Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж хуульчилсан байдаг.
Үндсэн хуулийн энэ заалтыг үндэслэн 1992 онд Монгол Улсын түүхэнд “Үндсэн хуулийн цэц” хэмээн нэрлэгдэх бие даасан Үндсэн хуулийн шүүхийг анх удаа байгуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилдог.