын түвшинг 15 хувьд хүргэж бууруулах. 3. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцад үр дүнтэй зохицуулалт, хяналт, үнэлгээг хангахуйц институц хоорондын зохицуулалтыг сайжруулах. Монгол дахь НҮБ-ын Удирдлагын багийн гаргасан 2021 оны Улс орны нийтлэг шинжилгээнд Монгол Улсад ТХЗ-ыг нутагшуулахад тулгарч буй зарим гол сорилт, боломжуудыг тодорхойлсон юм. Үүнд: 1. Хязгаарлагдмал чадавх ба нөөц: Монгол Улс ТХЗ-уудыг хэрэгжүүлэхийн тулд чадавхаа сайжруулж, ялангуяа орон нутгийн түвшинд илүү их нөөцийг дайчлах шаардлагатай. Энэ нь бүх оролцогч талуудын дунд ТХЗ-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ойлголт хандлагыг сайжруулах, түүнчлэн зохих санхүүжилт, техникийн дэмжлэг өгөх шаардлагатай юм." }, { "page": 111, "content": "110 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 2. Мэдээлэл, хяналтын тогтолцоо хангалтгүй: Монгол Улс ТХЗ-д хүрэх ахиц дэвшлийг хэмжихийн тулд өгөгдөл, хяналтын системээ сайжруулах шаардлагатай байна. Үүний тулд статистикийн чадавхыг бэхжүүлэх, үзүүлэлтүүдийг боловсруулах, мэдээллийн чанар, хүрэлцээ, хүртээмжийг хангах нь чухал байна. 3. Институцийн болон бодлогын саад бэрхшээл: Монгол Улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд саад болж буй институтийн, бодлогын саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Үүнд бодлого, зохицуулалтыг уялдуулах, бодлогын уялдаа, нэгдмэл байдлыг нэмэгдүүлэх, бүх оролцогчдын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилго-(ТХЗ)-уудыг нутагшуулахад тус дөхөм болохуйц улс төрийн дэмжлэг, идэвхтэй иргэний нийгэм, өсөн нэмэгдэж буй хувийн хэвшил зэрэг хэд хэдэн хурдасгагчууд байна. НҮБ болон бусад түншийн дэмжлэгтэйгээр Монгол Улс сорилт бэрхшээлийг даван туулж, бүх нийтийн тогтвортой хөгжилд хүрэх боломжийг ашиглах нь чухал юм. Гэхдээ Монгол Улсад ТХЗ-ыг нутагшуулах нөхцөл байдал тогтворгүй, цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно гэдгийг анхаарах нь чухал. Бид урагшлахын хэрээр тогтвортой хөгжлийн төлөө тууштай тэмцэж, хүн бүр эрүүл, тогтвортой орчинд амьдрах дэлхий дахиныг бий болгохын төлөө ажиллах ёстой. -2022 оны байдлаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн 1 дэх зорилго буюу ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд ухарсан бол ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, энх тайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг чиглэлд ахиц гарсан гэж дүгнэсэн. Энэ үзүүлэлтийг оновчтой бус, хөрсөн дээрээ буугаагүй гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ? -Миний байр суурь бол Монгол Улсын ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлж дүгнэхдээ найдвартай тоо баримт, шалгуур үзүүлэлтэд тулгуурлан, улс орны ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудыг тэнцвэртэй тусгахыг чухалчлах ёстой. Нийгэмд гарч буй зарим шүүмжлэл үндэслэл муутай, хөгжлийн явцын ээдрээ, олон талт байдлыг харгалзаж үздэггүй. Монгол Улс Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэл, эдийн засгийн уналтыг үл харгалзан нийгмийн хамгаалал, байгаль орчныг хамгаалах, хууль дээдлэх, олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон салбарт хүчин чармайлт гаргаж, ахиц дэвшил гаргасан. Түүнчлэн ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, чанартай боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, жендэрийн тэгш байдал, хүний эрхийг хангах, хамгаалахад анхаарч буй ч учир дутагдалтай тал байгааг хүлээн зөвшөөрнө. Тиймээс иргэний нийгэм, хувийн хэвшил, судлаачид, хэвлэл мэдээлэл, орон нутгийн зэрэг оролцогч талуудын оролцоо," }, { "page": 112, "content": "111 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 санал хүсэлтийг нэгтгэн ТХЗ-уудыг хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах Засгийн газрын амлалтыг дэмжинэ. Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь хүний эрхийн асуудал болохын хувьд ядуурлыг анхаарч, ихээхэн ач холбогдол өгдөг. Мөн ТХЗ-д хүрэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажилласнаар уг асуудлыг бодит үйл хэрэг болгож чадна. ТХЗ-ын шалгуур, зорилт тус бүр нь хүний амьдралыг сайжруулах, хүн бүрийн эрхийг хангахын төлөө ажиллана гэсэн үг юм. -Цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд өөр юунд анхаарах ёстой вэ? -ТХЗ-д хүрэхийн тулд төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, хувь хүмүүс зэрэг бүх талуудын хамтын хүчин чармайлт шаардлагатайг цохон тэмдэглэх нь зүйтэй. 2050 он хүртэлх хөгжлийн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд НҮБ- ын байгууллагууд нь Засгийн газар болон хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Дахин хэлэхэд, би өмнө нь хариулсанчлан Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд ТХЗ-д бүрэн хүрэхийн тулд дараах хэдэн үндсэн чиглэлд анхаарлаа хандуулах ёстой . 1. Институцийн болон бодлогын тогтолцоог бэхжүүлэх: Засгийн газар ТХЗ-ын хэрэгжилтийг дэмжихийн тулд институци болон бодлогын хүрээгээ сайжруулах ёстой. Үүнд: төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохицуулалтын хүрээг сайжруулах, талуудын оролцоог нэмэгдүүлэх. 2. Мэдээлэл болон хяналтын системийг сайжруулах: Монгол Улс ТХЗ-д хүрэх ахиц дэвшлийг хянахын тулд өгөгдөл, хяналтын системээ сайжруулах ёстой. Үүнд: мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, түгээх ажлыг сайжруулах, түүнчлэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна. 3. Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих: Монгол Улс ядуурал, тэгш бус байдлыг бууруулахын тулд эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих ёстой. Үүнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх зэргийг дурдаж болно. 4. Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь: Монгол Улс нийгмийн эмзэг бүлгийнхэнд суурь үйлчилгээ, дэмжлэг авах боломжийг бүрдүүлэхийн тулд нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх ёстой. Үүнд: нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг." }, { "page": 113, "content": "112 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 5. Байгаль орчны сорилтыг шийдвэрлэх нь: Монгол Улс тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх ёстой. Үүнд: агаар, усны бохирдлыг бууруулах, газрын зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг зохистой хариу үйлдэл үзүүлэхэд анхаарах ёстой. -НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010, 2015, 2020 онд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Удахгүй ганцхан жилийн дараа 4 дэх үнэлгээ хийж, “дүн тавина”. Эндээс, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх бол. Танд багахан ч гэсэн төсөөлөл байгаа байх? -Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг 2010, 2015, 2020 онуудад гурван удаа “Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” (ХЭЭДХ) механизмын хүрээнд хянаж үзжээ. ХЭЭДХ нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн байдлыг дөрвөн жил хагас тутамд нэг удаа үнэлдэг үйл явц юм. Эдгээр үе шат бүрд Монгол Улс хүний эрхийн нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах талаар бусад улс орнуудаас зөвлөмж авч байсан. Монгол Улс дээрх зөвлөмжийн ихэнхийг хүлээн авч, хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнаж ирсэн. Монгол Улсын хувьд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх иргэдийн эрхийг хангах зэрэг ХЭЭДХ-ын өмнөх үе шатад өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн ахиц гаргасан. 2023 онд батлагдсан Бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан нь ХЭЭДХ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн нэг жишээ юм. Гэсэн хэдий ч хууль, бодлогын хэрэгжилтийн цоорхойг арилгах, хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийг хангалттай нөөцөөр хангах, чадавхыг бэхжүүлэх, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, авлигатай тэмцэх зэрэг сорилтууд тулгамдсаар байна. Таны дурдсанчлан 2025 онд Монгол Улс ХЭЭДХ-ийн дөрөв дэх тайлангаа боловсруулж, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудаа Хүний эрхийн зөвлөлд танилцуулна. Олон улсын хүний эрхийн механизмтай хамтрах, тайлагнах талаар УИХ-ын чиг үүрэг нэмэгдсэнээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ илүү сайн биелүүлнэ гэж найдаж байна. ХЭЭДХ нь Монгол Улс хүний эрхийн төлөө тууштай байгаагаа харуулах, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар бусад улсаас бүтээлч санал шүүмж авах чухал боломж юм. Иймд Монгол Улс хүний эрхийн нөхцөл байдлаа хянах, үнэлж дүгнэх, асуудал сорилтуудыг тодорхойлох, шийдвэрлэхийн тулд ХЭЭДХ болон хүний эрхийн бусад механизм, холбогдох талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах нь чухал юм. Монгол Улс энэ сард Женевт болсон HR75 дээд хэмжээний уулзалтын үеэр 2034 он хүртэл хэрэгжүүлэх" }, { "page": 114, "content": "113 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөө шинэчилж, батлахаа амласныг дурдахыг хүсэж байна. Мөн энэ хөтөлбөрт ХЭЭДХ болон олон улсын хүний эрхийн механизмаас гаргасан зөвлөмжүүд, түүний дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 2023 оны болон Тусгай журмын айлчлалуудын сүүлийн зөвлөмжийг тусгах шаардлагатай байна. -НҮБ хүний эрхэд суурилсан хандлагыг бүх тогтолцоонд нэвтрүүлж, бүх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хүний эрхтэй холбохыг чухалчилдаг. Монгол Улсын хувьд хүний эрхэд суурилсан хандлагыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Мөн хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх талаар саналаа хуваалцана уу? -Хүний эрхэд суурилсан хөгжлийн хандлага нь бүх хүний жам ёсны нэр төр, тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшинд оролцуулах, үүрэг хүлээгчдэд хариуцлага тооцох зэрэгт чиглэсэн тогтолцооны өөрчлөлт юм. Улс төр, эдийн засгийн асар хурдацтай шилжилтийг туулсан Монгол Улсын хувьд энэхүү хандлагыг бүх түвшинд хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний заримыг дурдъя. Үүнд: • Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих эрх зүйн болон институцийг бэхжүүлэх, ялангуяа хүний эрхийн зөрчлийн хохирогчид нь шүүхэд хандах, гэм хор, хохирлоо барагдуулах арга замыг нэмэгдүүлэх. • Хүний эрхийн зарчим, стандарт, түүнийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын талаарх төрийн албан хаагчид, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх. • Хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийхэд нийгмийн бүх давхарга, тэр дундаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө нутгийн иргэд зэрэг хамгийн их гадуурхагдсан, эмзэг бүлгийнхний оролцоог дэмжих. • Ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, авлига, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх хүний эрхийг хангахад саад болж буй үндсэн шалтгаан, бүтцийн шинжтэй саад бэрхшээлийг шийдвэрлэх. • Олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг, амлалттай уялдуулж, Үндэсний хөгжлийн стратеги, төсвийг нийцүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны түншүүд хүний эрхэд суурилсан хандлагыг хүндэтгэж, дэмжихийг баталгаажуулахад анхаарах ёстой. Энэ хүрээнд хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлснээр сурагчид, багш нар, эцэг, эхчүүдийн дунд бусдад хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, эв нэгдэлтэй байх соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Хүний эрхийн боловсрол нь суралцагчдын дунд" }, { "page": 115, "content": "114 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 шүүмжлэлтэй сэтгэх, иргэний оролцоо, нийгмийн хариуцлагын чадварыг хөгжүүлэх, мөн тэднийг өөрсдийн болон бусдын эрхийг шаардах, хамгаалах мэдлэг, хэрэгслээр хангаж өгөх болно. -Xөдөө орон нутгийн иргэдийн шилжин суурьших асуудал хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Засгийн газар хотоос хөдөөг чиглэсэн нүүдлийг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч малчин өрхийн амьжиргааны түвшин буурч, тэдний үр хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, хөгжих эрхийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Хөдөө, орон нутгийн хөгжлийг ямар хүчин зүйл хязгаарлаж байна гэж та үзэж байна вэ? -Монгол Улсад хөдөө, орон нутгийн хөгжилд саад болж буй олон хүчин зүйл бий. Хамгийн гол нь байгаль орчны сорилт, дэд бүтцийн хомсдол, нийгэм, соёлын саад бэрхшээл гэж би боддог. Байгаль орчны тулгамдсан асуудалд малчид болон тэдний мал сүрэгт нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшиг зэрэг орно. Дэд бүтэц байхгүйгээс орон нутагт автозам, цахилгаан, ус, ариун цэврийн байгууламж, харилцаа холбоо хангалттай бус байна. Энэ нь тэдэнд зах зээл, үйлчилгээ, мэдээлэлд нэвтрэхэд саад бэрхшээл болдог. Нийгэм, соёлын саад бэрхшээлд боловсролын түвшин доогуур, жендэрийн тэгш бус байдал, хөдөөгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боломж, сонголтыг хязгаарласан уламжлалт хэм хэмжээ багтана. Эдгээр сорилтыг даван туулахын тулд Засгийн газар болон бусад талууд хөдөөгийн иргэдийн хэрэгцээ, хүсэл эрмэлзэлд нийцсэн цогц, оролцоог хангасан бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой. Үүнд чиглэсэн зарим боломжит шийдлүүд нь: • Байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн даац хэтрэх, газрын доройтлын эрсдэлийг бууруулах тогтвортой, уян хатан бэлчээрийн мал аж ахуйг дэмжих. • Хөдөө орон нутгийн харилцаа холбоо, хүртээмжийг сайжруулж, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх хөдөөгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах. • Орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх. • Хөдөөгийн эмэгтэйчүүд, залуучуудын ур чадвар, мэдлэг, шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх, манлайлах санаачилгыг дэмжих замаар тэднийг чадавхжуулах ёстой. -2023 онд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен ХЭҮК-ын урилгаар Монгол" }, { "page": 116, "content": "115 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 Улсад айлчлах үеэр хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр ахиц гаргасан цөөн улсын нэг нь Монгол Улс гэдгийг тодотгосон. Ялангуяа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази дахь анхны улс болсонд талархал илэрхийлсэн. НҮБ-ын зүгээс хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах чиглэлд ямар бодлого баримтлах талаар гишүүн орнуудад зөвлөдөг вэ? -Монгол Улс дахь хүний эрхийн нэгэн томоохон амжилт болсон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар оновчтой асуусанд баярлалаа. Энэхүү хууль нь Монгол Улсын Их Хурал, ХЭҮК, иргэний нийгэм, ХЭДКГ, Хүний эрх хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгч болон Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцооны дэмжлэгтэй томоохон хамтын ажиллагааны үр дүн юм. Тус хуулиар хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй, ажлын зохистой орчныг бүрдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт өндөр шалгуур, шаардлага тавьж байгаа. ХЭҮК-ын гишүүн С.Дондовын удирдлага дор Хүний эрх хамгаалагчдыг хууль, эрх зүйн дагуу хамгаалахыг хороог Комиссын дэргэд байгуулсанд талархал илэрхийлмээр байна. Энэ нь Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд анхны бие даасан хууль бөгөөд бусад улс орнууд Монгол Улсын сайн туршлагаас хуваалцвал бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийд сайн жишээ болох боломжтой. Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь ХЭДКГ-тай хамтран уг хуулийг түгээн дэлгэрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Таны тусгайлсан асуултын хувьд би хүний эрх хамгаалагчид, тэдний үйл ажиллагааг дэмжих, хамгаалахад чиглэсэн НҮБ-ын зарим тогтоол, удирдамжийг онцлон хэлмээр байна. Тухайлбал: зарим зөвлөмжийг дэлгэрүүлэн танилцуулбал, • Хүний эрх хамгаалагчдын амин чухал үүргийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан Хүний эрхийг хамгаалагчдын тухай Тунхаглалыг хүндэтгэн хэрэгжүүлэх. • ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн механизмд тулгуурлаж, хүний эрх хамгаалагчдын эсрэг гаргасан зөрчлийн талаарх гомдол хүлээн авах, шалгах, шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх чадавхтай бие даасан, хүртээмжтэй механизмыг бий болгох. • Хүний эрхийг хамгаалагчдын эрх, үүрэг, тэднийг дарамтлах, айлган сүрдүүлэх, хонзогнох арга хэмжээ авахаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар төрийн алба хаагчид, ялангуяа хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудад зохих санхүүжилт, нөөцийг хуваарилж, сургалтыг зохион байгуулах. • Хүний эрхийг хамгаалагчид онлайн болон оффлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах, бусадтай харилцах," }, { "page": 117, "content": "116 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 шаардлагатай үед хамгаалалт авах боломжтой аюулгүй, таатай орчныг бүрдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг онцлон анхаарахыг зөвлөмж байна. -Монгол Улс хүний эрхийг хангаж, хамгаалахад ахиц гаргахаар тууштай ажиллаж байна. Үүний тод илрэл нь Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, төв байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, зөвшөөрөл олгосон явдал. Улмаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр 2025 он гэхэд уг төвийг байгуулахаа амласан. Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах ажилд НҮБ хэрхэн дэмжин ажиллах вэ? -ХЭҮК-ын энэ санаачилгыг Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд сайшаан хүлээж авсан. Бүс нутагт хүний эрхийг дэмжих, хамгаалах ийм төв нэн чухал болохыг НҮБ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд нь бүсийн төвийг байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх, сайн туршлагыг хуваалцах, түншлэлийг дэмжих, нөөц бололцоогоо дайчлах зэргээр дэмжинэ. Тус төв нь Ази Номхон далайн бүс нутагт хүний эрхийн боловсрол, судалгаа, сурталчилгаа, нөлөөллийн ажил өрнүүлэх, хяналт шинжилгээ хийх цогцолбор төв болно гэдэгт бид найдаж байгаа. Шинэ төвийг ажиллуулах оновчтой арга замыг судлахын тулд Монгол Улсын Засгийн газар, ХЭҮК-той Монгол Улс дахь НҮБ-ын баг, ХЭДКГ хамтран ажиллаж байна. Мөн тус төвийн үйл ажиллагаагаар дамжуулан хүний эрхийн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхаа нэмэгдүүлэх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэх, олон нийтийн дунд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зэргээр Монгол Улсад олон тооны үр өгөөж өгөх болох юм. -Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны түүхэн 75 жилийн ойг дэлхий нийт өргөн хүрээнд тэмдэглэлээ. Ирэх 25 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй нийгэм байгуулах, дэлхийд энх тайвныг цогцлоох тухай “Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтаар санал нэгдсэн. Монгол Улс тус уулзалтаас авах ёстой гол мессеж юу байх вэ? -“Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтаас хүний эрхэм чанар, тэгш эрх, бүх нийтийн шударга ёс зэрэг түгээмэл үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэхийн чухалчилсныг Монгол Улс тусгаж авах нь зүйтэй. Мөн өөрийн соёрхон баталсан хүний эрхийн үүрэг, стандартыг хэрэгжүүлэх, олон улсын хүний эрхийн механизмуудтай хамтран ажиллах үүрэг, хариуцлагаа сайтар нотлох ёстой. Эдгээр механизмд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, Хүний эрхийн түгээмэл, тогтмол хяналт, Гэрээний байгууллагууд, тусгай журмууд орно. Мөн эдгээр механизмд цаг тухайд нь үнэн бодит тайлангаа илгээж, тэдэнтэй бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, зөвлөмжийг нь дагаж мөрдөх нь чухал юм. Төрийн институцийн бүх хэсэг буюу гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, нийтлэг тусган" }, { "page": 118, "content": "117 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 хэрэгжүүлэх нь чухал. НҮБ-ын тогтолцооны хувьд ялангуяа тусгай журмыг хэрэгжүүлэгчид (2022 онд Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг, 2023 онд Шүүгч, хуульчдын хараат бус байдлын Тусгай илтгэгч)-ийн зүгээс төрийн бүхий л эрх барих байгууллагуудад зөвлөмж өгсөн. Энэхүү 75 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 9-нд зохион байгуулсан Хүний эрхийн хүндэтгэлийн чуулганы үеэр хүний эрхийг хангах, хамгаалах талаар УИХ амлалтаа илэрхийлснийг дурдахгүй байхын аргагүй. Иймд НҮБ эдгээр байгууллага, тогтолцоотой хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, тэдний үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг тусгах талаар хичээн ажиллах болно. Монгол Улс эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, хөдөөгийн иргэд зэрэг хүн амын олон талт бүлгийн эрхийг хөхиүлэн дэмжиж, хамгаалах ёстой. Мөн хүний эрхийн боловсрол, мэдлэгийн соёлыг төлөвшүүлж, хүний эрхийг хангахад иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалагчдын оролцоо, чиг үүргийг дэмжих ёстой. -Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 24 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүргээ хэр түвшинд гүйцэтгэж байгаа гэж дүгнэх вэ? -ХЭҮК нь өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ахиулахад онцгой амжилт гаргасанд би талархдаг. ХЭҮК нь зөвлөмж гаргах, хяналт шалгалт хийх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, олон улсын хүний эрхийн механизмтай хамтран ажиллах зэрэгт үр дүнтэй ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэх дэд хорооноос дөрвөн удаа “А” статусаар магадлан итгэмжлэл олгосон нь ХЭҮК-ыг Парисын зарчмуудыг бүрэн мөрдөж, бүс нутгийн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний бодит нотолгоо юм. Түүнчлэн олон улсын хүний эрхийн механизмд мэдээлэл хүргүүлэх, зөвлөмжүүдийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Бүс нутгийн хүний эрхийн механизм байхгүй энэ нөхцөлд ХЭҮК нь дотоодын асуудлуудыг олон улсын байгууллагуудын анхаарлын төвд оруулах, үндэсний түвшний хамгаалалтыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын арга хэрэгсэл, стандарт ашиглах зэргээр үүрэг, хариуцлагаа нэр төртэй биелүүлж байна. Тиймээс НҮБ-ын хувьд ХЭҮК- той хамтран ажиллах нь нэн чухал зорилго юм. Гэхдээ Комиссын үйл ажиллагаанд саад учруулж буй зарим саад бэрхшээл бий. Тухайлбал: төсөв, санхүүжилт, хүний нөөц хязгаарлагдмал, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлт хангалттай бус. Эдгээр хүндрэл, бэрхшээлийг даван туулж, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэхийг Комисст уриалж байна. НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2030 он гэхэд эрүүл, аюулгүй, хүртээмжтэй," }, { "page": 119, "content": "118 Õ ̄ÍÈÉ ÝÐÕÎíîë, àðãà ç¿éí ñýòã¿¿ë 2023/02 орчинтой, эрсдэлийг даван туулахуйц, хууль дээдлэх, хүний эрхэд суурилсан зохистой нийгэм бүрэлдэн тогтсон чинээлэг, тогтвортой хөгжилтэй Монгол Улс бий болсон байх болно гэж төсөөлөл бий. ХЭҮК ч цаашид хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, 2030 онд ТХЗ-ыг бүрэн хэрэгжүүлэхэд НҮБ-ын хүчирхэг, найдвартай түнш хэвээр байна гэдэгт итгэлтэй байна. -Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? -Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол аливаа ардчилсан нийгэмд хүндэтгэж, хамгаалбал зохих хүний үндсэн эрх юм. Гэвч эдгээр эрх нь туйлын эрх биш бөгөөд аливаа гэм хор, гүтгэлэг, өдөөн хатгалга, үзэн ядалтаас урьдчилан сэргийлэхийн тулд зохих хязгаарлалттай байж болно. Монгол Улсад сэтгүүлч, иргэний нийгмийн болон хүний эрхийн идэвхтэн, иргэд авлига, уул уурхай, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх, айлган сүрдүүлэгд өртөх тохиолдол гарч байна. Зарим шүүмжлэгчдийн зүгээс эсрэг байр суурьтай хүмүүсийн дуу хоолойг хааж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн эрх чөлөөнд халдаж байна гэж үздэг. Нөгөө талаас, эдгээр үйлдлийг нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомж, институцийг хүндэтгэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй зарим нь зөвтгөж үздэг. Энэ асуудалд миний байр суурь бол эрх чөлөө, хариуцлагын тэнцвэрийг хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрөхийн хамт Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аль болох дээдэлж, хамгаалах нь чухал гэж үзэж байна. Монгол Улсад ардчилал, хариуцлага, ил тод байдлыг хөгжүүлэхэд эрч хүчтэй, олон талт хэвлэл мэдээллийн орчин, хүчирхэг иргэний нийгэм, идэвхтэй иргэд чухал гэж боддог. Мөн эдгээр эрх чөлөөг хязгаарлах аливаа хязгаарлалтыг тодорхой, бодитой шалгуурт үндэслэн, шударга, тууштай хэрэгжүүлэх, шүүхийн хяналтад байлгах ёстой. Монгол Улс хүний эрх, ардчиллын талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа үргэлжлүүлэн биелүүлж, ард иргэдийн дунд харилцан яриа, хүлээцтэй байдал, бусдад хүндэтгэлтэй хандах соёл төлөвшүүлэхэд анхаарна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Ярилцсан: ХЭҮК-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г. Нацаг-Эрдэнэ" }, { "page": 120, "content": "" } ]